COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ХУД-ийн 12,13, 14-р хорооны үер, усны эрсдэлтэй цэгүүдэд ажиллалаа
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд энэ онд үерийн хамгаалалтын 2 км урт далангийн барилгын ажил эхэлсэн ч одоо 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн гүйцэтгэгчээр “М Даблью Т” ХХК өнгөрсөн онд шалгарч, энэ онд барилга угсралтын ажлаа эхлүүлжээ.
Фото

Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар "Сэлбэ" орон сууцжуулах төслийн талбайд өнөөдөр ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
Фото

“Түмэн морьтны их жагсаал” өндөрлөлөө
“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд “Түмэн морьтны их жагсаал” зохион байгуулагдаж өндөрлөлөө. Жагсаалд улс орны өнцөг булан бүрээс морь сонирхогчид сайн дураараа бүртгүүлж, нийт 12,600 морьтон нэгэн дор цугларсан байна.Энэ арга хэмжээ нь Монголчуудын адуутай холбоотой уламжлалт өв соёлыг хадгалан өвлүүлэх, нүүдэлчин ахуй, морин соёлыг олон улсад сурталчлан таниулах зорилготой юм.
Фото

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна.
Фото

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын зарлигаар Отгонтэнгэр хайрхныг 1995 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анх тахиж байв. Түүнээс хойших 8 дахь удаагийн тахилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тахилаа.
Фото

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
Энэхүү арга хэмжээ аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, хүлээн зөвшөөрөх зорилгын дор “БЭРХШЭЭЛГҮЙ ХӨГЖЬЕ" уриатай зохион байгуулагдаж буй. “Тэнгэр” олон улсын арга хэмжээ зургаадугаар сарын 12-15-нд болж өндөрлөлөө.
Фото

"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Монгол уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох тэнгэр, газар шүтлэгийн зан заншлыг тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор “Тэнгэр” олон улсын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Фото

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэнэ. Өнөөдөр одонгоо гардаж байгаа эхчүүдийн олонх нь 33-39 настай, хамгийн залуу нь 22 настай юм.Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч онцоллоо.
Фото

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо.Тэрбээр, энэ тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус, улс орнууд, ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүндлэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эв нэгдлийг харуулдаг гэдгийг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.
Фото

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД БОЛЛОО
Энэ удаагийн номын баяр нь “Илүү их уншъя – Эх дэлхийгээ хайрлая” уриан дор хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санааг ном соёлоор дамжуулан түгээж буйгаараа онцлог юм.
Фото

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгожээ. Энэхүү өдрийг 2004 оноос “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Фото

Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-наас Монгол Улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил дамнасан эд зүйлсийг эх оронд нь эргүүлэн татах чиглэлээр тасралтгүй, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Фото

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нарын албаны хүн угтаж авлаа.
Фото

Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн бүх цаг үеийн түүхийг өгүүлэх "Улаанбаатар хотын музей" нийт 3546 үзмэртэй. Тус музей байрлаж буй түүхэн дурсгалт барилга 107 жилийн өмнө баригдсан бөгөөд тус барилгыг 1971 онд хотын хамгаалалтад, 2020 онд улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн авсан билээ.
Фото






























