ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Соён гэгээрэлд нэмэх 100 ухаарал

"Төрийн хүнийг шуналгүй болгох нь чухал", "Хүнийг шагнал нь хүндэтгэлгүй, цол зэрэг нь доогуур, албан тушаал нь тэнэг болгодог", "Бид бүх юмыг худалдан авч болох тийм л аюултай нийгэм рүү явж байна", "Эрх чөлөөг моралгүйгээр бий болгох боломжгүй".
Яг л өнөөдрийн манай нийгэм рүү хандаж хэлээд байгаа юм шиг эдгээр үгийг аль тэртээ, хэдэн зууны өмнөх он жилүүдэд тухайн үеийн сэтгэгчид дуу алдан сануулж байжээ. Тэгээд бодохоор төр нийгэм гэдэг ямар учиртай, юу хийдэг бүтэц байна аа?
"Олон хүн сургуульд сурсан хэдий ч цөөхөн хүн боловсролтой байна", "Зэрлэгүүдийг журамлахын тулд соёл гэж байдаг", "Амьдрах гэдэг энэ хорвоод хамгийн ховор зүйл. Ихэнх хүн зөвхөн оршихуйнууд", "Юу ч хийхгүй сууна гэдэг хамгийн том, хамгийн амархан арилгаж болох тэнэглэл".
Бас л өнөө цагийн бидний заримд маань хэлэв үү гэлтэй, гашуун хэрнээ бодмоор үгс.
Хүмүүнийг санаж сэрж, эргэцүүлэн бодож, ухаарал өгөхүйц эдгээр сургамж сургаалыг эмхэтгэсэн "Соён гэгээрэлд 100 ухаарал" номыг доктор С.Молор-Эрдэнэ "Монсудар" компанийн захиалгаар бүтээжээ. Уг ном "Сонгодог уран зохиол", "Танин мэдэхүй", "Хүмүүнлэгийн ном", "Эдүгээ цагийн уран зохиол" гэсэн хэд хэдэн бүлэгтэй бөгөөд жишээ нь хүмүүнлэгийн сэдвээр Монтескьегийн "Хуулийн амин сүнс", Фойрбахын "Шашны мөн чанар", Платогийн "Төрийн тухай", Аристотелийн "Улс төр гэж юу вэ", Ал Фарабигийн "Үлгэр жишээ төр", Токвиллийн "Америкийн ардчилал", Хайдэггэрийн "Байх ба хугацаа", Элиасын "Иргэншлийн явц", танин мэдэхүйн чиглэлээр Окхамын "Логик", Баумгартэний "Эститек", Бувуарын "Эм хүйс", Спинозын "Этик", Давкинсийн "Өөрөө явагдах удамшил" тэргүүтэн, "Сонгодог уран зохиол" бүлэгт Боккаччогийн "Декамерон", Молиерийн "Хүний дайсан", Алигиерийн "Бурханы хошигнол", Бальзакийн "Эцэг Горио" зэрэг дэлхийд танигдсан бүтээл оржээ. Харин эдүгээ цагийн уран зохиолын бүлэгт нь Маркесийн алдарт "Зуун жилийн ганцаардал", Салман Рашдийн "Чөтгөрийн яруу найраг", Памукын "Миний нэр улаан", Ишигурогийн "Намайг битгий явуулаач", Кэлманны "Дэлхийг хэмжсэн үйл явдал", Савианогийн "Гоморра-мафийн бүлэг" зэрэг өнөө цагийн сонгодог оржээ.
Хүн төрөлхтний хүмүүнлэгийн анхны онолчид хэзээ нэг цагт жирийн хүн яг л хаан шиг өөрийн хүсэл мөрөөдлийг даган амьдарч, ямар ч дээдсээр заалгахгүй гэж алсын хараатайгаар онол боловсруулжээ. Тэд "Хүн л энэ хорвоогийн гол асуудал, тиймээс төрийн болон шашны бүх л ажиллагаа хүнийг хүн шиг амьдрахад зориулагдах ёстой болохоос биш, бусдын боол, бусдад ашиглуулж, бусдыг л баяжуулж, өөрөө хохирч үлдэх ёсгүй" гэжээ.
Эмхэтгэгч маань номынхоо өмнөтгөлд цааш нь "танин мэдэхүй гэж аливаа танихгүй, урьд нь мэдээгүй шинийг танин мэдэж авахыг хэлдэг. Тиймээс шинийг танин мэдэх нь гайхишрал эсвэл зөрчил авчирна. Танин мэдэж чадсанаар багцаалах биш, ямар ч шүүлтгүй зүгээр л үнэмших, таамаглах биш. Танин мэдэж буй хүн ярих биш, зөгнөх биш, хувийн санаагаа эсвэл үзсэнээ ярих биш. Танин мэдэх гэдэг нь баталгаатай, нотолгоотой мэдлэг. Тиймээс хаа ч хүчинтэй тул дорнын эсвэл өрнийн гэж ялгах гэж хэрэггүй" гэв. Дэлхийн хөгжлийн 100 баримт, хүн төрөлхтний том том бүтээлчдийн хөдөлмөрийн 100 үр дүн. Энд сонгон оруулсан номууд олон үеийн турш хүнийг хүнлэг болгож, мэдлэгт суралцаж, өөрийгөө нээхэд тусалсаар иржээ.
Өнөөдөр бас цаашид ч туслах болно. Дэлхийд танин мэдэхүй анх хэрхэн үүссэн бэ, түүний анхны төлөөлөгчид хэн хэн байв гэх мэт асуултын хариулттай энэ номонд сонгосон номуудаас танилцах боломжтой. Тэдний танин мэдэхүйд хэрхэн хүрсэнтэй адил уншигч бас яг тэдний явсан замаар аялж, танин мэдэхүйд хүрэх боломжтой ажээ. Ийнхүү залуу хүний заавал унших ёстой ном мэндэлснээ зарлаж, энэ сарын 25-нд "Интерном"-д нээлтээ хийлээ.
- Үнэнийг бод, гоо сайхныг сэтгэ, сайныг хүс. Үүгээр л оюунлаг хүн ухамсарт амьдралын зоригийг таньдаг.
- Амьдралын эцэст хүн "бусдыг хэдий хэр хайрласан бэ" гэдгээрээ шүүгддэг. Энэ мэт гэгээлэг олон олон санааг өгүүлсэн номууд энд бас орсон бий.

0 Сэтгэгдэл