Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 Хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлүүлэх, иргэдэд хувьцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг

🗓 2026 оны 09 сарын 28-ны өдөр ДАРХАН-УУЛ АЙМАГ ЗАЛУУЧУУД ТЕАТРТ 12:00-20:00 ЦАГТ

🗓 2026 оны 09 сарын 29-ны өдөр ОРХОН АЙМАГ УУРХАЙЧИН СОЁЛЫН ОРДОНД 10:00-18:00 ЦАГТ

🗓 2026 оны 09 сарын 30-ны өдөр СЭЛЭНГЭ АЙМАГ СЭЛЭНГИЙН ДОЛГИО ЧУУЛГАД 10:00-18:00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.

Нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн байгууллага, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатчидын танхим, үнэт цаасны компаниуд оролцож иргэдэд хувьцаа өвлүүлэх, хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ шаардлагатай бусад зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Иргэд та бүхнийг 2026 оны 09 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохиогдох байгуулагдах нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан