БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Програм хангамж үйлдвэрлэлийн салбарт хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байна
Монголын мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн салбарт 100 тэрбум+100 сая ам.долларын зах зээл байгаа гэсэн баримжаа тоо бий. Харин бодит тоог энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон бодлого шийдвэрийг гаргадаг удирдах байгууллагынхан ч хэлж чадахгүй байна. Энэ нь програм хангамж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний зах зээлийг судлахад захиалагч талаас эхлээд эрэлт, нийлүүлэлт, гүйцэтгэгч гадна, дотны олон компанийн үйл ажиллагааг давхар судлахаас эхлээд олон бэрхшээлээс үүдэлтэй гэнэ. Гэхдээ энэ салбарынхан наад захын зах зээлийнхээ бодит багтаамжаас эхлээд тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд өнгөрсөн жилээс чуулж эхэлсэн юм. Тодорхой нэг сэдэв бус тулгарч байгаа 6-7 асуудлыг дэвшүүлж гарах гарц, үр дүн хайдаг энэ чуулган өчигдөр хоёр дахь удаагаа боллоо.
Хэдийгээр тус салбарыг “2000 оноос эхлээд улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгагч салбар гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн” ч “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын чуулган”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь чамлалттай үзүүлэлт юм. Гэхдээ чуулган хийж эхэлсэн нэг жилийн хугацаанд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн компани болон бодлого шийдвэр гаргадаг харьяа агентлагуудын уялдаа холбоо эрс сайжирсан учраас хүний, өөрийн гэлтгүй тулгарч байгаа асуудлаа хурдан хугацаанд даван туулах боломжтой болсон гэдгийг чуулганд оролцогсод дүгнэж байна.
Хөгжлийг кодчилъё
Анхдугаар чуулганыг “Монгол ухаан монгол брэндийг бий болгоё” уриатай явуулж иновацид суурилсан бүтээгдэхүүнийг бий болгох суурийг тавьсан учраас энэ удаад “Хөгжлийг кодчилъё” гэсэн уриан дор мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, үндэсний програм хангамжийн компаниуд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачдыг цуглуулжээ. Түүнчлэн програм хангамжийн үйлдвэрлэл мэдлэгт суурилсан ухаалаг төрийг байгуулах, дотооддоо програм хангамжийн үндэсний үйлдвэрлэлийг бий болгох, бүх шатанд мэдээлэл технологийг өргөн хэрэглэх зэргээр мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилго тавьжээ.
Мөн програм хангамж үйлдвэрлэгчдийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Монголын програм хангамж үйлдвэрлэл дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгохын тулд ирэх жилүүдэд мэдээллийн систем, програм хангамжийг чанаржуулах, програм хангамжийн оюуны өмч, зохиогчийн эрхийн бүртгэл, түүний хамгаалалтын тогтолцоог боловсронгуй болгох зэргийг анхаарч ажиллах аж.
Харин дээрх зорилго, зорилтуудыг хэрхэн биелүүлэх талаарх асуудлыг үндсэн болон салбар хуралдаанаар ярилцаж, тэндээс гарах санал санаачлагыг нэгтгэн хэрэгжүүлэхээр болсон юм.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Салбар хуралдаанд оролцогсод програм хангамж үйлдвэрлэлийн салбарт хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байгаа нь бүх асуудлын зангилаа гэдэгтэй санал нэгдэж байна. Тиймээс нэн түрүүнд энэ салбарын үйл хөдлөлийг удирдаж байгаа хуульд зарим нэг өөрчлөлт оруулах талаар хувийн аж, ахуйн нэгжүүд санал гаргаж, бодитой мөнгөн туслалцаа үзүүлж чадахгүй бол татвар, НӨАТ зэргийг хөнгөлөх замаар Засгийн газрыг дэмжлэг үзүүлэх боломжтой гэж харж байгаагаа хэлсэн юм. Харин програм хангамж үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулагчид болоод санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарынхан хоорондоо ойлголцож, түншлэлийг нэмэгдүүлэх нь чухал байгаа аж. Мөн програм хангамжийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулахдаа зах, зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг илүү нээлттэй, тодорхой болгох замаар шийдэх боломжтой гэж үзсэн юм.

0 Сэтгэгдэл