Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Орон сууцны үнийн индекс  өнгөрсөн сард 1.48 болж, өмнөх оны мөн үеэс 6.8  хувиар өссөн байна

Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 4.9 хувь, хуучин орон сууцны үнэ 7.3 хувиар тус  тус өссөн байна. Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 1.3 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.4 хувиар тус тус өссөн байна

2026 оны 10 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.83 сая
төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.50 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 3.0 хувь (106.1 мянган төгрөг)-иар өссөн байна.

2026 оны 10 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.94 сая
төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.97 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 7.5 хувь (322.0 мянган төгрөг)-аар өссөн байна.

Орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.11 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.33 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна. Туршилт тооцоогоор, 2026 оны 10 дугаар сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.39 сая төгрөг, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.96 сая төгрөг, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.06 сая төгрөг байна.

Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.65-3.62 сая төгрөг байгаа нь хамгийн  өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 1.09-1.75 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан