Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Д.Энхцог: Дэлхийн III дайн кибер орон зайд болж байна
Өндөр хурдтай өргөжин тэлж, дэлхий дахиныг “эзэрхийлж” буй мэдээллийн технологи бидний хувьд шинэлэг зүйл. Асар өргөн сүлжээ бүхий технологи, мэдээллийн орон зайн аюулгүй байдал ч монголчуудын хувьд цоо шинэ ойлголт. Гэвч цаг үеэ дагаад мэдээллийн аюулгүй байдлаа хангах нь улс орон бүрийн үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болж. Монгол Улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдал хангах үндсэн үүрэг, чиглэл бүхий мэргэжилтэн бэлтгэдэг цор ганц сургууль байгаа нь энэ талын хөгжлөөс хоцрох шалтгаан ч болж байгаа мэт. Тиймээс “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас “Tridum e-Security” компанитай хамтран хоёр дахь жилдээ “Харуул занги” мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, чадварыг сорих нээлттэй тэмцээн зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнд 95 багийн 400 гаруй оюутан оролцсноос эцсийн шатанд “No-mads”, “Falcon”, “MYM” багууд шалгаран үлдэж “No-mads” багийн ялалтаар өндөрлөсөн юм. Тэмцээний үеэр “Үндэсний дата төв”-ийн захирал Д.Энхцогтой мэдээллийн аюулгүй байдлын тухай ярилцлаа.

-Тэмцээний тухай яриагаа эхэлье гэж бодож байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад цар хүрээ нь өргөжсөн байна?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-нд “Харуул занги” тэмцээнийг анх удаа зохион байгуулж байсан юм. Цар хүрээний хувьд өргөжсөн. Залуус энэ салбарт ажиллах хүсэл сонирхолтой болж байгаад талархалтай байна. Хөрөнгө мөнгө заран байж энэ жил үргэлжлүүлэхийн учир нь ямар нэг ашиг харсандаа биш. Үндэсний дата төв хувийн болоод төрийн байгууллагуудад дата мэдээлэл, вэб, сервэр байршуулах гэх мэт цахим үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй улсын төсөвт үйлдвэрийн газар. Бүхий л салбарын маш их мэдээллийг нэг дор төвлөрүүлсэн учир аюулгүй байдлыг өндөр төвшинд хангах нь зүйн хэрэг.
Тийм ч учраас мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалж чадах чадварлаг боловсон хүчин нэн тэргүүнд шаардлагатай болдог. “Харуул занги” тэмцээн бол мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчний ур чадварыг сайжруулах, олон нийтэд таниулах, тэдэнд боломж олгох нэг хэлбэр л юм. Тиймээс ч энэ тэмцээнд бид их ач холбогдол өгч байна.
Албан байгууллагуудын мэдээллийг агуулж буй санг хар хайрцаг гэж ойлгож болно. Гэтэл нөгөө хаалттай, хамгаалалттай байх ёстой хар хайрцаг руу маань халдлага хийж эхэлдэг. Тэр нь өөрийгөө сүйтгэх төдийгүй хажууд байгаа систем рүүгээ нэвтэрч эхэлдэг. Энэ хил хязгааргүй халдлагыг зогсоох, урьдчилан сэргийлэхийн тулд бид хэрэглэгчидтэйгээ хамтарч ажиллана. Гэтэл хэрэглэгчид энэ тухай тоймтой ойлголтгүй учир “Би өөрийгөө устгах тийм юм оруулаагүй дээ” гэх мэтээр ханддаг. Тиймээс бид хэрэглэгчдэдээ энэ тухай нэгдсэн ойлголт өгч, нэг ёсны системтэйгээр хамтран ажиллаж хар хайрцагнуудаа хамгаалдаг. Гэтэл ингээд ч дийлэхгүй байна. Тиймээс бидний зүгээс төрийн байгууллагын админуудаа цуглуулж чуулга уулзалт зохион байгуулж асуудлаа хэлэлцдэг болсон.
Ер нь хэрэглэгчид маань мэдээллийн аюулгүй байдал гэхээсээ илүү IT талдаа анхан шатны ойлголттой болж эхэлж байна. Тэгсэн хэр нь вэб, сервер үүсгээд явж байгаа нь их зориг юм л даа. Ийм байхад нь “Та нар аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна” хэмээн боомилох нь утгагүй, энэ салбарын хөгжлийг хойш татаж байгаагаас ялгаагүй. Яаж ийгээд дэмжих л ёстой. Дэмжихийн тулд бид адил ойлголт...
-Мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой?
-Тийм, тэгж байж мэдээллийн аюулгүй байдлаар мэргэшсэн, энэ чиглэлээр цаашид ажиллах шинэ, залуу боловсон хүчин үүснэ. Бүхэл бүтэн улсын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангахад манай дата төвийн дөрөв, таван ажилтан хаанаа ч хүрэхгүй. Нэг ёсны хэрэгцээ шаардлага нь бий болчихсон байна гэсэн үг. Товчхондоо, бидэнтэй хамтран ажиллаж буй байгууллага дотор энэ чиглэлийн мэргэжилтэн байвал бидний ажил ч хөнгөрнө, тэдэнд ч ашигтай.
-Монголд компьютерийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлээд 30 жил өнгөрлөө. Энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд ч цөөнгүй болж. Ингээд бодохоор дотоодын зах зээлээ хангахуйц нөөц байгаа мэт санагдах юм?
-Ялгаа бий л дээ. Жишээ нь, чадварын хувьд монгол инженерүүд хаана ч гологдохгүй. Юу дутагдаад байна гэхээр мэдлэг, мэдээлэл хоёр.
-Технологи?
-Технологи бол асуудал биш. Бид дэлхий нийттэй эн зэрэгцэн технологи эзэмших боломж нээлттэй байна. Манай инженерүүд ч технологийг гарын таван хуруу шигээ мэдэж байна. Гагцхүү яг ямар халдлага болдог, нөгөө дата серверт ямар төрлийн нүх, цоорхой үүсдэг тухай мэдээлэл, мэдлэг дутуу байна. Орж, халдаж болдоггүй сервер гэж байхгүй. Ямар ч сервер рүү орж болно, гэхдээ ороод зөв үйлдэл л хийх ёстой. Дэлхийн том том вендэрүүд хоорондоо нэг ёсны философиороо өрсөлдөж байна. “Би ингэж халдаж чадна, хамгаалж ч чадна” гэхчлэн. Тэдгээртэй эн тэнцүү хөгжье, өрсөлдье гэвэл асар өндөр зардлаар технологи бий болгоно. Тиймээс монгол инженерүүд боломжоо ашиглан дотооддоо анхан шатны дархлаа бий болгох хэрэгтэй. Ийм шаардлага ч бий болж. Тэгэхгүй бол манай улс энэ салбарт гүжир, гүтгэлэгт өртөх маш амархан. Жишээлбэл, Орос руу халдлага хийлээ, хаанаас вэ гэтэл Монголоос гэж байгаа юм. Үнэндээ Монголоос хэн халдах юм бэ, гэтэл нөгөө хятад нөхдүүд энд ирээд сүлжээний робот, өөрийгөө хөгжүүлэх чадвартай вирус зохион бүтээчихдэг. Миний компьютер гэнэт Орос руу халдаад явчихдаг. Угтаа би биш шүү дээ, компьютер гацаад байна гээд л асааж унтраагаад байдаг. Гэтэд дотор нь байгаа робот ажлаа хийж байх жишээтэй.
Өөрийн юмаа өрөөлийн эрхшээлд амархан оруулахгүй байхын тулд бид цэгцтэй, ойлголттой, системтэйгээр хөгжих хэрэгтэй. Ямар программ надад хэрэгтэй юм, алийг нь оруулах ёстой юм гэхчлэн наад захын мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай. Үүн дээр нөгөө л цахим шуудангийн асуудлыг нэрлэж болно. Мэдсээр байж “Та лоттонд сая ам.доллар хожлоо” гэсэн мэйлийг очоод дарчихдаг. Танд ирэх ёстой мэйл үү гэхэд “Үгүй, мэдэхгүй. Гэхдээ надад тэрбум ам.доллар өгнө гэнээ” гэж байгаа юм. Энэ бол зүгээр л арга барил юм.
-Таны хэлсэн нүх, цоорхой байх нь?
-Тэгэлгүй яахав. Том цоорхой жижиг цоорхойгоос л үүсдэг шүү дээ. Үүний цаана ямар нөлөөлөл үүсдэгийг мэдэхгүй болохоор халдах арга замыг нь нээж өгөөд байна. Таны фэйсбүүк хуудас л гэхэд хувийн асар их мэдээлэл, нууцыг чинь хадгалагч. Тийм ч учраас бид фэйсбүүктээ “Хэн ч мэдэхгүй дээ” гэсэн код, нууц дугаар хийдэг. Үүнтэй л адил мэдээллийн аюулгүй байдал, үндэсний дата сангийн аюулгүй байдлыг хамгаалахад мэргэжилтнүүдээс гадна байгууллагууд цаашилбал олон нийтийн оролцоо хэрэгтэй. Тэд цахим ертөнц, дата мэдээлэл, түүний аюулгүй байдлын тухай мэдлэг мэдээлэлтэй байх ёстой юм. Ний нуугүй хэлэхэд томоохон гүрнүүд кибер орчинд байлдаж байна шүү дээ. Дэлхийн III дайн кибер орон зайд болж байна. Тэд технологийн төлөө алалцаж байна. Ялангуяа Япон шинэ технологи маш их эрэлхийлдэг, гаргадаг, хөгжүүлдэг. Түүнийгээ ч дэлхий дахинд өндөр үнээр худалдаж нэг ёсны оргүй хоосноос мөнгө босгож байна. Энэ бүх мэдээлэл цахим хэлбэрээр хаа нэгтээ байж л байгаа юм. Тэрийг нь Хятад ч юм уу нөгөө нүх, цоорхойгоор хулгайлчихвал цөм баяжина аа даа. Тиймээс л дайтаад байгаа хэрэг.
-Мэдээллийн аюулгүй байдлаас гадна манай иргэдийн цахим орон зайн хэрэглээ фэйсбүүк, твиттер нөгөө л гүүглээс хэтрэхгүй байна. Ингээд бодохоор цөөн хэсэг бүлгийг эс тооцвол манай улсын цахим ертөнц, мэдээллийн технологийн хөгжил нэлээн хойгуур давхиж яваа санагдах юм?
-Яг хэрэглээ талаас нь харьцуулаад үзвэл Энэтхэг хэчнээн хүн амтай билээ тэднээс хэд нь интернэт ашигладаг билээ. Хэчнээн нь бичиг үсэг тайлагдсан бэ гээд үзэхээр манайх тийм ч хол биш. Монгол гурван сая хүнтэй ч худалч хүнд тэн хагас нь интернэт тогтмол ашиглаж байна. Тэгэхээр энэ бол харьцангуй тоо л доо. Миний хувьд бид хоцроогүй гэж бодож байна.
-Технологи эзэмших тал дээр?
-Мөн ялгаагүй хоцроогүй гэж бодож байна.
-Гэхдээ технологийг үйлдвэрлэгч талаас нь авч үзвэл хоцорч байгаа гэж болохоор. Жишээ нь, “Samsung” корпорацийн хамгийн өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий шинэ технологи нэвтрүүлсэн гар утас манайд бусад улс оронтой нэгэн зэрэг албан ёсоор нээлтээ хийж байна. Энэ нь хэрэглээ талаасаа хоцроогүй мэт боловч бид хэрэглэгч хэвээрээ л үлддэг?
-Нэг ёсны үйлдвэрлэгч болох цаг ирсэн гэх гээд байна аа даа. Энэ тухай яривал нөгөө л ядуугийн зовлонгоо тоочихоос өөр аргагүй. Монгол бол жижиг зах зээл. Гар утас үйлдвэрлээд хэдэн хүн худалдаж авах уу. “Galaxy”, “iPhone” гэх мэт бүтээлүүд, үйлдвэрлэгчид нь дэлхийн зах зээлд тоглолт хийж байна шүү дээ. Бид үүнийг аажмаар л хийнэ. Бидэн шиг ядуугийн зовлонд нэрвэгдэж, өр зээлд баригдсан улс гэнэт тэсрэнэ гэж байхгүй. Солонгос бол хөрөнгөтэй улс. Үүнийг хүчээр хийж байна шүү дээ. Солонгос машинаа л уна, үгүй бол 200, 300 хувийн татвартай Мустангаа уна гэж байх жишээтэй. Энэ мэтчилэн үндэсний үйлдвэрлэлийг хүчээр л хөгжүүлнэ. Мэдээлэл, технологийн салбар ч ялгаагүй.

0 Сэтгэгдэл