Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
ЭТТ: 2026.11.11-ний өдөр 320 мянган тонн нүүрс амжилттай арилжааллаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 320.0 мянган тонн нүүрсийг 55.74 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

✅ Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 256.0 мянган тонн, 151.7⟶175.7 ам.доллароор арилжаалж, нийт 44.98 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 худалдан авагч компани оролцож, үнэ 24.0 ам.доллар буюу 15.8 хувиар өсөв.

✅ 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 141.1⟶168.1 ам.доллароор арилжаалж, нийт 10.76 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 худалдан авагч компани оролцож, үнэ 27.0 ам.доллар буюу 19.1 хувиар өсөв.

2026 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 250 удаагийн арилжаагаар 16.6 сая тонн нүүрсийг 1.6 тэрбум ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалсан нүүрсний хэмжээ 1.7 дахин өсөж, 9.7 сая тонноос 16.6 сая тоннд хүрсэн бол арилжааны үнийн дүн 2.8 дахин өсөж, 583.3 сая ам.доллароос 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан