Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Төрийн компаниудын ТУЗ-ийн гишүүний “давхар дээл”-ийг тайлна
Манай улсад төрийн өмчийн оролцоотой 82 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 72 нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй гэнэ. Компанийн тухай хуульд зааснаар есөөс доошгүй гишүүнтэй байж, түүний гурав нь хараат бус гишүүн байх учиртай. Гэвч компанийн хувь заяаг хөтөлж явдаг хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг Авлигатай тэмцэх газрынхан илрүүлжээ. Тэд өнгөрсөн сарын 14-ний өдөр дээрх чиглэлийн судалгааны дүн мэдээг Засгийн газарт хүргүүлсэн аж. Харин өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэлэлцүүлэв. Судалгаагаа төрийн албан хаагчдын 2013 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан мэдээлэлд тулгуурлан боловсруулсан гэлээ. АТГ-ын шинжээч мэргэжилтнүүдийн хэлснээр олон нийтийн зүгээс ТУЗ-ийн гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг мэдээлэл цөөнгүй иржээ.

Тиймээс асуудлыг нэгмөсөн хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, томилгоо болон үйл ажиллагааны хяналтыг сайжруулах нь зүйтэй гэв. “Төрийн өмчит хуулийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнтэй холбоотой судалгааны дүнг УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгж, компанид буй хууль бус нөлөөлөл, сонирхлын зөрчилтэй шийдвэр, худалдан авах ажил зэрэг нь авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл гэдгийг тогтоосон” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ судалгааны үр дүн сайн болсныг дурдаад төрийн өмчийн оролцоотой компаниудад удирдах алба хашиж буй хүмүүс замбараагаа алдсан гэж шүүмжилж байв. “Шинэчлэлийн Засгийн газар төрийн албанд нэг ч шинэ албан тушаал, ажлын байр гаргахгүй гэчихээд төрийн өмчит маш олон аж ахуйн нэгж байгуулсан. Тэгээд удирдлага, зөвлөлд өөрийн харьяаллын, нөлөө бүхий хүнээ байршуулсан. Гаднаас орсон хараат бус гишүүд нь дандаа ашиг сонирхлын зөрчилтэй. Ер нь, гэр бүлээрээ нэг чиглэлд багтдаг, олон компанийн удирдлагад давхар ажилладаг хэдэн хүн байгааг хэлж өгнө үү” гэж асуулаа. Дээрх 72 хуулийн этгээдэд 421 хүн төлөөлөн удирдаж буй. Эдгээрээс 317 хүн нь төрийн албан хаагч, 104 нь хараат бус буюу төрийн жинхэнэ албан хаагч биш. Эдгээрийн дотор гурваас олон аж ахуйн нэгжийн ТУЗ-д орсон 17 төрийн албан хаагч байгаа бол хоёроос илүү ТУЗ-ийн гишүүнчлэлтэй хараат бус найман гишүүн бий. Тухайн төрийн өмчит байгууллагын үйл ажиллагаатай ижил төстэй ажил эрхэлдэг хүн 21 байдаг гэв. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар дунджаар 2-3 компани, түүнээс дээш 4-5 байгууллагын ТУЗ-д гишүүнээр ажилладаг юм байна.
Нэг гэр бүлийн гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тохиолдол нь эрчим хүчний салбарт хамгийн тод илэрчээ. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд “Салбарынх нь онцлог” хэмээн эерүүлж байв. Тодруулбал, Эрчим хүчний яамны мэргэжилтэн Л.Долгорсүрэн, Налайхын дулааны станцын ТУЗ-ийн гишүүн. Түүний нөхөр Х.Энхжаргал Дарханы дулааны станцын ТУЗ-ийн хараат бус гишүүн. Хүү Э.Мөнхтүвшин, Э.Мөнхжаргал нар нь эрчим хүчний чиглэлийн аж ахуйн нэгжийн захирал. Мөн Х.Энхжаргалын хоёр дүү эрчим хүчний компанитай гэнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүлээрээ эрчим хүчний салбарт ажилладагаас хоёр нь өндөр албан тушаалтай, төрийн албаны хүмүүс. Харин дөрөв нь хувийн хэвшлийнх бөгөөд энэ хооронд албан тушаалын гэмт хэрэг үүсэх нөхцөл бий юм. Үүгээр зогсохгүй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ё.Хойлог гэж хүний хоёр охин, хүргэн нь компанидаа ажилладаг. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Лхагвасүрэнгийн хүүхэд мөн банкиндаа ажиллаж байна. Авлигатай тэмцэх газраас цаашид нарийвчилсан судалгаа явуулахад үүнээс илүү тодорхой, шинэ мэдээлэл гарч ирэхийг үгүйсгэхгүй хэмээн мэргэжилтнүүд хэлсэн юм.
Төрийн өмчит компанийн бүтэц, бүрэлдэхүүнд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоо, эзэн нь тодорхой. Хамгийн эхэнд Засгийн газар, Төрийн өмчийн хороогоор дамжуулж захиргааны шийтгэл ногдуулах боломжтой. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлд ч хандах бололцоотой аж. Энэ мэт эрх бүхий субъектэд хандаж, асуудлаа шийдүүлэхээр хандсан эсэхийг Р.Бурмаа гишүүн асуусан юм. Түүнд хариулснаар “Бид Засгийн газар, Төрийн өмчийн хороо болон бусад байгууллагатай байнга холбогдож ажилладаг. Төрийн өмчийн хороо зарим ТУЗ-ийн хараат бус гишүүдийн судалгаа, жагсаалтыг хянадаггүй, томилгоондоо тодорхой зүйл хийдэггүй нь тогтоогдсон. Гэхдээ сүүлийн үед хараат бус гишүүдээ шалгаруулах ажил зохиож байгаа” гэлээ. Ер нь, холбогдох байгууллагыг ажлаа сайн хий гэж шаардахаас илүү Ашиг сонирхлын зөрчлийн хууль, Авлигын эсрэг хууль тогтоомжийн заалтуудаа хэрэгжүүлж ажилла гэж хэлэх нь үр дүнтэй байдаг аж. Наанадаж яамны Төрийн нарийн бичгийн дарга таван байгууллагын ТУЗ-д гишүүнчлэлтэй байгааг болиулах ёстой гэнэ. Судалгааны дүгнэлттэй холбогдуулж Ж.Батзандан гишүүн “Авлигатай тэмцэх, утаатай тэмцэх ажил нэг байгууллагын ажил биш. Утаатай тэмцэх ажлыг бүх яамны чиг үүрэгт оруулсантай адил авлигатай тэмцэх чиг үүргийг бүх төрийн нэгж, яамд, орон нутгийн байгууллагад хүлээлгэж байгаа. Төрийн байгууллага бүр авлигатай тэмцэх ажил хариуцсан мэргэжилтэнтэй гэж ойлгож байна. Өнөөдөр сөхөж буй асуудлыг тэр нэгжүүдээрээ дамжуулж шийдвэрлэх ёстой. Үүний тулд төрийн өмчийн менежмент, зохион байгуулалтыг өөрчлөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболдод шүүмжлэлтэй хандах зүйл гарч ирсэн. Танилцуулгад ТУЗ-ийн гишүүдийг МАН-ын гишүүн, АН-ын гишүүн гэхчлэн бичсэн байж. Төрийн албан хаагчийн хуулиараа тэд намаас татгалзсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, нам, төрийн аль нэгийг сонгож байж төрийн албанд ажиллах эсэх эрх нь нээгдэнэ. Үүнийг л З.Энхболд дарга асуухдаа “Багануурын дулааны станцын ТУЗ-ийн гишүүн Ж.Шагдарсүрэнг МАН-ын гишүүн гэж. Да.Ганболдыг АН-ын гишүүн гэсэн байна. Энэ хүмүүс намын гишүүн байж болно гээд бичсэн юм уу, урьд нь намын гишүүн байсан гээд бичсэн юм уу. Эсвэл энэ асуудлыг шийдүүлье гэсэн юм уу” хэмээв. АТГ-ын шинжээч ч хүмүүсийн мэдүүлэгтээ бөглөсөн мэдээллийг л бичсэн, асуудлыг шийдвэрлүүлэх байдлаар оруулж ирсэн гэж хэлэв. Тэгвэл энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, хуулиа өөрчлөх хэрэгтэй гэлээ. Үнэхээр ТУЗ-ийн төрийн албан хаагч нь намаас татгалзчихаад байхад хараат бус гишүүд нь намын гишүүнчлэлтэй, улс төрийн сонирхлын зөрчилтэй байх нь зохисгүй юм. Авлигатай тэмцэх газар энэ судалгааг тогтмол зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил гурван ч удаа УИХ-д оруулж иржээ. Харин 2014 оны хувьд хоёр дахь удаагаа танилцуулж буй нь энэ. Гэвч өдий хүртэл асуудлын голыг, дутагдлыг олж харсан, шийдэх санаачилга гаргасан нь үгүй. Гагцхүү АТГ-ын мэргэжилтнүүд мэдээлээд л өнгөрдөг байж.
Энэ талаар З.Энхболд “Төрийн өмчит байгууллагын ТУЗ-д хараат бус гишүүн авлаа гэтэл өнөөх нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байдаг, түүнийг Төрийн байгуулалтын байнгын хороогоо оруулж баталдаг нь буруу шүү дээ. Нэн даруй энэ томилгоогоо зогсоож, ашиг сонирхлын хуульд нийцүүлсэн томилгоо хийх үүргийг Засгийн газарт өгөх хэрэгтэй. Өнөөдөр үүрэг өгч, маргааш энэ хүмүүс солигдож байх ёстой шүү дээ” гэсэн юм. Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд Хууль зүйн байнгын хорооноос хоёр үндсэн чиглэлээр Засгийн газарт үүрэг өглөө. Энэ нь, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүд давхар гишүүнчлэлтэй байх болон адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг хувийн аж ахуйтай байхыг нэн яаралтай хязгаарлахыг тусгасан. Мөн Засгийн газраас Төрийн өмчийн хороонд өгсөн үүргийн хэрэгжилтийг хангуулж, явц байдлыг УИХ-д мэдээлэхээр боллоо. Уг үүрэг нь ТӨХ журмуудаа шинэчлэн батлах, Компанийн тухай, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиа эргэн харах асуудал юм. Үүнийг ч АТГ-ын шинжээчид хүлээн зөвшөөрч “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль хоёрын зохицуулалт замбараагүй томилгоо, нөлөөлөл, удирдлагын үйл ажиллагаанд зөрчилдөж байгаа тул яаралтай засах шаардлагатай” гэж хэлж байлаа. Ийнхүү төрийн өмчит компаниудад үүсээд буй “давхар дээл” буюу авлигын үндэс суурийг нэн яаралтай хуулиар хязгаарлахаар тогтсон нь Байнгын хорооны өчигдрийн хуралдааны нэн чухал шийдвэр боллоо.

0 Сэтгэгдэл