Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭНИЙ БАЛГААР БОГДХАН УУЛЫН ХОРМОЙ БАРИЛГА БАЙШИНГААР ДҮҮРЭВ...
Хууль цааздаа дархан цаазтай гэх ч яагаад Богдхан  уулын аманд байшин, барилга барьсаар байна вэ. Хэвлэлийн хуудаснаа олон ч удаа “залардаг” эл асуу­далд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун цэг тавих үүднээс 2012 оны  есдүгээр сарын  27-ны өдөр А-22 тоот тушаа­лаараа Богд  ууланд газар ашиглуулах шийдвэр гарга­хыг түр зогсоосон.  Ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй эл ту­шаал хууч­раагүй байхад зөв­шөө­рөлгүйгээр байшин барьж буй мэдээлэл гарах болсонтой холбогдуулан тус яамнаас шалгаж нягталж үзжээ.
2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиг­лах зөвшөөрөл авчээ. Нэг ёсондоо, зөвшөөрлөө нэ­гэнт авсан иргэн, аж ахуйн нэгж барилга байшингаа эдү­гээ ч барьж байна гэсэн үг. Газар ашиглуулах зөв­шөөр­­лийг нэг удаа таван жи­­­лээр олгодог, гэрээний үүр­­­гээ биелүүлсэн эсэхээс хар­­­гал­зан цаашид сунгадаг бай­­на. Харин зөвшөөрөл ав­сан эт­гээд газрыг гэрээний нөх­цө­лийн дагуу ашиглаагүй, зо­риу­лалтыг нь өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хууль, ТХГН-ийн тухай хуулийн холбогдох заалт зөрчсөн тохиолдолд гэрээ, газар ашиглах зөв­шөөр­лийг нь ч хүчингүй бол­гоно гэж гэрээнд заасан бай­даг аж. Түүнчлэн газар ашиглах гэрээг жил бүр дүг­нэх, газар ашиглалт, хамгаалалтын бай­далд байн­гын хяналт тавих, түүнийг хамгаалах, ойг нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэл, даалгавар өгч биелэлтийг хангуулах эрх үүргийг Богдхан уулын хамгаалалтын захиргаа хүлээдэг байна. Зөвшөөрөл ав­сан этгээд Газрын тухай, ТХГН-ийн тухай, Байгаль хам­­гаалах тухай хуулийн хол­бог­дох заалтыг мөрдөж, газ­рыг зориулалтын дагуу бай­галь орчинд сөрөг нөлөө­гүй ашиглана, газрыг нөхөн сэр­гээж хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгнө зэргээр  тодорхой заасан байдаг аж.
Тиймээс сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа хурцаар хөн­дөгдөж буй Дархан цаа­зат Богдхан уулын Яар­ма­гийн гүүр талаасаа Хий­мо­­рийн овоо тийш өгсөх аманд “Заг” констракшн ком­пан­ийн барьж буй барил­гын асуудлыг Богдхан уулын Дар­хан цаазат газрын хам­гаа­лал­тын захиргааны дарга Д.Ши­нэ­хүү­гээс тодруу­лахад” Байгаль ор­чин, но­гоон хөгжлийн Сай­дын  2012 оны  нэгдүгээр са­рын 11-ний  өдрийн А-11 тоот тушаалын дагуу иргэн Д.Цэнд­сүрэн нэг га газар ашиг­лах зөвшөөрөл авсан. Тус­гай хамгаалалттай нутгийн удир­дах газраас 2012/13 тоот газар ашиглах гэрчилгээ авч, Богдхан уулын Дархан цаа­зат газрын хамгаалалтын захир­гаа­ны дарга Д.Шинэхүү, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нартай гурвалсан гэрээ байгуулсныг өмнөх дар­га А.Намхай баталжээ. Иргэн Д.Цэндсүрэн нь аялал жуулчлалын цогцолбор бай­гуулах төслийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газраар хууль ёсных нь дагуу бат­луул­сан байна гэлээ.
Гэхдээ БОНХ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан аж­лын хэсэг өнгөрсөн зурга­ду­гаар сарын 25-ны өдрийн Богд­хан уулын Дархан цаазат газ­рын газар ашиглалтын бай­далд хийсэн дүгнэлтэд “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 92 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах бай­галь орчны нөлөөллийн үнэл­гээ хийлгэсэн ч, га­зар ашиглалтынхаа зориу­лал­­тыг өөрчлөн орон сууц­ны хо­роо­лол, барилга бай­­гуу­ламж, ху­вийн орон сууц барьж, ул­маар иргэдэд үл хөдлөх хөрөн­гө болгон ху­далд­­сан байна” гэжээ. Түүнч­лэн Газрын тухай хуульд заас­ны дагуу газраа хоёр жил ашиг­лаагүй нийт 141, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан 70 иргэн, аж ахуйн нэгж  байгааг илрүүлжээ. Хамгийн болчимгүй үйлдэл нь дархан цаазат газрын дэглэм зөрчиж, хамгаалалтын бүсэд есөн иргэн, онгон бүсэд хоёр аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл ч олгосон байсан нь ажлын хэсгийнхний гайхшралыг төрүүлсэн гэнэ.
