Н.Учрал: Газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын талбайг хамгаалалтанд авна
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Бямбацогт: 435 мянган ахмадын дундаж тэтгэврийг 250 мянгаар нэмэхээр төсөвт тусгажээ
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын IUHW группын захирал Такаги Күнинори болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов
Азербайжаны Ерөнхийлөгч эхнэрээ дэд Ерөнхийлөгч болгожээ

Б.СЭВЖИДМАА
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев эхнэрээ дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Тус улс өнгөрсөн есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулж, дэд Ерөнхийлөгч хэмээх шинэ албан тушаалтай болсон юм. Харин анхны дэд Ерөнхийлөгчөөр тэргүүн хатагтай Мехрибаныг томилсон нь шуугиан дагуулж, Илхам Алиев анхнаасаа гэр бүлдээ зориулж энэ албан тушаалыг бий болгосон байж хэмээн шүүмжилж эхэллээ.
Улсын дэд ерөнхийлөгч нь төрийн тэргүүнийг үүргээ гүйцэтгэх боломжгүй болвол түүнийг орлох эрхтэй хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгажээ. Тэгэхээр нөхөр нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болвол эхнэр нь төрийн эрхийг гартаа авах бололцоо бүрдэнэ гэсэн үг.
Тэргүүн хатагтай Мехрибан өмнө нь парламентад сонгогдож байсан туршлагатай гэнэ. Гэсэн ч түүний томилгоог олон нийт эерэгээр хүлээж авахгүй байна. Учир нь, төрийн тэргүүн Алиев өнгөрсөн есдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоон жил болгон сунгуулсан бөгөөд энэ бүгд төрийн эрхэнд урт удаан хугацаагаар баттай суух гэсэн санаархлын илрэл гэж шүүмжлэгчид үзэж байна.
И.Алиев нь 2003 онд эцгээсээ Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан юм. Түүний эцэг Азербайжан улсыг Зөвлөлтөөс салсны дараа улсаа удирдаж байгаад төрийн эрхийг хүүдээ шилжүүлэн өгчээ.
Eba eruhkhiilagch maani bolbol ingechikh sanaatai l baigaa baikh daa ***** gej
Дампуу төрийн жишээ байнаа
haant zasagtai bolj baigaa yum bna l daa kk
Манай увс,казакууд шиг нэг мөсөн найдвартайд нь хийдэг юм байна. 100 жил жаргах болтугай...
энэ бол эхнэрийн замнал харагдаж байна.

Б.СЭВЖИДМАА
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев эхнэрээ дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Тус улс өнгөрсөн есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулж, дэд Ерөнхийлөгч хэмээх шинэ албан тушаалтай болсон юм. Харин анхны дэд Ерөнхийлөгчөөр тэргүүн хатагтай Мехрибаныг томилсон нь шуугиан дагуулж, Илхам Алиев анхнаасаа гэр бүлдээ зориулж энэ албан тушаалыг бий болгосон байж хэмээн шүүмжилж эхэллээ.
Улсын дэд ерөнхийлөгч нь төрийн тэргүүнийг үүргээ гүйцэтгэх боломжгүй болвол түүнийг орлох эрхтэй хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгажээ. Тэгэхээр нөхөр нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болвол эхнэр нь төрийн эрхийг гартаа авах бололцоо бүрдэнэ гэсэн үг.
Тэргүүн хатагтай Мехрибан өмнө нь парламентад сонгогдож байсан туршлагатай гэнэ. Гэсэн ч түүний томилгоог олон нийт эерэгээр хүлээж авахгүй байна. Учир нь, төрийн тэргүүн Алиев өнгөрсөн есдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоон жил болгон сунгуулсан бөгөөд энэ бүгд төрийн эрхэнд урт удаан хугацаагаар баттай суух гэсэн санаархлын илрэл гэж шүүмжлэгчид үзэж байна.
И.Алиев нь 2003 онд эцгээсээ Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан юм. Түүний эцэг Азербайжан улсыг Зөвлөлтөөс салсны дараа улсаа удирдаж байгаад төрийн эрхийг хүүдээ шилжүүлэн өгчээ.
0 Сэтгэгдэл
2017.02.22
2017.02.22
2017.02.22
2017.02.22
2017.02.22























