100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Хүүхдийн мөнгө: МАН-ын үг нь үхрийн баас байжээ
арпчилсан намын буруу бодлогоос болж ард түмний амьдрал хэцүүдлээ.Тэд зээлсэн мөнгөө өөртөө нааж хулхи зам засуулж улс орныг өрөнд орууллаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн бол юу гэж ийм байх вэ дээ
зүгээр явж байсан нийт иргэдэд хүртээлтэй хүн амаа өсгөж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийсэн , хэнийг ч ялгаагүй ганц зөв бодлогыг МАН устгалаа
“1.1.11 Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно”
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс....2016 оны 6 дугаар сар
“Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно” гэж Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ингэж цагаан дээр хараар бичсэнийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, парламент баталсан.
Гэхдээ төсвийн тодотголд тусгахдаа зөвхөн 60 хувьд нь хүүхдийн 20 мянган төгрөг олгохоор болоод буй. Амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан бол хүүхдийн мөнгө авна. Ямар айл өрхүүд 1-10 дугаар бүлэгт багтах вэ. Хамгийн наад захын асуултууд нь олон айлыг хүүхдийн мөнгөнөөс хасагдах үндэслэл болж байгаа.
Жишээ нь, хөргөгч, будаа агшаагч, хавтгай дэлгэцтэй телевиз, тоос сорогч, угаалгын машин гээд цахилгаан хэрэгсэлтэй бол дээрх бүлэгт багтахгүй. Тэгвэл хэрэгцээ шаардлагаа бодоод үзэхэд ч өнөөдөр хөргөгчгүй, будаа агшаагчгүй айл хэд билээ. Тийм айлууд нийгмийн 60 хувийг бүрдүүлж байгаа хэрэг үү. Хүүхдийн мөнгө бол халамж биш, хүүхдийг дэмжих, төрөлт нэмэгдүүлэх бодлого гэж олгосоор ирсэн. Гэхдээ огт авдаггүй хэсгийг нь хасч тооцоод олгосоор ирсэн болохоос 60:40 хувь гэж ялгаж байсан нь үгүй. Тийм ч болохоор хүүхдийн эрхийг зөрчиж, орлого, эд хөрөнгөөр нь ялгаварлаж байгаа гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсанаа иргэн С.Одонтуяа хэлсэн.
УИХ-ын сонгуулиас хойш төсөв мөнгөний боломж алга гээд ийм шийдвэр гаргасан ч одоог болтол хүүхдийн мөнгө олгоогүй. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сургаар хүүхдийн мөнгийг бөөндөж олгох тухай яригдаж эхэлсэн мэдээлэл гарав. 7-10 дугаар сарын мөнгө болох 80 мянган төгрөг бэлнээр нь өгнө гэдэг мэдээлэл иргэдийн дунд байна. Энэ бол нөгөө санал худалдаж авах арга хэлбэр биш гэж үү. Нэг гараараа хасаад нөгөө гараараа мөнгө тараах гэж байгаа юм шиг л харагдаад болдоггүй. Засгийн газар бүрдээд гурав гаруй сар өнгөрч байхад хүүхдийн мөнгөнийг эцэслэн шийдээгүй байсаар. Хүүхдийн сар бүрийн 20 мянган төгрөгөөрөө орлогодоо нэмэрлэж, хоногийн хоолтойгоо золгодог айл өрхүүд ч цөөнгүй бий гэдгийг мартаад байх шиг.
Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгөнд 143,4 тэрбум төгрөг олгосон гэж Сангийн яам наймдугаар сарын мэдээндээ бичжээ. Засгийн газрын 14 хоногийн өмнөх хуралдаанаар 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор 79,2 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгээ дурдсан. Энэ бол төсвийн тодотголоор шийдсэн 60 хувьд нь л мөнгө олгоно гэж тооцсон дүн. 40 хувьд нь хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байршуулж тодорхой хугацааны дараа нөхөж олгох юм гэсэн. Гэвч дөрвөн сарын мөнгийг нь олгоогүй байгаа болохоор хадгаламж хэлбэрээр байршуулж, хэзээд нь нөхөж өгөх тодорхойгүй. Долдугаар сарын 1-нээс хойшхи хугацааны хүүхдийн мөнгийг есдүгээр сард багтаан өгөхөөр мэдэгдсэн болов ч өчигдрийг болтол санхүүжилт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон гэж банкууд хариу өгч байна.

Тиймээс энэ мөнгийг сонгуулийн тактиктаа ашиглах гээд байна уу гэсэн хардлага төрүүлээд байгаа юм.
Сонгуулиар хамгийн их ярьж, иргэдийг татсан “Цалинтай ээж” хөтөлбөр хэзээ хэрхэн хэрэгжих вэ. Гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийг цалинтай болгох тухай хангалттай ярьж байсан ч одоо амьжиргаа тогтоох бүлгийн мэдээллээс нь хараад шийдвэр гаргаж ч магадгүй нь бололтой. Хөргөгч, будаа агшаагчтай бол боломжийн амьдралтай гэж үзээд сар бүр хүүхдэд нь 20 мянган төгрөг өгөхөөс татгалзаж байгаа. Тэгэхээр хөргөгчинд хүнсээ хандгалдаг, будаа агшаагчинд хоолоо хийдэг, хүүхдүүдийнхээ хувцасыг угаалгын машинаар угаадаг бол “Цалинтай ээж” хөтөлбөрт хамруулж, цалин өгөхгүй нь гэсэн логик ойлголт гарч ирнэ. Тийм болохоор одоогоор энэ хөтөлбөрийн тухай хэн ч юу ч ярихгүй байгаа.
Цаашлаад 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцанд оруулж, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулах арга хэмжээ авах нь ч мөрийн хөтөлбөрийн цаасан дээрээ л үлдэж магадгүй нь.
Өнгөрсөн дөрвөн жилд нам улс төрийн хүчний харьяалал харгалзахгүй эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг болж ажилласан үр дүнг одоогийн парламент ганцхан чуулганы үеэр талаар болгосон. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийг бол дурдаад ч хэрэггүй биз. Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэхийг 2020 он хүртэл хойшлуулахаар болсон.Мөрийн хөтөлбөрт нь “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг чухалчлан үзэж “Хүүхдийн хөгжлийн ордон”, “Хүүхэд хамгааллын төвүүд” бий болгоно” гэж заажээ.
Хүүхэд хамгааллын хуульд Хүүхэд аль болох гэр бүлдээ эцэг, эхтэйгээ хамт амьдрах, гэр бүлд нь төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс зайлшгүй тохиолдолд төр оролцох нөхцөлийг хуульзүйн үндэслэл, тогтолцооны хувьд бий болгохоор тусгасан. Хүүхдийн эрх, журамт үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулах хууль байв.
Эрх баригч Ардын нам сонгуулиар барьж орсон мөрийн хөтөлбөрт тусгасан хүүхэдтэй холбоотой заалтуудаас хэрэгжих боломжтой нь тун хомс байгаа нь харамсалтай. Тэгсэн мөртлөө сонгуулийн шоундаа хүүхдийн мөнгийг ашиглаж буйд эхчүүд гомдож байгааг дуулгамаар байна.
Уг нь МАН УИХ-ын сонгуульд “Гэр бүлийг дэмжин тэтгэх, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулна” гэж мөрийн хөтөлбөрийнхөө гол агуулгад дурдаж иргэдийн олонхийн саналыг авч, парламентад 65 суудал авсныг сануулъя.

0 Сэтгэгдэл
zochin
hyyhdiin mungiig AN zovlongyi ugch bsan daa buzar man aas muu muuhai ih ch yum boloh yum daa
2016.10.05
2016.10.05
2016.10.05