Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
О.Ганбат: Тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг тэд л хамгаалдаг

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбаттай уулзаж ярилцлаа. Тэрээр энэ салбарыг тэргүүлэх болсноос хойш хэвлэлийнхний өмнө ил гарч, ийнхүү бодлоо хуваалцсан нь цөөн. Ярихаасаа илүү хийхийг чухалчилдаг, хийсэн хойноо хэлж тайлбарлах цаг элбэг гэж боддогоо ч бидэнд хэлсэн. Гаалийн салбарын шинэчлэл, хөгжлийн хандлага хийгээд гаальчдын өнөөгийн байдлын талаар бид яриа өрнүүллээ.

-Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон, ерөнхий бодлогын түвшинд харж буй хүний хувьд гаалийн байгууллагыг дагаж явдаг хүнд суртал чирэгдлийг арилгах боломжийг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Би ГЕГ-ын даргаар ажиллаад жил гаруй боллоо. Нэг жил гэдэг бол тийм бага хугацаа биш. Урьд нь би Сангийн яаманд дотоод хяналтын асуудал хариуцаж байсан. 2003-2006 онд газрын дарга нар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээг шалгадаг байсан болохоор Гаалийн байгууллага бол миний хувьд мэдэхгүй салбар биш. Гэхдээ гаальчдынхаа дунд ороод ирэхээр ямар уур амьсгал өрнөж, хэрхэн ажилладгийг нарийн мэддэггүй байснаа ойлгосон. Өнгөрсөн нэг жилийн дотор гаальчин гэж хэн, Гаалийн байгууллага ямар түвшинд байгаад, цаашид хаашаа чиглэхийг ч өөрийн хэмжээнд тодорхойлсон.

Манай байгууллага улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг том зорилттой ажилладаг. Хэрэв төсөв бүрдэхгүй бол төр засаг данхайж, төсөл үйл ажиллагаа зогсоод, цалингаа тавьж чадахгүй болно. Одоогийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд бидний үйл ажиллагаа бизнес эрхлэгч, иргэдийг чирэгдүүлдэг зүйл их. Үүнийг өөрчлөх хэрэгтэй юм. Жишээ нь, онлайнаар худалдан авсан хоёр ширхэг ном илгээмжээр ирэхэд татвар хураана гэдэг. Илгээмжээр ирсэн 4-5 ширхэг гутлын татвар нэхээд бухимдал төрүүлэх жишээтэй. Бид авахгүй байх арга байхгүй, яагаад гэвэл хуулийн заалттай юм. Хуулийн хэрэгжилт хангадаг учраас авахаас өөр аргагүй. Үүнийг тодорхой заагаад арилжааны болон хувийн хэрэгцээний гэдгийг зааглах хэрэгтэй. Монгол Улсын бүтээн байгуулалтын цаг үе үндсэндээ 3-4 сар л байдаг. Энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын тоног төхөөрөмж жил болоод л буцаж гардаг хатуу  хуультай. Харин бид үүнийг болохгүй байна, Монголын нөхцөлд тохирохгүй байна гэж үзсэн. Хаа байсан Баян-Өлгий, Завхан аймагт бүтээн байгуулалт хийж байгаа компани нэг жил болоод л тоног төхөөрөмжөө Замын-Үүдээр буцааж гаргаад, дахин аваачиж угсарна гэдэг бол аж ахуйн нэгжид асар их дарамт юм. Тэгэхээр үүнийг зохицуулан хялбаршуулж, сунгадаг болно.

-Төрийн байгууллагад өөрчлөлтийн шуурга дэгдэж, хаа сайгүй шинэчлэгдэж байна. Гаалийн байгууллагын хувьд шинэчлэл юунаас эхэлсэн бэ?
-Нийгмийн сэтгэл зүй гэдэг асар том хэмжүүр байна. Энэ хэмжүүр дунд Гаалийн байгууллага, гаальчид хаана яваа вэ гэдэг маш ихээр сэтгэл зовоосон зүйл. Сүүлийн жилүүдэд орон даяар авлига, хээл хахууль, хүнд суртал ихэслээ гэсэн хандлага байгаагийн дотор манай гаальчид орчихсон байгаа юм. Би ГЕГ-ын даргын албанд ирснээс хойш юуг шинэчлэх ёстой вэ гэдгийг хамгийн эхэнд тодорхойлохыг оролдсон. Гаальчид, мэргэжилтнүүдийн бичсэн онолын, практик ажиллагааны, түүхийн олон хуудас материалтай танилцаж судаллаа. Үе үеийн Гаалийн газрын дарга нарын хэлсэн үг, дэвшүүлсэн санаа, зорилт төлөвлөгөөг нарийн хянаж үзсэн. Үүнээс ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр манай гаальчид мэргэжлийн мэдлэг оюуны хувьд хэнээс ч дутахгүй, бүр илүү юм гэдгийг ойлгосон. Манай байгууллага Дэлхийн Гаалийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд маш мундаг сэтгэж, зорилтоо тодорхойлсон байдаг. Бид бүхнийг төлөвлөж, бүгдийг бичиж чаджээ. Гагцхүү яагаад ажил хэрэг болохгүй байна вэ гэхээр гаальчдын сэтгэл санаа, сэтгэл зүйн хандлага нь тавьсан зорилтдоо бүрэн нийцэхгүй, гүйцэхгүй байна уу даа гэж харсан. Тиймээс сэтгэлгээний хандлагыг өөрчлөх ёстой, энэ нь манай байгууллагын хэмжүүр юм гэж би анхны илтгэлээрээ л бодлоо илэрхийлсэн. Үүнийг ч Сангийн яам болон бусад төрийн удирдах байгууллагаас дэмжиж, урам зориг өгсөн нь бид цаг үеэсээ хол зөрөөгүй гэдгийг ойлгуулсан.

-Сэтгэлгээний хандлагаас эхлэлтэй шинэчлэлийн дараагийн үе шат эрх зүйн орчин руу шилжих байх?

-Сэтгэлгээний хандлага өөрчилнө гэдэг бол хүний бодол санаа, ажилдаа хандах сэтгэл зүй болон ёс зүйтэй холбоотой. Нөгөө талаас төрийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн ард иргэдэд дарамт учруулж, зовоохгүйгээр биелүүлж үйлчлэх вэ гэдэг асуудал юм. Мэдээж үүний тулд хамгийн эхэнд хууль эрх зүйг өөрчлөхгүй бол бүтэхгүй. Хамгийн сүүлд 2008 онд Гаалийн хуульд өөрчлөлт оруулжээ. Гэвч түүнээс хойш гадаад худалдааны чиг хандлага маш их өөрчлөгдсөн. Улсаас улсын хооронд хийгддэг байсан худалдаа өргөжөөд бүс нутаг хооронд худалддаг болж, дэлхий улам л жижиг болж байна. Дэлхийн 200 гаруй улс орны хаанаас ч монголчууд ямар ч төрлийн бараа авчирч чаддаг цаг үе. Тэр хэрээр гадаад худалдааны чиг хандлага маш их өөрчлөгдөж түүнийг дагаад Дэлхийн Гаалийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагуудаас шинэ шинэ зорилт дэвшүүлж эхэллээ. Урьд нь, зүй ёсны худалдаанд саад учруулахгүй байя гэдэг байсан бол одоо хууль ёсны худалдаанд дэмжлэг үзүүлье гэдэг болж. Яаж дэмжих вэ гэхээр гаалийн хяналт шалгалтад худалдааг хөнгөвчлөх бодлого хэрэгжүүлэх ёстой. Тэр нь эрсдэлийн удирдлагын менежмент байх юм. Эрсдэлийн удирдлага нэвтрүүлнэ гэж юуг хэлэх вэ гэхээр нэгдүгээрт гаалийн биет үзлэгээс ангижиръя. Зорчигч, импортлогч, ачаа тээвэрт маш шуурхай, цаг хэмнэсэн үйлчилгээ үзүүлье. Улмаар зардал хэмнэж, бараа эргэлтийг нэмэгдүүлье. Ингэснээр эдийн засаг хөдөлгөөнд орж, хөгжилд дэмжлэг болох, мөнгөний эргэлт түргэсэх учиртай. Үүнийг хэрэгжүүлэх арга механизмыг хуульчилж өгөхгүй бол сүүлийн 5-6 жил онолын түвшинд ярьсаар ирсэн шиг яриад л байх болно. Одоо ярихаа больё, онолын түвшнээс практикт зоримог буулгая гэсэн юм.

