Билгийн

Доллар (USD)

2878.0

Улаанбаатар

+28°C
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
Ганц удаагийн “үргээлэг” тэднийг тэнэмэл нэрнээс нь салгах болов уу


Б.ЦЭДЭВСҮРЭН

Жил бүрийн яг өдийд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн хэлтэс, хүүхэд хүмүүжлийн байгууллага, эрүүл мэндийн төв гэсэн нүсэр бүрэлдэхүүнтэйгээр тэнэмэл хүүхдүүдийн “үргээлэг”-нд гардаг. Сүүлийн жилүүдэд тэнэмэл хүүхэд гэх нэр томъёо мартагдах шахсан ч дахиад л моод болж буй нь тэдний тоо өссөнтэй холбоотой биз ээ.

Өнөө жилийн “үргээлэг” энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдэж гэр орноосоо хөндийрч, хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өгч. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс есийг нь асрамж, халамжийн төвд, 18 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлэн өгсөн аж. Яахав анчид чоно агнахаар гарахдаа “үргээлэг” хийж зугтаж гарсан чононуудыг сайн морины хүчээр элдэж сарьсан хоншоорыг нь тас цохиж алдаг шиг л хараанд өртсөн 74 хүүхдийг л илрүүлж арга хэмжээ авсан нь энэ. Нийслэлийн хэмжээн дэх нийт тэнэмэл хүүхдийг илрүүлнэ гэвэл хоёрхон өдрөөр хэмжигдэхгүй биз ээ.
Ямартай ч жил бүр уламжлал болсон арга хэмжээг ийнхүү зохион байгуулсан талаараа НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Ирж байгаа хүүхдүүдийг харахад дөрвөн хүүхэд тутмын нэг нь байнгын буюу 2-8 жил хараа хяналтгүй явсан хүүхдүүд байна. Насны хувьд 8-18 насны, 80 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байна. Гэр бүлийн байдлын хувьд 100 хувь хамтран амьдардаг хэн нэгнийхээ зүгээс хүчирхийлэл, дарамтанд өртдөг, байнгын түгшүүр дунд амьдардаг байгаа юм. Үүнээс болоод хамгийн тайван байх орчныг сонгож, гэрээсээ дайждаг гэсэн үг”  хэмээн ярив.

Харин УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Золжаргал  “Нийслэлийн Засаг даргын энэ сарын 2-ны өдөр А/847 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас эдгээр өдрүүдэд хүүхэд илрүүлэлтийн чиглэлээр 17 хэлтсийн 20 автомашинтай 120 гаруй алба хаагч ажиллалаа. Бид ихэвчлэн РС тоглоомын газар, байрны орц хонгил, худалдаа үйлчилгээний төв, захуудаар явж, илрүүлэлт хийсэн” гэв.
Илрүүлсэн хүүхдүүдэд юун түрүүнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж, усанд оруулж, дулаан хувцсаар хангасан байна. Үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийсэн аж. Хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөл их байсныг эмч нар хэлсэн. Баянзүрх эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн клиникийн эмч Д.Одончимэг хэлэхдээ “Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг авч үзвэл ихэнх хүүхэд гэрээсээ дайжсан, компьютерийн хамааралтай буюу дэлгэцийн донтолттой болсон байна. Мөн арьсны өвчин долоон хувьтай, бөөрний өвчлөл таван хувьтай, амьсгалын замын өвчлөл гурван хувьтай байна” гэв. Цаашид хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ зайлшгүй шаардлагатайг ч хэллээ.

Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн өнчин, эцэг эх нь авахаас татгалзсан, 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай цогцолборт байрлуулсан байна. НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын ахлах нийгмийн ажилтан Н.Цэрэндаваа “Манай цогцолборт ирсэн хүүхдүүдийг нэг сараас нэг жилийн хугацаанд нийгэмшүүлэн төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна. Гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужаан, барилгын өргөн мэргэжлийн сургалт болон биеийн тамир, спорт, хөгжмийн сургалтад хамруулна. Бичиг үсэг тайлагдаагүй, сургууль завсардсан хүүхдүүдэд зориулж албан бус сургалт явуулдаг” хэмээлээ.

Өнөө жилийн 74 хүүхдийн 27-г нь улсын халамжинд авч, 44 хүүхдийг гэрт нь буцааж өгч. Нэгэнт өвөл болж, хүйтний улирал эхэлсэн тул улсын асрамжинд орсон хүүхдүүд тэнэж явах нь юу л бол. Харин гэртээ харьсан 44 хүүхэд яах бол. Тэднийг гэрээсээ дайжихад “хамтран амьдрагч”-д тус болдог талаар албаны хүн онцолж. Тэгвэл одоо эргээд ирсэн хүүхдүүдийн толгойг илээд суух нь юу л бол. Жил бүрийн энэ үед уламжлал болгон зохион байгуулдаг “үргээлэг” үр дүнтэй нь дээрх тоо баримтаар тогтоогдож буй ч цаашид гарах үр дагаварыг нь хэн хянах вэ гэдэг нь чухал.

Энэ талаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн “Бид энэхүү арга хэмжээг ингээд орхигдуулахгүй. Цааш нь үргэлжүүлж, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллана” гэв. Мөн “Хүүхэдтэйгээ харгис хэрцгий харилцдаг, гэрээсээ дайжиж тэнэхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэргэжлийн байгууллагаас хэлж байна. “Хатуу” гэх үгээр хүч нэмсэн хариуцлагын тогтолцоогоо одоо тодорхой болгомоор. Жил бүр л ийм хариуцлагыг тэнэмэл хүүхдийн тоогоор эцэг эхэд нь тооцсон. Гэхдээ яаж тооцов. Хүний мууд дурлаж байгаа юм биш. Хүүхдээ зоддог, гэрээсээ явахад нь хүргэдэг эцэг эхчүүд энэ үйлдлээ давтах юм бол би хуулийн өмнө ийм хариуцлага хүлээх юм байна гэдгийг ч мэддэггүй учраас энэ хэрэг удаа дараа гарсаар л байна. Нэгэнт л хүүхдээ гэрээсээ хөөгөөд явуулчихдаг тэдэнтэй хайр, энэрлийн талаар ярих ч хэрэггүй болов уу. Тэдэнд хүүхдийн мөнгийг нь архины мөнгө болгоход л сард нэг удаа хүүхэд нь хэрэг болдог биз...

Илрүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь РС тоглоомын газар хоноглодог байсныг ч тогтоож. Тиймээс хүүхдүүдийг хараа хяналтгүй явах нөхцөлийг бүрдүүлж байгаа РС тоглоомын газруудыг цэгцлэх шаардлага байгаа юм. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хүүхдүүдийн ярианаас ажиглахад хараа хяналтгүй хүүхдүүд өдрийн цагаар сүм хийдээр явж хооллоод орой нь РС тоглоомын газраар хонодог гэж байна. Тэгэхээр цаашид бид РС тоглоомын газруудад шалгалт хийж, ажиллах цагийн хуваарь зэрэгт онцгой анхаарах шаардлага байна гэж үзлээ” гэжээ. Сайн л хэрэг. Гэхдээ нэгэнт орон гэрээсээ явахаас өөр аргагүй нөхцөл байдалд орчихсон хүүхэд гудамжинд гараад өвлийн хүйтэн цагт дулаан газар л бараадана. Хэрэв гэрээсээ явсан хүүхдүүдийг хянаж цагдаад байдаггүй, дуртай зүйлээ хийж, сурч боловсрох нөхцөлөөр хангаж ажилладаг, өөрийн үр хүүхэд шигээ халамжилдаг ажилчидтай улсын харьяатай газар байсан бол тэд тийшээ дуртай очиж л таараа. Учир нь тэд чинь хүүхэд шүү дээ. Харин энэ ажлыг төрийн оронд хүүхдүүд хоног төөрүүлэхийн тулд хаанаас ч юм ямар аргаар ч хамаагүй олж ирсэн хэдхэн төгрөгийг нь авах гэж ах, эгч шиг нь аяглаж, тоглоомын донгоор татагч PC-ний эзэд хийж байна. Албаныхан тэнэмэл хүүхдүүдийг илрүүлсэн ажлынхаа талаар ярихдаа хүүхдүүдийг л буруутгах хандлагатай байх. Хүүхэд ямар ч үед буруутан болох учиргүй. Тэд бол цагаан цаас, хэн дуртай нь түүн дээр хараар сараачиж болно. Сараачигчдыг л олох учиртай. Тэгээд дараа нь тэдгээр хар зураасыг арилгах нь чухал. Хүүхэд араатан болох уу, хүн болох уу гэдэг чухал. Тэд эх орны ирээдүй.

“Жил бүр л” гэдэг үгийг дээр хэд хэдэн удаа бичсэн. Үнэхээр тэнэмэл хүүхдийн асуудал шинэхэн юм биш. Манай улс 90 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж, олон үйлдвэр, үйлчилгээний газрууд үүдээ барьснаар ажилгүйдэл ядуурал газар авч, олон өрх амьжиргааны эх үүсвэргүй болж, архидалт, гэр бүл салалт, сургууль завсардалт эрс нэмэгдэж, хүүхэд гэр бүлдээ хэвийн өсч торних, сурч боловсрох нөхцөл алдагдсан. Мөн амьжиргаагаа залгахын тулд эцэг эхчүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэсч, улс дамжин хөлсний ажил, ганзагын наймаа эрхлэгчид олширч хүүхдүүдэд тавих хараа хяналт сулрах болсноор манай улсын түүхэнд “гудамжны” гэх тодотголтой тэнэмэл, эзэнгүй хүүхдүүд бий болох үндэс болсон гэж үздэг. Тэд 25 гаруй жилийн түүхийг элээж, түрүүч нь насанд хүрээд, хүний амьдралын эрээн барааныг туулан, энэ нийгмийн эд эс болон амьдарч яваа биз ээ. Нэг хэсэг тэдний тоо гаарсан ч намжсан. Гэхдээ дахиад л эрс нэмэгдэж эхэлж. Гэлээ гээд энэ удаад тэднийг хэн нэгнээр өрөвдүүлж, бас өрөвдөх гэсэнгүй. Хэдийгээр тэнэмэл замыг сонгоход хүүхдүүдийн буруу байгаагүй ч, тэдний энэ байдалд хэн нэгнээс өө хайж, хэн нэгэнд бурууг тохох нь өрөөсгөл юм. Гагцхүү эдгээр тэнэмэл нэртэй хүүхдүүд хүнээрээ үлдэж, хүнээрээ өсч торниж, цаашид хүнээрээ байх уу гэдэг нь чухал билээ. Нийгмийн хар бараан дунд хөл нүцгэн шахуу туучих тэр хүүхдүүд халуунд халж, хүйтэнд хөрч, өлсч цангаж амь зуудгийг хүн бүр мэддэг, тэр ч утгаар тэднийг нийгэмшүүлэх олон үйл ажиллагааны нэг нь л дээрх “үргээлэг”.
Тэднийг цуглуулж нэг удаа хооллох, дулаан хувцсаар хангах, хоног өнгөрөөх газартай болгох нь хэсэгхэн дэгдсэн галыг унтраахтай адил бөгөөд эцсийн бүлэгт тэдгээр хүүхдүүд хүн төрхөө гээлгүй, хүний ёсноос гажилгүй нийгэмшиж байна уу, эсвэл ядуусын эгнээг тэлж, гэмт хэрэгтнүүдийн тоог нэмэх нийгмийн шаар шавхруу болж өсч хүмүүжиж байна уу  гэдгийг анхаарах нь хамгаас чухал асуудал юм. Тэнэмэл хүүхдүүдийн дийлэнх хувийг өсвөр насны хөвгүүд эзэлж байна гэдэг хамгийн эмгэнэлтэй санагдав. Гэмт хэрэгт холбогдогч хүүхдүүдийн 50-иас илүү хувийг орон гэргүй хүүхдүүд үйлдсэн байдаг бөгөөд орон гэргүй 15-16 насны охид бэлгийн харилцаанд орж, жирэмслэх, халдварт өвчин авах нь элбэг аж. Хөвгүүдийн хувьд  хулгай, дээрэм хийж, архи тамхи хэрэглэх нь наад захын асуудал төдийгүй цаашлаад охид эмэгтэйчүүдийг дээрэлхэж, ёс бусаар хандах, садар самуун, бусармаг үйлдэл гаргах, бусдад муугаар нөлөөлөх явдал тэдэнтэй хамт өсөн бойжиж байна.  Тэнэмэл хүүхдүүдийн хаягийг тогтоож,  амьдрах ёстой газар нь хүргэнэ гэж байгаа ч тэдний хувьд хүйтний улиралд хэсэгхэн зуур хоргодох төдий болоод буцаад л гудамжинд гарна. Энэ бол дадал болсон зуршил гэхэд хэтрүүлсэн болохгүй. Урьд жилүүдийн олон олон баримтаас үзэхэд тэнэмэл хүүхэд нийгэмших нь зууны арван хувь байдаг бөгөөд тэд тэнэмэл амьдралаасаа салах тун дургүй байдаг гэсэн байна. Түүгээр ч зогсохгүй тэдгээр хүүхдийн дийлэнх нь очсон газартаа буруу зуршил түгээж, архи тамхи хэрэглэх, хулгай дээрэм хийх, худал ярих, охидыг хүчирхийлэх гэх мэтийн хар мөр үлдээх нь цөөнгүй байдаг аж.  Тэдний дунд олон жил тэнэмэл амьдарсан зарим хүүхэд хүний санаанд оромгүй буруу зүйл сэдэхийг ч үгүйсгэхгүй, чухамдаа тэд, хүнээрээ үлдэх үү, араатан болж өсөх үү гэдгийг асуулт хэвээр үлдээе. Тэднийг үргэлж мал шиг хариулаад, өвөлдөө ганц “үргээчихээд” явахгүй нь тодорхой. Иймээс цаашид гарах эрсдлийг тооцож, тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлэх талаар авч буй арга хэмжээгээ улам бүр нягталж, хаа хаанаа давхар хариуцлага хүлээж, асуудалд чангахан хандах нь зүйтэй болов уу.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан