Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Зоригт эмч нар
Эмчийн мэргэжил нь хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө хэрэгтэй гэсэн бүгдийг хийх тангараг өргөдөг тун хариуцлагатай мэргэжил. Хүнээс асар их зориг, мэдлэг, туршлага шаардаж байдаг. Үүнийг үнэхээр ухамсарласан, зоригтой жинхэнэ эмч хүн өөрийнхөө амийг ч үл хайрлан бусдын төлөө зүтгэдэг. Тахал туссан монгол хүүхдийн амийг аврахын төлөө өөрөө өвдсөн байсан ч тэмцсээр эдгээсэн Соболева эмч үүний жишээ. Энэ мэтээр цаг алдах, өөр хүн амь эрсдэлд орохоос сэргийлэхийн тулд өвчний явц, эмийн нөлөө зэргийг бодитоор мэдрэхийн тулд өөр дээрээ туршилт хийж байсан зоригтой эмч нарч олон.
Жишээлэхэд, ХХ зууны ихээр шар чичиргэнэ өвчин газар авч Америк, Африкт өдөр болгон мянга мянган хүний аминд хүрч байлаа. Тухайн үеийн анагаах ухаан хөрсний ууршилтыг өвчний гол шалтгаан гэж үзэж байв. Ийм нөхцөлд Кубын эмч Карлос Финлей Парисын шинжлэх ухааны акедемид илтгэл тавихдаа нэгэн зүйлийн шумуул өвчнийг гол тараагч гэсэн таамаг дэвшүүлсэн ч хэн ч итгээгүй юм. Иймд Жесс Ласеар эмч өмнө нь чичиргэнэ өвчнөөр өвдсөн хүнийг хазаж байсан шумуулд албаар хазуулж өөрөө дээрээ туршилт хийжээ. Харамсалтай нь, тэрээр чичиргэнэ өвчин тусан амиа алдсан бөгөөд үүний дараа тухайн шумуулын авгалдайг устгах, намгийг хатаах арга хэмжээ авснаар өвчний тархалтыг зогсоож чадсан байдаг.
Эрдэмтэн Луи Пастер галзуу өвчнөөс сэргийлэх вакцин зохион бүтээсэн юм. Гэвч хүнийг хазсан нохой галзуу өвчнөөр өвдсөн нь батлагдаагүй үед вакциныг хийхээс татгалздаг байж. Учир нь, эрүүл нохойд хазуулсан хүнд галзуугийн вакцин хийвэл галзуугаар өвдөнө гэж үздэг байлаа. Харин эмч Эммерих Ульман нь өөрөө Пастерт хүсэлт гарган галзуугийн вакциныг хийлгээд амьд үлдэсний дараагаар тус вакциныг өргөн ашиглах болж олон хүний амийг аварсан юм.
Америкийн профессор Жозеф Гольдерберг пеллагра буюу арьс ярших өвчнийг халдварт эсэхийг тогтоохын тулд бүтэн сарын турш ийм өвчнөөр өвдсөн хүний цус, арьсны хэсэг, шүлс зэргийг хоолондоо хольж хэрэглэжээ. Үүний дараа арьс ярших өвчин тусаагүй болохоор өвчнийг халдварт бус харин амин дэмийн дутагдлаас үүддэг гэдгийг нотолжээ.
Америкийн Юта мужийн эмч Рожер Смит кураре могойн хорыг өөр дээрээ туршиж үзжээ. Эмч нарын хяналт дор хорыг тариулсны дараагаар бүх биеийнх нь булчин саажин үхэж эхэлсэн бөгөөд яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ авсны хүчинд аминд үлдсэн байдаг. Үүний дараагаар кураре могойн хорыг хагалгааны үеэр хэвлийн хөндийн булчинг сулруулах зорилгоор асар бага тунгаар хэрэглэдэг болсон.Швейцарийн эмч Жак Понто могойн хорны эсрэг бүтээсэн эмээ туршихын тулд өөрөө гурван хорт могойд албаар хатгуулаад дараа нь өөрийнхөө эмийг ууж амьд үлдэн, эм нь бодит нөлөөтэй гэдгийг батлаж байв.
Хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой олон туршилт хийгдсэн байдаг. Жишээлэхэд, XIX зууны үеэр Иоганн Ранке, Макс Рубнер гэдэг хоёр эмч хүн дан махаар хооллон амьд явж чадах эсэхийг өөр дээрээ туршаад боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Америкийн эмч Таннер өлсгөлөнгийн нөлөөг судлахын тулд 40 хоногийн турш мацаг барьсан байдаг.
1952 онд Францын эмч Ален Бомбар нь усан онгоц сүйрсний дараа задгай тэнгист амьд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь эхний гурав хоногт амиа алддагийн шалтгааныг тодруулсан байна. Үүний тулд тэрээр резинэн хийлдэг салаар цэвэр ус, хоол авалгүйгээр Атлантын далайгаар Канарын арлуудаас Барбадос хортол 65 хоног аялжээ. Энэ хугацаанд тэрээр 25 кг турсан ч эсэн мэнд хүрч чадсан байдаг. Ингэснээр хүн сэтгэлийн тэнхэл алдарснаар амь үрэгддэг болохыг тогтоосон юм. Түүний туршилтын дараагаас Францын усан онгоцууд резинэн хийлдэг салаар тоноглогдох болсон.
Германы эмч Вернер Форсман нь зүрхэнд катетер хийх аргыг бий болгогчдын нэг юм. Тэр үед зүрхэнд гадны биет орвол хүн шоконд орж зүрх нь зогсоно гэж үздэг байв. Иймд 1928 онд тэрээр гарынхаа хураагуур судсыг зүсэн дотуур нь нарийн хоолой явуулж зүрхэн дотор ортол явуулаад, дараа нь зүрхнийхээ рентген зургийг аван аюулгүй гэдгийг нь анх баталсан юм. Тэрээр зүрхний эмгэгийг эмчлэх энэхүү аргыг нээснийхээ төлөө 1957 онд Нобелийн шагнал авсан билээ.
Та магадгүй олон жилийн өмнө ийм зүйл болж байсан байна, одоо ингэж шалгахаа больсон гэж бодож байж болох юм. Гэвч өөрийн дэвшүүлсэн онол, санаа нь үнэн гэдгийг батлахын төлөө зоригт эмч нар өөр дээрээ туршилт хийсэн хэвээр л байгаа. Австралийн Робин Уоррен, Барри Маршал нар хүний ходоодны салст бүрхүүл дээрээс “Helicobacter pylori” буюу Хелико бактерийг анх илрүүлсэн бөгөөд ходоодны шарх, хурц үрэвслийн гол шалтгаан нь энэхүү бактер гэсэн онол дэвшүүлсэн юм. Түүнээ батлахын тулд Барри Маршал хеликобактерийг уугаад ходоодны үрэвсэлтэй болсон юм. Уоррен, Маршал хоёр 2005 онд “Helicobacter pylori”-ийн нээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн юм.
Энэ мэтээр үүрэг, хариуцлагаа ухамсарлан ойлгосон, мэдлэг чадвартай эмч нар өөрийн амь нас, эрүүл мэндийг бусдын төлөө золиослохоос буцдаггүй жишээ олон.

0 Сэтгэгдэл