Газрын тухай болон ТХГН-ийн тухай хуульд заа­гаа­гүй байхад Байгаль орч­ны сайдын 2001 оны 218 тоот тушаалаар баталсан “Мон­гол Улсын ТХГН-т газар ашиг­лах, зөвшөөрөл олгох түр жу­рам”-ын 4.1.д “Тусгай хам­гаа­лалттай газар нутагт га­зар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага бай­галь хамгаалах, нө­хөн сэргээх чиг­лэлээр урт хугацааны хөрөнгө оруу­лал­тын гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг Байгаль орчны сайд батална” гэсэн хууль давсан заалт оруулжээ. Энэхүү журмын дагуу хэд, хэдэн компани ашиглах талбайн хажуугаар түүнээс хэдэн арав дахин хариуцан хамгаалах талбай авч урт хугацааны хөрөнгө оруулалт хийн, түүндээ үйл ажиллагаа явуулдаг байна.
Хуулиас давж гарсан шийд­вэр, шийдвэрийн хү­рээнд хийсэн гэрээ, түүний бие­лэлтэд хяналт тавих, шаар­дах, цуцлах гээд бүхий л үйл ажиллагаа шат дараалан яваагүйгээс өнөөдөр Богдхан уулын Зайсан, Арцат, Нүхтийн амны газар байшин барилгаар дүүрч, хөрс нь эвдэрч, зарим ургамал устаж үгүй болоод буй. Ан амьтад нь ч дайжиж оджээ. Түүгээр ч зогсохгүй замбараагүй барилгажилт нь зам, гарц, нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж, айлууд усны гольдрол, үерийн усны аюултай газар, усны эрүүл ахуйн бүсэд буусан нь иргэдийн аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж  эхэлжээ.
Энэ бүх сөрөг үр дагаврыг зогсоох, шийдвэртэй арга хэмжээ авах үүднээс тус яамнаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, үйл ажиллагаа явуулах, аялал жуулчлал, сувиллын газрын стандарт боловсруулах, хам­тын менежмент, тогт­вор­той санхүүжилт зэрэг олон асууд­лаар Газрын тухай, Газрын төл­бөрийн тухай, Тусгай хам­гаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад эрх зүйн актад өөрчлөлт оруулахаар олон эрдэмтэн суд­лаач, төрийн болон тө­рийн бус байгууллагуудын дунд бүсчилсэн хэлэлцүүлэг явуулс­ныг онцолж байна. Эл хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж болон ТХГН-ийн талаархи эрхзүйн хүрээнд өөрчлөлт, хууль, журмын зөрч­лүүдийг арилган, хуу­лийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд ирэх оноос дор­витой шинэчлэл хийнэ гэлээ.
Ямартай ч, Богдхан уул болон түүний хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай БОНХ-ийн сайд С.Оюуны гарын үсэгтэй нэг ч тушаал гараагүй. Харин хатуухан хэ­лэхэд, өмнө сайд нарын хайх­рамжгүй, болчимгүй үйлд­лүүд балгаа тарьсаар байгаа нь энэ аж.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
Уе уеиин бонх- н сайд нарын шунал, авилгал, тэнэглэл, оороос зайлуулж харйуцлагаас бултсаны ундсэн дээр ууссэн асуудал. Эдгээр хулгайч нар тэр намхайтайгаа шоронд суух естой
tamiin togoonoosoo saltsgaa humuusee.goe goe barilga baishin sunderleed zaisan goe l bolj bn shuu dee.urid ni yamar bailaa daa.humuus ochij arhidaj huuhenddeg dain bolood duussan um shig l am baisan shuu dee unendee
дархан цаазат богд хан уулын хамгаалалтын захиргаа гээд хан уул дүүрэгт нэг том оффист заларцгаадаг хэдэн албан хаагчтаы юм бүү мэд том байгууллага байдаг тэл ер нь ямар ажил хийдэг юм бүү мэд богд уулын юуг нь хамгаалдаг ямар ажилгаа явуулдаг байгууллага байна ард түмэн л сүйрлээ ёүйдлээ гээд байхаас тэднийг нэг ч үг унагахыг сонсоогүй юм байна хариуцлага тооцоод татан буулгавал яасан юм
Би тэнд амьдармаар байна би адилхан хотын иргэн тэгш эрхтэй л байя л даа дарга нар аа
БАРСБОЛДООС АСУУ. ТЭР МУУ ХУЛХ Л ГАЗАР ӨГӨӨД БАЙСАН. ХАЙРАН САЙХАН ХАНГАЙ МИНЬ БАЛИАР МУУСАЙЧУУДЫН БААСНЫ ГАЗАР БОЛЖЭЭ.
Shiilgedambaiig Barij horih stag Bolson shuu
Хамгийн их уншсан