Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Манай улс оны эхний улиралд найман сая тонн нүүрс экспортолжээ

Манай улсын экспорт оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 35.6 хувиар буюу 340 сая ам.доллараар өссөн дүн гарав. Үүнд ашигт малтмалын экспортын өсөлт гол нөлөө үзүүлсэн байна. Уул уурхайн нийт экспорт өнгөрсөн оны эхний улиралд 843 сая ам.доллар байсан. Харин энэ онд 1.2 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Жишээлбэл ашигт малтмалын экспортод эзлэх хувь 4.5 хувиар нэмэгджээ. Ингэж нэмэгдэхэд нүүрсний экспорт гол үүрэг гүйцэтгэв. Учир нь уг ашигт малтмалын үнэ огцом өсч нэг тонн нь 300 ам.долларт хүрээд буй билээ. Өнгөрсөн оны эхний улиралд 3.2 сая тонн нүүрс экспортолж байж. Тэгвэл эдүгээ найман сая тонныг экспортолсон дүн гарлаа.

Дэлхийн зах зээлд нэг унц алтны дундаж үнэ өнгөрсөн сард 1231 ам.доллар болсон нь бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Харин нэг тонн зэсийн дундаж үнэ 5825 ам.долларт хүрсэн нь 18 хувиар өссөн дүн. Мөн төмрийн хүдрийн үнэ 57 хувиар өсч нэг тонн нь 88 ам.доллар болов. 

Энэ оноос алт олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраас гаргаад буй. Үүнээс гадна нүүрсний үнийн өсөлт экспорт нэмэгдүүлсэн билээ. Эдгээр шалтгааны улмаас манай улсын импорт өссөөд байна. Тэр дундаа  нийт импортод эзлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээ зургаан хувиар өслөө. Мөн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 42 хувиар өссөн дүн гарав. Ингээд манай улс гуравдугаар сард нийт импорт 29.6 хувиар өсч 177 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан аваад байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан