Билгийн

Доллар (USD)

2814.0

Улаанбаатар

+23°C
USD / 3589.0₮
CNY / 500.5₮
KRW / 2.71₮
SEK / 382.4₮
JPY / 25.23₮
RUB / 52.19₮
EUR / 4105.0₮
CHF / 4393.0₮
GBP / 4873.0₮
HKD / 459.2₮
CAD / 2621.0₮
AUD / 2355.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2176.0₮
TRY / 93.6₮
USD / 3589.0₮
CNY / 500.5₮
KRW / 2.71₮
SEK / 382.4₮
JPY / 25.23₮
RUB / 52.19₮
EUR / 4105.0₮
CHF / 4393.0₮
GBP / 4873.0₮
HKD / 459.2₮
CAD / 2621.0₮
AUD / 2355.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2176.0₮
TRY / 93.6₮
USD / 3589.0₮
CNY / 500.5₮
KRW / 2.71₮
SEK / 382.4₮
JPY / 25.23₮
RUB / 52.19₮
EUR / 4105.0₮
CHF / 4393.0₮
GBP / 4873.0₮
HKD / 459.2₮
CAD / 2621.0₮
AUD / 2355.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2176.0₮
TRY / 93.6₮
USD / 3589.0₮
CNY / 500.5₮
KRW / 2.71₮
SEK / 382.4₮
JPY / 25.23₮
RUB / 52.19₮
EUR / 4105.0₮
CHF / 4393.0₮
GBP / 4873.0₮
HKD / 459.2₮
CAD / 2621.0₮
AUD / 2355.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2176.0₮
TRY / 93.6₮
УЛСТӨРЧИЙН КАРЬЕР БА ЗАЛУУ НАС


Улсын Бага хурал буюу Монголд байнгын ажиллагаатай парламент бий болсноор залуучууд улс төрд хүч түрэн орж ирсэн. Энэ бол нэг талаас Монголд Ардчилсан хувьсгал өрнөсөнтэй салшгүй холбоотой үйл явдал байв. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүсийн олонхи нь залуус байсан нь маш том нөлөө үзүүлж, Монголын улс төрийн өнгө аяс, түүхийг огт өөр зүг рүү эргүүлэн залсан.


ХОРИН ХЭДТЭЙ УЛСТӨРЧИД

1990 оны Ардчилсан хувьсгалын дараахан болсон анхны сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Бага хурал жинхэнэ залуусын давалгааг эхлүүлж байсан гэдэг. Үүнийг Улсын Бага хурлын гишүүдийн дотор 30 хүртэлх насны 10 гишүүн ажиллаж байснаас харахад л хангалттай. Харин 1992-1996 оны УИХ-д 25-35 насны 11 гишүүн ажиллаж байсан түүхтэй. Харамсалтай нь, 1996 оноос хойш 35 хүртэлх насны залуу гишүүд орж ирэх нь дараа дараагийн парламентад эрс багассан байдаг юм. Гэхдээ л хорь гаруйхан насандаа улс төрийн тавцанд гарч ирсэн хүмүүс өдгөө ч нэр, нөлөө бүхий хүмүүс байж, парламентад хэд хэдэн удаа сонгогдоод буй туршлагатай улстөрчид болжээ.



Санжаасүрэнгийн Зориг /50/

Монголд өөрчлөлт шинэчлэлтийг авч ирсэн Ардчилсан хувьсгал залуу улстөрчдийг олноор нь төрүүлж байсан юм. С.Зориг бол яахын аргагүй хорь дөнгөж гарч яваа залуусаа манлайлагч байлаа. Москвагийн Их сургуулийг философич мэргэжлээр дүүргэсэн С.Зориг Монгол Улсын Их сургуулийн магистрант байхдаа Ардчилсан хувьсгалд оролцож эхэлсэн нь 1989 он. Монголын Ардчилсан холбооны зохицуулагчаар ажиллаж Монгол Ардын Хувьсгалт намын Төв хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад түүний хүчин зүтгэл маш их байв. Тэрээр ийн улс төрд хөл тавихдаа 27 настай байлаа. 1990 онд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулж, Улсын Бага хурлыг байгуулахад анхны гишүүдийн нэгээр С.Зориг сонгогдсон. Тэр 1992, 1996 оны парламентад сонгогдон ажиллаж байв. Гурав дахь парламентад ажиллаж байх хугацаандаа буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд тэрээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Тухайн үед түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байсан гэдэг мэдээлэл байдаг учир улс төрийн золиос болж амиа алдсан гэж үздэг. Хэрэг илрээгүй 14 жилийг ардаа орхисон ч олон залуусыг улс төрд чиглүүлсэн хүн бол С.Зориг.


Сангажавын Баярцогт /45/

Монголын улс төрийн болон парламентын түүхэнд түүнийг онцлох нь зүйн хэрэг. Яагаад гэвэл хамгийн залуудаа улс төрийн тогоонд чанагдаж, өдийг хүртэл хүчин зүтгэж яваа гэдгээр нь тодотгох учиртай. 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдохдоо С.Баярцогт 23 настай байж. Москвагийн Их сургуулийг эдийн засгийн ухааны багш, эдийн засагч мэргэжлээр төгсч ирээд ганцхан жилийн дараа л тэрээр парламентын гишүүн болсон юм. ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг бизнесийн удирдлага, Колумбын Их сургуулийг олон улсын эдийн засагч, МУИС-ийг хуульч, эрхзүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Тэрээр 1990, 1996, 2004, 2008 оны нийт дөрвөн парламентад гишүүнээр сонгогдож ажилласан туршлагатай улстөрчийн нэг. С.Баярцогт 1998 онд Байгаль орчны сайд, 2004-2006 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Сангийн сайдын албыг хашиж 20 гаруй жилийн хугацаанд хоёр удаа сайдаар ажиллаж байснаас түүний туршлага харагдах буй заа. Шинээр бүрдэх Засгийн газарт түүнийг Сангийн сайдын суудал хүлээж буй гэсэн таамаг улс төрийн хүрээнд маш хүчтэй яригдаж байгаа юм. Үүгээрээ ч магадгүй “хамгийн залуу” улстөрч маань улс төрийн түүхэнд дахин онцгойгоор тэмдэглэгдэн үлдэж ч магадгүй нь.


Чимэдийн Сайханбилэг /43/

Залуучуудын байгууллагаас улс төрд хөл тавьсан түүнийг энэ удаад онцолъё. Монголын Залуучуудын холбоонд 1991 оноос хойш тав дахь жилдээ хүчин зүтгэж байгаад 1996 онд УИХ-ын гишүүн болсон. Москва хотын Хүмүүнлэгийн Их сургуулийг түүхийн багш мэргэжлээр төгсч ирсэн жилээ л Ч.Сайханбилэг уг холбооны идэвхтэй гишүүн болж, нарийн бичгийн дарга, тэргүүнээр нь багагүй хугацаанд ажиллав. Парламентад тэрээр 27 настайдаа анх хөл тавьж, хоёрхон жилийн дараа Гэгээрлийн сайдаар томилогдов. Энэ нь ч мөн залуудаа сайд болсон Монголын улс төрийн түүхийн нэгэн жишээ. Ч.Сайханбилэгийг “Та сувгаа бүү солиорой” хэмээн үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг байсан болохоор сэтгүүлч гэж эндүүрдэг. Угтаа тэрээр түүхийн багш мэргэжилтэйгээс гадна тэрээр МУИС-ийг хуульч, АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус дүүргэсэн юм. Улс төрөөс түр завсарлага аваад тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулан парламентад дахин орж ирэв. Ингэхдээ тэрээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар дөрвөн жил ажиллаад дараагийн парламентад улиран сонгогдоод ажиллаж байна. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нас ойролцоо улстөрч найзууд.


ГУЧИН НАСНААС УЛС ТӨРИЙН КАРЬЕР ЭХЭЛДЭГ

Ажил, амьдрал ид жигдэрч эхлээд ашиг сонирхлоо даган улс төрийн амьдрал хөөдөг болсон бичигдээгүй хууль бий. Энэ бол “Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэсэн үгийн биелэл. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд бизнес, хувийн, аль нэг бүлэглэлийн эрх ашгийн үүднээс улс төрийн тогооноо чанагдах болсон залуусын нас 30 гаруйхнаар хэмжигдэж эхэлсэн.

Лувсаннямын Гантөмөр /39/

Намуудын дэргэдэх залуучуудын байгууллагаас улс төрийн карьераа эхлүүлсэн олон улстөрч бий. Тэдний нэг бол яахын аргаггүй Л.Гантөмөр. Тэрээр 27 настайдаа Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч болсноор улс төрд орж иржээ. Гэхдээ үүнээс хоёр жилийн өмнө тэрээр тухайн үеийн УИХ-ын гишүүн Да.Ганболдтой уулзаж, Монголын Үндэсний Ардчилсан намд элсэх хүсэлтэй буйгаа хэлж байсан нь 1998 он. Л.Гантөмөр Японы Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр 1996 онд, Японы Нагаока Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр 1999 онд төгсч эх орондоо ирэв. АЗХ-ны удирдлагаар тэрээр 7 жил ажилласан юм. 2004 онд анх удаа парламентад ажиллахаар орж ирэхдээ Л.Гантөмөр 31-тэй байв. Түүнээс хойш 2008 оны УИХ-д гишүүнээр сонгогдож, өдгөө гурав дахь удаа парламентын гишүүнээр ажиллаж байна. УИХ-ын залуу гишүүн байхдаа тэрээр улсын төсвийг хэмнэх санаачилга гаргаж, үүгээрээ багагүй хэмжээний хөрөнгө, мөнгийг төрийн байгууллагуудын данснаас хасуулж, хэмнэлт гаргаж чадсан Ардчилсан намын өнөөгийн лидерүүдийн нэг. Дахин дөрвөн жил парламентад суух болсноор өмнөх найман жилтэй нийлээд нийт 12 жил тасралтгүй УИХ-д ажилласан түшээ болж байна. 
  

Ухнаагийн Хүрэлсүх /44/

Улс төрийн карьераа тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Монголын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласнаар эхлүүлсэн. У.Хүрэлсүх 1991-2000 он хүртэл зөвхөн МАХН-ын чадварлаг боловсон хүчин байснаар улс төрийн хүрээнд танигдаж чадсан юм. Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрээр 2000 оны сонгуулиар ялалт байгуулж, 32-тойдоо УИХ-ын гишүүн болж байв. Үүний дараагийн парламентад ч мөн дөрвөн жил гишүүнээр ажиллах хугацаандаа буюу 2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд болсон. Тэрээр 2006-2008 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж, УИХ-ын гишүүний дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр ч өөр салбарыг удирдаж явсан. Дараагийн удаагийн УИХ-д суудал эзэлж чадаагүй ч тэрээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, улс төрд багагүй шуугиан тарьж байсан залуу улстөрчдийн нэг. Энэ удаад тэрээр намын жагсаалтаар парламентын гишүүн болсон ч намаа сонгуульд ялагдуулсан хэмээх том хэргийн эзэн болчихоод байгаа билээ.


Санжаасүрэнгийн Оюун /48/

Тэрээр талийгаач болсон ах Зоригийн үйл хэргийг залгамжлахаар шийдсэн нь одоогоос 14 жилийн өмнө. Чехословак улсын Карлын их сургуулийг геохимич мэргэжлээр, Английн Кембрижийн их сургуулийн аспирантурыг тус тус төгссөн геологийн ухааны доктор. Гэнэтийн үйл явдал огт өөр мэргэжлийн хүн байсан түүнийг улс төрд эргэлт буцалтгүй оруулсан юм. Тэрээр 1998 онд нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсноос хойш өдгөө дундаа нэг ч удаа завсарлалгүй парламентад сууж буй эмэгтэй гишүүн гэдгээрээ онцлогтой. Ийн улстөрч болохдоо тэрээр 34 настай байжээ. С.Оюун 2000 онд Иргэний зориг намыг байгуулж, үүнээс хойш хэд хэдэн удаа бусад намтай эвсч, нэгдсэн.  2004-2005 онд УИХ-ын дэд дарга, УИХ  дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дарга болов. 2007-2008 онд хамтарсан Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв. ИЗН-ын цөөнхийг төлөөлөн УИХ-д олон жил ажилласан туршлагатай парламентч гэж түүнийг улстөрчид үнэлдэг. Шинэхэн парламентад ИЗНН хоёр суудал авч, хамтарсан Засгийн газарт ч тодорхой үүрэг роль гүйцэтгэх болоод байгаа нь С.Оюуны нөлөө чамгүй буйтай холбоотой.


Санжаагийн Баяр /56/

Хэдийгээр одоогоор улс төрөөс хол хөндий байгаа боловч түүнийг дурдахгүй өнгөрч боломгүй. 1990 онд Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдож, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв. С.Баяр Москвагийн Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүнд хашиж үзээгүй улс төрийн албан тушаал тун цөөхөн үлдсэн гэхэд болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, МАХН-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт. 1992 оноос хойш парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж чадалгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн ч тэрээр дээр дурдсан улс төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсантай холбож болно. 2008 -2012 оны парламентад гишүүнээр ажилласан нь түүний хувьд хоёр дахь удаагийнх нь парламент байв. 2005-2007 он МАХН-ын генсек байсан С.Баяр 2007 онд намын дарга болж, дүрмээ дагаж Ерөнхий сайдын албан тушаалд очсон. Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрэм. С.Баяр намын дарга болсон нь МАХН /тухайн үеийн нэрээр/ -ын улс төрийн амьдрал дахь хамгийн чухал цаг үе гэх нь ч бий. С.Баярын хувьд ч улс төр дэх оргил үе нь байв. Гэвч ажиллах ёстой дөрвөн жилийн хугацаа талдаа ч ороогүй байхад тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаа дараагийн хүндээ шилжүүлсэн. Үүнээс хойш улс төрийн тавцанд ил харагдахаа больж, алсаас удирдаж буй ч гэж байв. Магадгүй түүнд 34 настайдаа эхлүүлсэн улстөрчийн карьераа үргэлжлүүлэх цаг үе ирэх буй заа.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан