Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна

Кембрижийн хөтөлбөрийг өндөр төлбөртэй хувийн сургуулиар хязгаарлахгүй, хүүхэд бүрд хүртээмжтэй болгоно.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан“Монгол Улсад Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн дөрвөн сургууль байдаг. Эдгээр сургуульд жил бүр ердөө 120 гаруй сурагч элсүүлэх боломжтой ч 4000 гаруй хүүхэд өрсөлддөг. Харин хувийн хэвшлийн Кембрижийн хөтөлбөртэй 70-80 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургалтын төлбөр нь хамгийн багадаа 10 сая төгрөгөөс эхэлж байна.

Ийм өндөр төлбөрийг хүүхэд бүр төлөх боломжгүй учраас Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургууль, их, дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн ахлах сургууль, олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна.

Энэ нь орон нутгийн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших, сонирхсон чиглэлээрээ хичээлээ сонгон суралцах тэгш боломжийг бүрдүүлнэ. Нийслэлийн олон сурагчтай сургуульд сонгон судлах бүлэг байгуулах боломж байдаг бол сурагч цөөнтэй орон нутгийн сургуулиудад ийм боломж хязгаарлагдмал хэвээр байна.

Энэ нь сурагчид өөрийн хүссэн хичээлээ сонгон судлах, элсэлтийн шалгалтаа сонирхсон чиглэлээрээ өгөх, цаашид хүссэн мэргэжлээ сонгох эрхээ бүрэн эдлэх боломжийг хязгаарлаж байна. Тиймээс төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлэх нь боловсролын хүртээмж төдийгүй хүүхдийн сурч хөгжих эрхийг хангах чухал алхам" гэдгийг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан