“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
”Made in Mongolia” бүхэн бидний брэнд
Монголчууд жилд таван сая ширхэг гутал Эрээн хотоос импортлон авчирч, хэрэглэдэг гэх тоог мэргэжлийн хүн хэллээ. Гэвч тэдний дунд жинхэнэ арьсан гутал, нэг жилээс илүү чанар эдэлгээтэй нь нүдний гэм. Монголд үйлдвэрлэсэн арьсан гуталны дэргэд “доод” зиндааных байх нь аргагүй аж. Тэгвэл ноосон цамц, өмдний тухайд ч ийм үг хэлж болно.

Ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, хонины ноосоор хийсэн хувцас монголчуудын биед цаанаа л нэг “наалдацтай” гэх. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо хамтраад нийслэлчүүдэд зориулсан үзэсгэлэн худалдаа нээлээ. “Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн 2013” нэртэй арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулж буйг онцлох хүн цөөнгүй. Тухайлбал, дэмжигч байгууллага Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан ам сайтай байлаа. Үзэсгэлэнгийн бэлгэ тэмдгээр ижилссэн 130 шахам тасалгаанд гар цүнх, гутал, үслэг малгай, нэхийгээр урласан дээл хүрэм, түлхүүрийн оосор, түрийвч, бүс гээд түмэн янзын бараа дэлгээстэй. Эдгээрийн дунд 2013 онд үйлдвэрлэж, олны таашаалд нийцсэн загвараас гадна ирэх жилийн хувцас-хэрэглээний чиг хандлага тодорхойлох шинэ загвар ч харагдана. Таван өдрийн турш нээлттэй үргэлжлэх үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээгдсэн бөгөөд танхимын төв хэсэгт нэр хүндтэй байгууллагууд байршжээ. “Дархан нэхий”, “Дархан минж”, “Говь”, “Гоёо”, “Буян”, “Бодио’с”, “Мон-Ланс”, “Лакс” зэрэг нэр харагдана. Харин зах хэсэг рүү хувь хүний урлал, хоёр ажилтантай цех, жижиг дунд үйлдвэрийнхэн байраа эзэлжээ. Гэвч тэдгээрийн бүх бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй гэдгээрээ ижил. Тодруулбал, цэвэр арьс, жинхэнэ үсээр урласан болохоор нүнжигтээ тохирсон үнэтэй.
Үзэсгэлэнг нээж үг хэлсэн ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл тэртээ долоон жилийн өмнө гарч байсан анхны “Арьс шир, ноос, ноолуурын үзэсгэлэн”-г дурслаа. Ердөө 30 хүрэхгүй байгууллага оролцож, Мэдээлэл технологийн паркад цомхон зохион байгуулж байжээ. Харин одоо хамрах хүрээ, ач холбогдол нь эрс нэмэгдсэнийг хэллээ. Тэр ч бүү хэл орон нутгийн төлөөллүүд зорин ирдэг болсон. Тухайлбал, Сэлэнгэ аймаг, Дархан, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд нэгджээ. Өөр нэгэн дэвшил нь Турк улсын төлөөлөл энэ жилийн үйл ажиллагаанд орж буй нь цаашид үзэсгэлэнг олон улсын чанартай болгох алхам гэж тодотголоо. Нөгөөтэйгүүр, манай улс амьтны арьс шир, малын ноос ноолуураар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголчуудын болоод дэлхийн хэрэгцээг хангадаг болоод удсан. Хэдийгээр үзэсгэлэнд 130 байгууллага хамрагдсан ч улсын хэмжээгээр мянга шахам аж ахуйн нэгж байдаг талаар салбарын мэргэжилтнүүд хэллээ. Өөр нэгэн судалгаанд идэвхтэй ажилладаг аж үйлдвэр 200 гаруй, ноос, ноолуурын мөн 200 орчим үйлдвэр байгаа нь хангалтгүй үзүүлэлт хэмээжээ. Цаашид үйлдвэрийн хэд хэдэн парк байгуулах шаардлагатай бөгөөд үйлдвэржилтийн шинэ үе эхэлж байгааг ҮХААЯ-ны төлөөлөл хэлэв. Тодруулбал, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт аж үйлдвэрийн парк байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулж буй аж. Мөн нийслэлд төвлөрсөн арьс ширний үйлдвэрлэлийг Дархан-Уул аймаг руу нүүлгэн, нэгтгэх бодлого гарчээ. Үүнд Засгийн газар 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн аж. Хараахан үйлдвэрлэгчдэд хүрч, зах зээлд гараагүй байгаа ч уг төсвөөр Дархан хотын ойролцоо хамгийн сүүлийн үеийн технологи, экологид ээлтэй аргачлал нэвтрүүлнэ. Мөн бондын нэг хэсэг эргэлтийн хөрөнгөд зориулагдах бол зарим нь төхөөрөмжид зарцуулагдана. Гэвч уг ажил шат дараалалтай өрнөх бөгөөд дээр өгүүлсэн паркуудыг 2040 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт тусгасан аж. Ер нь, сүүлийн үед Шинэчлэлийн Засгийн газар хөнгөн үйлдвэрийн салбарыг бодитойгоор дэмжих бодлого баримталж буй. Жишээ нь, “Чингис” бондын хөрөнгөнөөс ноосны салбарт 45 сая ам.доллар, ноолуурын чиглэлд 68.8 сая ам.доллар тус тус хуваарилсан байна. Харин арьс ширний салбарт дээрх бондыг нэрлэв. Нөгөөтэйгүүр, малчдаас түүхий эд худалдаж авах бирж, нэгдсэн тогтолцоо бүрдүүлсэн нь хэн хэндээ ашигтай, чирэгдэл багатай зохицуулалт болжээ.
Үйлдвэржилтийн шинэ үе зарласантай холбогдуулж хүмүүст бүтээх, үйлдвэрлэх сонирхол маш их болсныг дэд сайд Б.Цогтгэрэл хэлэв. “Үйлдвэржилт.мн гэх вэб сайт ҮХААЯ-тай хамтарч ажилладаг. Түүний мэдээллээс харахад улс төр, эдийн засаг, санхүү болон бизнесийн хүрээллийн ч бай бүгд бодит амьдралд шинийг сэдэх, хийх бүтээх сонирхол нь эрчимжжээ” гэсэн юм. Хэрэглээний эдийн засагтай Монгол Улс өөрсдөө үйлдвэрлэгч болж, бүтээгдэхүүн экспортолж байх цаг ирснийг тэрээр тодотгов. Ирэх жил даавууны үйлдвэр ашиглалтад оруулж, дотоодын хэрэгцээг хангахаар болсноос үзвэл монголчууд өмсөх хувцсаа өөрсдөө бүгдийг нь хийчихдэг болоход ойрхон байна. Тэгээд ч монгол түмэнд хийж чадахгүй зүйл гэж үгүй болсон. Арьс шир бол монголчуудын брэнд, “Made in Mongolia” хэмээн алдаршуулах бололцоо. Ганц ташуур, хос углааш, гурван чулуу, дөрвөн бэрх, таван сум гээд энгийн мэт зүйлс нь өөрөө Монголыг сурталчлах брэнд. Гагцхүү юунаас эхлэх вэ гэдгээ л бодох, сонгох, эхлүүлэх шаардлагатай.
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн” үзэсгэлэнд оролцогчдын дэлгэн тавьсан барааны чанар жил ирэх тусам сайжирдаг талаар оролцогчид хэллээ. Үзэсгэлэнд ирснээр зөвхөн худалдаа наймаа хийх төдий ойлгож болохгүй. Бие биеэсээ туршлага солилцон, суралцах явдал чухал юм. Нөгөөтэйгүүр технологи, чанар хийц, дизайны санаа сэдэх, хамтран ажиллах боломж ч нээгддэг. Эдгээр байгууллага 10-30 хувь хүртэл хямдралтай худалдаа эрхлэх аж. Мөн томоохон үйлдвэрлэгчид гэр бүлийн багц хямдрал зарлаж, урамшуулал олгох талаар зохион байгуулагчид уламжиллаа.

0 Сэтгэгдэл