Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
Хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Тайванийн төлөөлөгчийн газар тусламжийн гараа сунгалаа
Сүүлийн жилүүдэд айл өрхүүд Хятадад үйлдвэрлэгдсэн халуун тогоог түгээмэл ашигладаг болсон. Гэвч зориулалтын тавиургүйгээс газар тавьж хоол, цайгаа бэлтгэх нь түгээмэл. Харамсалтай нь, үүнээс улбаатайгаар таваас доош насны хүүхдүүд түлэгдэлтэнд өртөх нь элбэг байдаг.
Тэгвэл Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн харьяаны “Гэр хотхон”-ы 10 айлд бага насны хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зориулалттай зуухны хаалт болон халуун тогооны зориулалтын тавиур хүлээлгэн өгчээ. Тус төлөөлөгчийн газрын ажилтан монгол гэрийн зууханд гараа түлсэн тохиолдлоос үүдэн түлэгдэлтийн асуудлыг тодорхой хэмжээнд судалсны үндсэн дээр энэ ажлыг эхлүүлэх санаачилгыг гаргасан байна. Түлэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслүүдийг модоор хийсэн бөгөөд “Гэр хотхон”-ы нэг айлд туршин тэдний санал, сэтгэгдлийг сонсож, засаж сайжруулсны дагуу 10 айлд суурилуулж өгсөн нь энэ аж. Энэ нь бага насны хүүхдийг гэнэтийн түлэгдэх аюулаас урьдчилан сэргийлж, амь нас эрүүл мэндийг нь хамгаалахад тус дэм болно гэж үзэж буй юм.
Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Гэр хотхон” нь 2007 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 69 амьжиргааны түвшин доогуур айл өрхөд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн цэвэр усны худаг, сургууль, тохилог ариун цэврийн газар, номын сан, хурлын заал зэрэг тохижилттойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөн гэр хотхоны өрхүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд бичил мэргэжил, сургалтын төвийг ажиллуулдаг бөгөөд ноос ноолуур, эсгий урлалын бүтээгдэхүүнүүд урлаж борлуулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

0 Сэтгэгдэл