Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Эрчим хүчний шинэ эх үүсвэр улсын аюулгүй байдалд нөлөөлөх нь
Эрчим хүч нь аливаа улс орны хөгжлийн гол тулгуур гэдгийг хүн бүхэн ойлгодог. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан “Улаанбаатар хотод Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих” асуудлыг түргэвчлэх нь өсөн нэмэгдэж байгаа дулаан, цахилгааны эрчим хүчний хомсдлоос гарах, цахилгааны импортын хараат байдлаас ангижрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Нийслэл хотод шинэ цахилгаан станц барих асуудал мөн ч олон жил ярьж, өчнөөн судалгаа, төслүүдийг хийж, хичнээн их хүч, хөрөнгө мөнгө зарцуулав. Үр дүн нь “тэг” хувилбартай байна. V цахилгаан станцыг байгуулах түүхээс нь мэдэхийн хэрээр дурдвал:
Засгийн газар 2008 онд цахилгаан, дулааны V дахь эх үүсвэрийг Улиастайд байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь “Улиастай орчим хотын усны нөөцийг бүрдүүлдэг, салхины дээд талд байрладаг учир агаарын бохирдлыг нэмэгдүүлнэ” гэх үндэслэлээр цуцлагдсан.
Дараа нь Ажилчны районы /Хан-Уул дүүрэг/ анхны I цахилгаан станц байсан буурин дээр барина гэж ярьж байгаад газрын талбар бага гээд намжсан.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2010 онд Олон улсын төслийн багаар гүйцэтгүүлсэн “Улаанбаатар хотыг нүүрстөрөгчийн бага ялгаралтай эрчим хүчээр хангах” төслийн хүрээнд V цахилгаан станцыг байгуулах байршил, хүчин чадлын хэмжээг судалж, Станцыг Баянзүрхийн товчооноос зүүн тийш энгэрт байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Гэвч усны эх үүсвэр хэцүү, хот уруу татах дулааны шугамын байгууламж өндөр өртгөөр босох, газар чөлөөлөхөд хөрөнгө их гарах зэрэг гол хүндрэлүүд байсан.
Яг энэ үед УИХ-ын хэсэг гишүүд уг станцыг Багануур дүүрэгт байгуулах саналыг УИХ-д оруулж байсан.
Багануур хувьцаат компани станц байршуулах газрын оновчлол тооцоо, үндэслэлийг судалж, “Станцыг Багануурт байгуулах нь хамгийн зөв хувилбар” гэсэн дүгнэлтэд хүрч, манай орны эрчим хүч, уул уурхайн хүрээлэн, мэргэжлийн байгууллага, тэргүүлэх эрдэмтэд, мэргэдээс шүүмж авч, уг саналыг ЭХЭБЯ-нд 2010 оны -есдүгээр сард 1/595 тоотоор хүргүүлж байсан. Гэвч УИХ, Засгийн Газар “III ДЦС-ыг өргөтгөж V цахилгаан станц босгох” шийдвэр гаргаж, төсөл судалгааны ажлыг үргэлжлүүлэв. Эцэст нь юунд хүрэв. Баахан хөрөнгө зарж, цаг алдав. III ДЦС-ын өргөтгөлд талбай хүрэлцэхгүй, хажуугаас нэмж газар авах гэхээр хувийн компаниуд газраа чөлөөлөхгүй хэт үнэрхэнэ, тийш нь нүүрс оруулахад төмөр замын ачаа нэвтрүүлэх чадвар даахгүй, нөгөө талаас үнс хадгалах газар байхгүй. Энэхүү учрах бэрхшээл анхнаасаа ойлгомжтой байсан. Богд уулын араар төмөр зам шинээр тавина, үнсийг нь нүүрс татсан вагоноор буцааж Багануурын уурхайд булшилна, гэж ямар ч инженерийн бус, эдийн засагчийн бус сэтгэлгээр хэсэг цуурав.
Эцэст нь 2012 онд дахин судалгаа хийж, Хонхор тийш Шивэртийн хөндийд тус станцыг байгуулах шийдвэр гарч, нийслэл газар олгов. Дахиад л шинэ бэрхшээл. Усны нөөц бага, үнс хадгалах асуудал, хот хүртэл 10-аад км урт дулаан дамжуулах 1200-аас доошгүй голчтой зардал өндөртэй хос шугам хоолой угсарна. Ус буцаах шугамд өргөхийн хүчин чадал ихтэй насосны байгууламж барих хэрэгтэй болно. Шугамын дулааны алдагдал их байх зэрэг инженерчлэлийн хувьд шийдэх олон асуудал тулгарав. Дулааны магистраль шугам урт байх тутам эрчим хүчний өртөг нэмэгддэг.
Ямар ч тохиолдолд Богд уулаа тойруулж, баахан станц заавал барих гээд улстөрчдийн зүтгээд байгааг нь ерөөс ойлгохгүй байна.
Эрчим хүчний яам 700МВт /350*2/ чадалтай цахилгаан станцыг Багануурт байгуулах төсөл судалгааны ажил гүйцэтгүүлж байна.
Үүнтэй холбогдуулан шинэ эх үүсвэрийн байршлын талаар олон талаас нь судлахад, Багануур дүүргийн нүүрсний уурхайг түшиглүүлэн байгуулах нь оновчтой бөгөөд дараах олон давуу талтай байна. Үүнд:
Аюулгүйн талаас. Нийслэлд томоохон цахилгаан станцууд бөөн байгаа нь хэт их хүйтрэл, үер ус, гал түймэр, газар хөдлөл гэх мэтийн байгалийн гамшгийн үед цахилгаан, дулаан тасрахад нийслэл хөлдөж, Монгол тэр чигээрээ таг харанхуй болоход гайхах юмгүй болчихоод байна. Багануурын станц нь төвийн эрчим хүчний гол эх үүсвэрүүдээс хол зайд байрших учир улс, үндэстний эрчим хүчний нөөцийн аюулгүй байдлыг хангаж, улмаар гаднын эрчим хүчний хараат байдлаас бүрэн ангижрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Экологи талаас. Хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах таатай орчин бий болно. Өнөөдрийн байдлаар III ДЦС-дээр гурван сая тн, IV ДЦС дээр таван сая тн үнс хуримтлуулж, цаашид үнс хадгалах нөөц талбайгүй болох төлөвтэй. V цахилгаан станц хотод баригдахад жил бүр 1800,0 мян орчим тонн нүүрс түлнэ гэхэд хэчнээн их үнс гарах билээ. Агаарт хаягдах хорт хийн хэмжээ дахиад нэмэгдэнэ. Тэгэхэд Багануурын цахилгаан станцын үнсийг уурхайн хөрсний шороогоор булж аюулгүй болгоно.
Эдийн засаг талаас. Хотын дулааны дутмагшилтай төвөөс зайдуу хорооллуудын дулаан хангамжийг цахилгаан, нүүрсний болон метан хий зэрэг шинэ эх үүсвэрээр хэсэгчлэн шийдвэрлэснээр төвийн сүлжээний гол шугамын байгууламжийн өртгийг хэмнэх, хот руу нүүрс тээвэрлэлтийг зогсоосноор дулаан, цахилгааны эрчим хүчний үнэ буурна. Үйлдвэрлэсэн хямд үнэтэй цахилгаан эрчим хүчийг “Зүүн-Өмнөд” Түгээх сүлжээнд нийлүүлж, хотын ачааллыг багасгана.
Эрчим хүчний үнийн талаас. Одоогийн ДЦС-уудын үйлдвэрлэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний өртгийн 40-50 хувийг зөвхөн нүүрс дангаараа эзэлж байна.Үүнд нүүрсний алсын тээвэрлэлтийн зардал шууд нөлөөлж улмаар эрчим хүчний үнийг өсгөдөг. Багануураас Улаанбаатар өртөө хүртэл төмөр замаар тээвэрлэхэд нэг тонн нүүрсний өртөг 4969 төгрөг байна. Манайд 1кВт цахилгааныг үйлдвэр байгууллагуудад 105-130 төгрөгөөр, айл өрхүүдэд 84-96 төгрөгөөр нийлүүлж байгаа.
Багануурын станцад нүүрсийг уурхайгаас туузан дамжуулагчаар тээвэрлэж хүргэнэ. Нүүрс тээвэрлэлтийн зардлын хэмнэлтээс эрчим хүчний өртөг 30-40 хувь хүртэл хямдрах боломжтой.
Төмөр замын тээвэрлэлт талаас. Шинэ ДЦС нь уурхайн дэргэд байрлах учир нийслэл үрүү их хэмжээний нүүрс төмөр замаар тээвэрлэх хэрэг гарахгүй, замын ачаалал нэмэгдэхгүй, үйлдвэрлэсэн дулаан, цахилгаан эрчим хүчний өртөг бага байна. Хотын V станцын хэрэглээний 1800,0 мянган тонн нүүрсийг 27,3 мянган вагоноор тээвэрлэх 8,8 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломж гарна.
Импорт талаас. Манай улсын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 7-10 хувь өссөн бөгөөд үүний 7 хувийг ОХУ-аас, 1%-ийг БНХАУ-аас импортолжээ. Сүүлийн жилүүдэд дундчаар 140-170мВт чадалтай тэнцэхүйц 340,0-350,0 сая кВт орчим цахилгаан импортолж, 140,0 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ гэсэн тоо байдаг. Өнгөрсөн онд 1кВт цахилгаан эрчим хүчийг ОХУ-саас 124 төгрөгөөр, БНХАУ-аас 140-160 төгрөгөөр худалдан авсан байна. Багануурын станц баригдсанаар буцаагаад цахилгаан импортлох боломжтой болно.
Дэд бүтэц талаас. Багануур нь нийслэл хоттой 135 км засмал болон төмөр зам, Зүүн өмнөд бүсийг хангах өндөр хүчдлийн 220КВ шугамаар холбогдсон. Уурхай орчмын гүний усны судал, Хэрлэн голын сав газар зэргэлдээ орших учир усны нөөц хангалттай. Голоос ус татах зай 6-8 км.
Түүхий эдийн нөөц. Багануурын ордын батлагдсан нөөц 599,0 сая тонн. Нарийвчилсан хайгуулаар 733,2 сая тоннд хүрэх магадлалтай. Багануур хувьцаат компани өөрийн уурхайн техник, технологийг шинэчлэх замаар хүчин чадлаа нэмэгдүүлж хуучин, шинэ станцууд, нүүрс боловсруулах, шингэрүүлэх үйлдвэрүүдийг нүүрсээр хангах бүрэн боломжтой.
Станцын mүүхий эдийн ирээдүйн нөөц. 40-60 жилийн дараа тус ордын нөөц шавхагдах үед зэргэлдээх 40 гаруй км зайд орших Цайдам нуурын ордоос нүүрс нийлүүлэх боломжтой тул ЦС урт удаан хугацаанд тогтвортой ажиллана. Цайдам нуурын ордын таамаг нөөц нь 4,3 тэрбум тонн гэсэн тооцоо бий. “Багануур” компани Цайдам нуурт өөрийн уурхайн хэсэг нээж, уурхай дагасан томоохон хотхон байгуулахгүйгээр Багануураас Вахтын /тасралтгүй ажиллах/ системээр зорчигч тээврийн нийтийн галт тэргээр явж ашиглах боломжийн хувилбар байна. Бас Цайдам нуурын уурхайг хувийн хэвшил ашиглаж Багануурын цахилгаан станцад нүүрс нийлүүлэх хувилбар ч байгаа.
Хүний нөөц. Багануур нь төв ба зүүн бүсийг холбосон эдийн засаг, тээвэр зам харилцаа, аялал жуулчлалын томоохон зангилаа болон хөгжиж байна. Дүүргийн хүн ам 30,0 мянган хүрч, ихээр суурьших хүмүүсийн тоо жилээс жилд өсч, ажиллах хүчний нөөц бүрэлдэн нэмэгдэж байна.
Нийгмийн талаас. Багануурын эрчим хүчний шинэ эх үүсвэр нь нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүн амын болон үйлдвэрүүдийн төвлөрлийг сааруулах, үйлдвэрлэл технологийн парк байгуулах замаар дагуул хотын хөгжлийн үүд хаалгыг нээх, хотын дулаан, цахилгааны дутмагшил болон агаарын бохирдлыг арилгах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх тулгуур төв болоход хамгийн дөхөмтэй.
Багануурт томоохон станц баригдахад нийслэл рүү тэмүүлэх хүн амын шилжих нүүдэл саармагжиж, хотоос үйлдвэрүүдийг гадагшлуулах төрийн бодлого хэрэгжиж эхэлнэ. Хотод түүхий нүүрс оруулахгүй байх нийслэлийн бодлого ч биеллээ олно.
Багануур дүүргийн дулааны хэрэглээ бага тул илүүдэл дулаанаар ажиллах “Хүнс, ногооны хүлэмжийн том аж ахуйг түүний ойролцоо байгуулж, хүн амыг эрүүл хүнсээр хангах” Засгийн Газрын бодлогыг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ
УИХ-аар 2009 оны арванхоёр дугаар сард батлагдсан Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Багануур” хувьцаат компани дүүрэгтээ ҮТП байгуулах тусгай зөвшөөрөл авсан боловч ҮХААЯ-тай байгуулах үйл ажиллагааны гэрээ батлуулах асуудал хүлээгдэж байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн байршлын судалгаа, саналд Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн, Уул уухайн хүрээлэн, Эрчим хүчний газар болон манай тэргүүлэх томоохон эрдэмтэн, доктор, профессор П.Очирбат, С.Батхуяг, Х.Энхжаргал, Д.Дондов, Л.Пүрэв, С.Цэдэндорж, Монгол Улсын зөвлөх инженер З.Төмөрбаатар, Д.Батцэнд, Ш.Баасанжав нар өөрийн шүүмж, дүгнэлт, зөвлөмжөө ирүүлснийг энэхүү нийтлэлд тусгалаа.
Уул нь төвийн болон зүүн бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Багануурт 1200МВт-ын кондинцион цахилгаан станц барих үндэслэлийг 1980-иад оны дундуур тодорхойлж манай Засгийн газрын хүсэлтийн дагуу социалист орнуудын Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн эрчим хүчний байнгын комиссын хуралдаанаар шийдвэрлэж 1986 онд уг станц барих газрыг сонгон ЗХУ-д зураг төсөл нь хийгдэж, шав тавьж, бааз суурийн ажил эхэлж, барилгачдын орон сууцанд зориулсан БАМ-ын загварын байшин бүхий хороолол үүсгэж байсан түүхтэй. Ийм шийдвэрийг гаргаж шавь тавихад оролцож байсан тухайн үеийн төрийн том албан тушаалтнууд одоо ч амьд сэрүүн байна.
Энэхүү баярт ёслолд оролцож байсан олон хүмүүс Багануурт бий. Гэвч улс төрийн шалтгаанаар энэ бүтээн байгуулалтын ажил зогссон. Уурхайн хүчин чадлыг 6 сая тоннд хүргэж Багануурын станцыг нүүрсээр хангахаар тооцоолж байсан. Хэрвээ бариулчихсан байвал эрчим хүчний хомсдолд орохгүй, цахилгааны импортын хараат байдлаас гарчихсан байхгүй юу. Улстөрчдийн холч бодлого дутагдаж байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануурт байршуулснаар Нийслэлийн өмнө тулгамдсан дулаан, цахилгааны өсөн нэмэгдэж байгаа хомсдлыг арилгах арга замуудын талаар саналаа хэлэхэд:
-Дулааны тэжээлийн шугмаас алслагдсан, холбогдоход түвэгтэй хороо, хэсэг айл, микро хорооллуудыг хэсэгчлэн бие даасан дулааны жижиг эх үүсвэртэй болгох ба түүнд орчин үеийн цахилгаан бойлер, индукцийн зуух, мөн байгалийн болон нүүрсний шатдаг хийн зуухнуудыг өргөн ашиглах нь зүйтэй.
-Дулаанаар хэсэгчлэн хангах энэ аргыг хэрэглэснээр хотын газар доорхи инженерийн сүлжээний байгууламж хялбар болж, хорооллуудыг холбох шугам шаардагдахгүй, хөрөнгө мөнгө хэмнэх боломжийг олно. Тэр тусмаа жилийн долоон сард нь халаалтын горимтой байдаг манай орны хувьд бүрч тохиромжтой. Дулаанаар хэсэгчлэн хангах системийн хувьд тухайн хоногийн цаг агаарын хэлбэлзэлд тохируулан ажиллуулахад илүү хялбар байдаг. Энэхүү аргыг нэвтрүүлсэн төвлөрсөн дулааны станцгүй, маш цэвэрхэн хот БНХАУ-д байна. Үүнээс ч санаа авмаар.
-Шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор хотын цахилгааны ачаалал хөнгөрч, улмаар түүнийг дулаан болгон хувиргах бүрэн боломжтой. Шөнийн цахилгааны илүүдэл ачааллын горимыг ч зөв ашиглах хэрэгтэй.
Өндөр хөгжилтэй орнууд шинээр үүсгэн байгуулагдаж байгаа орчин үеийн хотын дулаан хангамжийн газар доорх нүсэр байгууламж бүхий хэлхээ алслагдмал сүлжээнээс татгалзаж, хорооллуудыг бие даасан салангад хийн ба цахилгааны үүсвэртэй халаалтын системд шилжүүлэн агаарын бохирдлын асуудлыг шийдсэн нь нөгөөтэйгүүр гамшгийн үед сүлжээ бүхэлдээ нэрвэгдэхгүй байх аюулгүй байдлыг давхар хангадаг байна.
Энэ бүгдээс дүгнэн саналаа хэлэхэд Нийслэлд V цахилгаан станц барихыг түр түдгэлзүүлж, Багануур дүүргийн нүүрсний уурхайг түшиглүүлэн байгуулах нь цаг хугацааны хувьд ч шуурхай, экологи болон улс, үндэстний эрчим хүчний нөөцийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх учир хөрөнгө мөнгөө төвлөрүүлж яаравчлан шийдвэрлэх нь зүйтэй санагдана.
“Багануур” ХК-ийн судлаач мэргэжилтэн,
Монгол Улсын зөвлөх инженер Д.Алтангэрэл

0 Сэтгэгдэл