-Эрсдэлийн удирдлага гэдэг шинэ зүйлийг дагаад шийдвэрлэх асуудлууд ч ургах байх?
-Тийм ээ. Үүний гол хүчин зүйл юу гэхээр ард иргэд, импортлогч бизнесмэнүүд маань гаалийн хууль тогтоомжийг хэр сайн мөрдөх вэ, тэдэнд итгээд шалгахгүй оруулах уу, төрийн энэ их итгэлийг тэд хэр даах вэ гэдэг асуудал гарна. Өнгөрсөн жил манай улсад эрүүгийн шинж чанартай зөрчил 2.4 дахин нэмэгдсэн. Буу, сум, хар тамхи гээд хориглосон барааг аль болох ихээр оруулах гэсэн оролдлого нэмэгджээ. Тэдэнд бид итгэл үзүүлээд байх шаардлага бий юу. Төсвийн орлого гэдгээ байя гэхэд нийгмийн аюулгүй байдал гэдэг зүйлийг яах билээ. Хүнсний болоод эмийн аюулгүй байдлыг авч үзээд хорт бодис, хориглосон бараа нь нийгэмд аюултай болохоор л хориг тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр импортлогч, ард иргэдэд төр итгэлээ өгье. Хил дээр шалгахаа больё, гэхдээ бүрдүүлэлтийн дараах шалгалтад оруулна. Хэрэв Монгол Улсын хууль зөрчсөн нь илэрвэл хил дээр төлөх байсан татварыг 30, 40 дахин нэмэгдэнэ шүү. Хуульд өөрчлөлт оруулахгүйгээр үүнийг хийх бололцоогүй.

-Тогтолцооны хувьд ямар бодлого баримталж, өөрчилж байгаа бол?
-Гаалийн байгууллагын удирдлагын хувьд нэг айхтар тогтолцоо байсан. Бүх асуудлыг цөөн хүний хүрээнд шийддэг. Тэгэхээр үүнийг бид багийн системээр шийдвэрлэсэн. Хамтын шийдвэр, хамтын хариуцлага тооцох бололцоо бүрдүүлж байгаа. Өнөөдөр гаалийн дээр бүх шатанд хамтын хариуцлага тооцоод эхэлсэн. Тухайлбал, нэг гаальчин мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргахад түүнийг хянасан ахлах албан тушаалтан давхар хариуцлага хүлээнэ. Энэ нь олон удаа давтагдвал түүнийг зогсоох арга хэмжээ аваагүй газрын дарга нь мөн хариуцлага хүлээх юм. Доод шатнаас дээд шатанд хүртэл бүгд хамтдаа хариуцлага, үүргээ дааж явна.

Шударга зарчим гэж бий. Гаалийн байгууллагад мөнгө төлөөд орчихдог гэх ойлголт нийгэмд байсан. Ердөө л мөнгөөр ажилладаг, мөнгө төлж тушаал ахидаг гэх буруу ойлголт бий. Нөгөөтэйгүүр дарга нарын эсвэл гаальчдын хүүхдэд л нээлттэй байгууллага гэж хардаг байсан. Энэ бүх ойлголт, үзэгдлийг бид халсан. Жишээ нь, өнгөрсөн жил хоёр удаа шинэ ажилтны сонгон шалгаруулалт хийсэн. Эхнийхэд нь 460 гаруй хүн шалгуулснаас 47 нь манай нөөцөд бүртгэгдсэн. Одоо бүгд Замын-Үүд дэх гаалийн газарт очиж, шинэчлэлийн ажилд оролцож байгаа. Сүүлд 670 гаруй хүүхэд шалгалтад орсноос 67 нь тэнцэж, манай нөөцөд бүртгүүлсэн гэсэн. Би энэ ажилд шууд оролцдоггүй юм.
Гаалийн байгууллагын ил тод байдлыг сайжруулахад ихээхэн анхаарлаа. Зургаан сар тутамд санхүүгийн тайлангаа танилцуулж, байгууллагын хэмжээнд ямар мөнгө хааш нь зарцуулснаа ярилцдаг. Мөн захиргааны шийдвэрийг ч тайлагнадаг. Хэн гэдэг хүнийг ямар шалгуураар сонгож, хаана томилж, тушаал ахиулсан гэхчлэн мэдээлэл нээлттэй болсон. Мөн анхан шатны байгууллагуудаа бололцооны хэрээр санхүүгийн, арга зүйн дэмжлэгээр хангахыг зорьж ажиллаж байгаа.

-Гааль нь улсын төсөв бүрдүүлж, хууль сахиулах үүрэгтэй байгууллага боловч бизнес эрхлэгчид зөвхөн төвөг учруулахаас өөрцгүй гэж хардаг. Тэгвэл шинэчлэлийн үр шимийг тэд хэр хүлээж авч байгаа бол?
-Өнөөхөндөө бид хуулиа л голчлон барьж ажиллаж байна. Ингэхдээ агуулга нь бизнесийн салбар, импортлогчдыг дэмжсэн байгаасай гэж хүсдэг. Цаашид хувийн хэвшлийнхэнтэй олон хэлэлцүүлэг хийх юм. Хэрэв энэ хууль батлагдчихвал үзэл баримтлал, зүйл заалтыг сурталчлах их ажил ундарна. Гэхдээ хэрэг зөрчил яагаад илрээд байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт, хэрэг зөрчил илрүүлэлт урьдынхаас илүү сайжирчээ. Нөгөө талаас импортлогч нар аль болох татвараас зайлсхийх, хориглосон барааг оруулж ирээд, өндөр ашиг олох сонирхол ихтэй байна. Гэхдээ бид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ. Хүн гэдэг амьтан өөрөө бага зардлаар их ашиг олох төрөлх мөн чанартай. Тэр чанартаа хөтлөгдөөд худалдааны хувьд зөрчил гаргаад байх шиг байна.

Яагаад гаальчдад дургүй байдаг юм. Нөгөө бага зардлаар их ашиг олох гэсэн хүмүүст нь саад болж байхад гаальчинд дуртай байх нь юу л бол. Магадгүй тийм ч учраас Дэлхийн Гаалийн байгууллагын дарга “Гаальчид бид нэг гэр бүл. Гаальчдыг гаальчин л хайрлахгүй бол өөр хүн хайрлахгүй” гэж хэлсэн байдаг. Бидний ажлын онцлогийг ард иргэд төдий л мэддэггүй юм. Гэмт хэрэгтнүүд хил дамнуулан янз бүрийн буруу үйлдэл, хар тамхи, хүний наймаа хийхдээ хаана, хэний албанд тулаад зогсдог вэ гэхээр Гаалийн байгууллага, гаальчдын хараа сонор сэрэмжээс мултарч чаддаггүй. Өнөөдөр аль нэг орноос нөгөө орон руу аваачихад өндөр ашиг өгдөг барааг хууль бусаар гаргах гэж байгааг хэн зогсоох вэ, гаальчид. Тийм болохоор наймаа эрхэлж байгаа, ялангуяа хууль бус хандлагатай хүмүүст гаальчид тийм ч сайнаар хандахгүй. Тэд ч гаальчдад дуртай хандахгүй.

-Гаалийн ажилтнуудыг мөнгөний нүдээр хардаг, баян гэх ойлголт нийгэмд байдаг. Таны бодлоор гаальчдын ажиллах нөхцөл, боломж ямар түвшинд байгаа вэ?
-Гаальчин өглөөнөөс орой хүртэл цагт баригдаж ажилладаггүй. Хил нээгдэхэд ажилдаа ирээд хэзээ хаагдана тэр үед ажлаасаа буудаг. Ер нь, хил хаана гэж байдаггүй. Тэгэхээр цастай ч, бороотой ч, шуурга, мөндөртэй ч бай гаальчин хариуцсан газартаа ажилласаар л байдаг. Үүргээ гүйцэтгэх явцдаа “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэсэн алдартай зарчмаа баримталж, хэрэгжүүлэхийн төлөө хяналтаа тавьж яваа. Энэ хүмүүс бороотой, шороотойд өдөржин шалгаж явахдаа ямар ч зовлон бэрхшээл, амьдралын хүндрэл, асуудлыг үл ойшоогоод үүргээ л бодож явдаг. Ийм учраас иргэд гаальчдыг төрийн өмнө үүргээ биелүүлж, улсын эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлыг хангасан, эргээд таны эрүүл мэндийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг ойлгохын оронд зөвхөн өөрийнхөө хүсэлд хясал болсон талаас харах нь харамсалтай юм.

Ер нь, миний бодлоор ганц гааль ч гэлтгүй хилийн заагт, хяналт шалгалт тавьдаг төрийн байгууллагын албан хаагчид гэр орноосоо хол, маш хүнд нөхцөлд ажилладаг шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Үндэсний тусгаар тогтнол, хилийн халдашгүй байдал болоод нийгэм, эрүүл мэнд, хүнс, эдийн засгийн аюулгүй байдлыг тэд л хангаж байгаа юм. Энэ олон чухал функц хэрэгжүүлэхдээ тэд сэтгэл санаа, амьдралын нөхцөл боломж гээд дутуу дулимаг зүйл их харагддаг. Наад зах нь ажлын байр болон амьдардаг гэрийнх нь тохижилт тааруу. Энэ бүгдийг ажил хий, төсвийн мөнгө бүрдүүл, үнэнч бай гэсэн уриа лоозонгийн шинжтэй үгсээр бүрэн биелүүлэхэд хэцүү болжээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас үргэлж хайр, энхрийлэл, хүндлэл, талархал хүлээж байдаг. Төр улс, түмэн олон, гэр бүл, эх орныхоо төлөө ажиллаад тангараг өргөсөн ч гэлээ, цалин авдаг ч гэсэн хайр хишгээр дутааж боломгүй юм гэж би боддог. Тиймээс тэдний нийгмийн хангамж, амьдралын баталгааг сайжруулахад бодлогын түвшинд зоримог алхам хийх хэрэгтэй болов уу. Энэ чиглэлд бид олон улстөрчтэй ярилцаж, саналаа тавихад дэмжиж хүлээн авсан. Жишээ нь, УИХ-ын дарга З.Энхболд гаальчин, хилийн ажилтнуудад цалингийн шинэ ангилал гаргах санал дэвшүүлсэн. Энэ бүхэн бидэнд урам болж ирдэг. Нийгмийн баталгааг хэрхэн шийдэх нь чухам ямар хэлбэртэй байхыг нарийн ярилцаж шийдэх ёстой. Жил гаруй ажиллахдаа би гаальчдынхаа нөхцөл байдал, ажлын байранд очиж үзээд бодит байдлыг ойлгосон учраас өмөөрөх, бахархах болоод байна.

-Та хилийн боомт, гаалийн газруудаар хэр их эргэдэг вэ?
-Ер нь, тойроод явах боломж хомс. Гэхдээ нэг жишээ хэлье. Өмнөговийн хилээр том оврын автомашинаар нүүрс гаргадаг боомтод гаалийн ажилтнуудаас болж экспорт гацлаа гэсэн мэдээлэл Ерөнхий сайдад ирсэн юм билээ. Түүний мөрөөр Гаалийн ерөнхий газрын даргын хувьд надад хариуцлага тооцож, тэр боомтын дөрвөн даргыг халж, шинэчлэх тушаал ирсэн. Явсаар боомтод очтол нөхцөл байдал маш хүнд байсан юм. Тоос шороо ихтэйн дээр нүүрсний хар нунтаг шуурга шиг битүү нөмөрсөн. Тэр нөхцөлд хүлээсэн үүргээсээ няцалгүй ажиллаж байгаа хүмүүсээр бахархаж байлаа. Тэгээд нягтлаад үзтэл тэр дарга нарыг гүтгэсэн, худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон юм. Би очоод дарга нартайгаа зовлон жаргалаа ярилцаж хэлэлцлээ. Эргэж ирээд тайлан тавихдаа “Тэнд чинь хүн байтугай мэлхий үхмээр газар байна” гэж хэлж байсан. Гэтэл говьд мэлхий байдаггүй, гүрвэл л байдаг биз дээ гэж байсан юм. Тэгэхээр нь, тийм ээ. Гүрвэл бол аль эрт үхчихсэн. Тэр байтугай усан дотроо байгаа мэлхийний усыг бохирдуулаад, мэлхий нь үхмээр тийм нөхцөл байна гэж тайлбарласан. Хил, гаалийн хяналтын албаныхан тийм л нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна.

-Гаалийн хяналтын шинэчлэл, бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого бодит биеллээ олоход хэдэн жил шаардлагатай гэж хардаг вэ?
-Гаалийн шинэчлэл гэдэг зүйл бол ганцхан хууль солих асуудал биш. Ер нь, миний хувьд хууль өөрчлөөд бүгдийг цэгцэлчихнэ гэж боддоггүй. Гагцхүү хүний оюун санаа, бодол сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэхээр гаальчид хэчнээн өөрчлөгдлөө гэхэд нөгөө талд импортлогч нар хэвээрээ байвал хэрэг зөрчил тасрахгүй, гаальчид итгэж чадахгүй. Бидний ярьдаг итгэлцэлд суурилсан эрсдэлийн удирдлага хэрэгжихгүй юм. Тэгэхээр бид бизнес эрхлэгчид, иргэд зорчигчидтой хамтран ажиллах гарц л бий. Ингэхдээ 1-2 жил хэрэгжээд зогсох биш байнга үргэлжлэх байдлаар хэрэгжүүлж харилцан ойлголцлын нүсэр ажил өрнөнө.
Шинэчлэлийн тухайд гаалийн бүрдүүлэлтээ аж ахуйн нэгж өөрсдөө хийдэг болгоход их анхаарч байгаа. Мөн үнэ үнэлгээг мэдүүлэгч өөрөө тодорхойлдог тогтолцоо нэвтрүүлнэ. Одоогийн хуульд энэ төрлийн үйл ажиллагааны зохицуулалт, эрсдэлийг тооцсон заалт оруулахгүй бол хэрэгжихгүй нь. Тийм болохоор бид шинэчилсэн  хуулийн төсөл дээр өдөр шөнөгүй л сууж байна. Энэ хууль маань УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцээд батлагдчихвал 2014 оны хоёрдугаар хагаст шинэчлэлийн ажилд зоримог орохоор зэхсэн. Эрсдэлийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлнэ, бүрдүүлэлтийн дараах шалгалтаа бэхжүүлнэ, гаалийн бүрдүүлэлт, үнэлгээний асуудлыг импортлогч өөрөө  хариуцдаг болгох зорилго тавиад байгаа. Үүнийг дагаад нэг цонхны үйлчилгээг сайжруулахаар “Е-CUSTOMS” буюу цахим гааль руу шилжих том алхмын эхлэл болно. Шинэ юмыг зоримог хийхээр алдаа оноо гарах л байх. Гэхдээ алдахаас айгаад хойш суугаад байвал дээр хэлсэн шиг 7-8 жил яриад л суух болно. Юутай ч бид зорьсноороо хийгээд эхэлье. Явцын дунд иргэд, импортлогчид нөхцөл байдлаа дагаад ухамсар нь өөрчлөгдөнө, мөн санал хүсэлт гарна шүү дээ.
Та бүгдийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

-Эцэст нь нэг асуух зүйл байна. Монгол Улсын иргэд бид эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлын хувьд айдасгүй амьдарч болох уу?
-Гаальчин бид үүний төлөө л зорин ажиллаж байна. Та итгэж болно оо, бидэнд.

0 Сэтгэгдэл
Хийж буй томилгооноос нь харагддаг...худлаа гэдэг нь Тун чиг сайхан ярьдаг боловч ам ажил нь зөрдөг Даваасүрэнтэйгээ нийлээд гаалийн боловсон хүчнийг завхруулж өгч байна да Цаашдаа засахын аргагүй болно до харж байгаарай Өөрийнх хэлдгээр жинхэнэ аюилгачид гахайнуудыг өөрөө сэлгээ нэрээр шургуулсан
Mundah hun bn lee shuu ih hundelj bga
Авто тээврийн цоо шинэ лавлах нээгдлээ. Та авто тээвэр, аялал жуулчлалын талаарх бүхий л мэдээллээ авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.Шинэ итгэл, шинэлэг үйлчилгээ
Avilga baih bolno gej ene nuhur helsen shu dee
Ajilaa meddeg ih l noyon nuuruutai hun shig bga yum. Hil uuriin bieer ochood gazar deer ni uzez haraad ajilaad hiigeed yavdag gsn shuu. Amjilt husie
deerx noxriin commented bichsenchlen ene noxor gaalchdiig xulgaich luivarchingaar ni duudaj bgaa bol ue ueiin gaaliin darga naraas xarin xamgiin amidraltai ajlaa boditoigoor xarj, zov dugnedeg darga bna daa, gaaliin baitsaagch gej er ni xen bilee bugd medne shdeeee.......teer jil tseveenjav gaaliin darga bolchixood zamiinuuded ireed baaxan tv-uud avchraad gaalitai mashinuud taslan zogsooloo gej bsan ter uer buur ix bolson shdeeeeee
Яг ингэж ярьдаг шиг ээ хэрэгжүүлдэг бол сайн хэрэг л дээ, Даанч үг үйлдэл 2 нь алд дэлэм зөрдөг нь харамсалтай. Гааьчидтайгаа уулздаггүй, зовлон жаргалыг нь сонсдоггүй, дуртайдаа гаальд ирчихээд гаальчдын хийсэн бүтээсэнийг харлуулж, өөрөө хийсэн болгодог, амнаас нь үг гарвал хэлж болох муу бүхнээр гаальчдыг харааж доромжилдог ийм л хүн, энэ бол үнэн төрх нь, тэр гааль гэдэг халуун ам бүлд орчихоод гаальчдыг гахайнууд, хулгайч луйварчид, авгай нар, авилгачид гэх мэтээр байнга доромжилдог,
Ganbat bagsh mini sainu
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2018.09.24