Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд  оролцож буй Монгол Улсын баг, тамирчидтайгаа уулзлаа.

825279084_2424018881462535_7512079245625407329_n

“АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.

827843646_969102146222854_2788739294860236714_n

Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ.

829605235_1590390319500021_4780937688909495096_n

Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг. Монгол түмнийхээ итгэл, уухайн түрлэгээр урам авч, улам их амжилт гаргахыг баг тамирчдаасаа хүслээ.

825279375_1033980183025364_8952629070706816356_n

Засгийн газар спортын салбар, тамирчдаа дэмжиж ажиллахаа илэрхийлж, спортын салбарын ажилтнууд болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин, Лос-Анжелесийн олимп, паралимпд бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр 2027 оны улсын төсөв тусгаад буйг онцолж байлаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан