Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс бодит өртөгт нь хүргэх, хэрэглэгчдэд хэрэглээгээ хянах, хэмнэлт хийх   сонирхлыг төрүүлэх зорилгоор хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай болгож шинэчилсэн. Мөн өмнө нь мөрдөж байсан цахилгаан өдөр ба шөнийн цагийн хоёр тариф дээр оройн оргил ачааллын цагийн тарифыг шинээр нэвтрүүлсэн. Айл өрх хэрэглэгчид борлуулах цахилгааны тарифыг дараах байдлаар мөрдүүлж байна.

Шинэчлэгдсэн үнэ тарифаар хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтаар гарсан нийт хэрэглээг шатлал бүрд хуваахгүйгээр өдөр, орой, шөнийн хэрэглээний заалтыг үндэслэн нийт хэрэглээнд эзлэх хувийг тооцож, хувь тус бүрийг 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн хэрэглээний шатлалын тарифаар үржүүлэн гаргах аргачлалыг мөрдөж байна. 

Жишээ нь: 

Гэр хороололд амьдардаг, 380В-ын сүлжээнд холбогдсон, хоёр тарифт тоолууртай, цахилгаан халаагуур хэрэглэдэг айлын сарын нийт хэрэглээ 6,967 кВт.ц гарсан төлбөрийн тооцоолол дээр тайлбарлая. 

1. Нийт хэрэглээнд өдөр болон шөнийн хэрэглээний эзлэх хувийг тооцоолно.

Тухайн айлын тоолуурын сарын турших хэрэглээний заалт:

  • өдөр (06-21 цаг)        4,518 кВт.ц
  • шөнө (21-06 цаг)       2,449 кВт.ц 

 2. Өдөр, шөнийн хэрэглээний сарын нийт хэрэглээнд эзлэх хувь:

  • өдөр: 4518 кВт.ц / 6967 кВт.ц * 100% = 64.8%
  • шөнө: 2449 кВт.ц / 6967 кВт.ц * 100% = 35.2%  

 3. Тарифын  шатлал бүрд ногдох хэрэглээг дээрх хувиар тооцож гаргана. 

 

 Хүснэгтээс харж байгаагаар тухайн айлын нийт хэрэглээ болох 6,967 кВт.ц-ийн эхний 300 кВт.ц нь I, II шатлал, үлдсэн 6,667 кВт.ц нь III шатлалын тарифт хамрагдана.

4. I, II, III шатлалд тод ногооноор тэмдэглэсэн хэрэглээний нийт дүн 1500 кВт.ц, бүдэг ногооноор тэмдэглэсэн хэрэглээний дүн 949 кВт.ц ба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг батлах тухай” 199 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 749 дүгээр тогтоолын дагуу 1500 кВт.ц хэрэглээ нь 100 хувь, үлдсэн 949 кВт.ц-ийн тариф нь 50 хувиар тус тус хөнгөлөгдөнө.

5. Шатлал бүрд ногдсон хэрэглээг тохирох тарифаар үржүүлж, төлбөрийг тооцоолно.

 

 Хүснэгтээс харж байгаагаар тухайн айлын нийт хэрэглээ болох 6,967 кВт.ц-ийн эхний 300 кВт.ц нь I, II шатлал, үлдсэн 6,667 кВт.ц-ийг нь III шатлалын тарифаар үржүүлж гаргасан нийт дүн 1,579,659.99 төгрөг болсон ба шөнийн цагаар хэрэглэсэн 1,500 кВт.ц цахилгааны тарифийн 346,758 төгрөгийг хөнгөлөөд 1,394,067.99 төгрөгийг төлбөр төлөх тооцоо гарсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан