100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Эдийн засгийн угтвар нөхцөл ба М.Энхболдын айлчлал

Б.ШИРНЭН
2016 оны төсвийн тодотголыг хийхдээ оны эцсээр төсвийн алдагдал 1.7 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлж байсан. Энэ бол АН-ынхан эрх барьж байх үеийн тооцоо. Харин МАН-ынхан Засгийн эрхэнд гарснаар алдагдал оны эцэст 2.6 их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоо хийсэн. Энэ нь төсвийн орлогод жин дардаг уул уурхайн түүхий эдийн үнэ буурах төсөөлөл байгаатай холбоотой гэж байв. Тэгвэл Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны есдүгээр сарын мэдээлэлд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хоёр их наяд гаруй төгрөгөөр тасарсан гэжээ. Он дуусахад хоёр сарын хугацаа үлдээд байхад алдагдал урьдчилсан тооцоотой тэнцсэн нь төсвийн алдагдал цаашид өсөх магадлалтай гэсэн үг.
Сөрөг хүчний мэдээлж буйгаар МАН анхлан мэдэгдэж байсан 2.6 их наядын төсвийн алдагдлаа нэмэгдүүлж 4.3 их наяд болгосон гэж буй. Ингэж алдагдлыг өөдрөг бус тооцоолж байгаа нь эрх баригчид байж болох бүх л эрсдэлийг тооцоо судалгаанд шингээж байгаатай холбоотой гэнэ. Тойруу утгаараа бол алдагдлыг зохиомлоор нэмэгдүүлж байгаа гэх улс төрийн мэдэгдэл. Ингээд тэдний тооцоогоор МАН-ынхан 4.3 их наяд төгрөгийн алдагдлаа бүрдүүлэхээр хичээж өнөөдөр 3.4 их наядыг нь “бүрдүүлчихсэн”. Одоо төсөв батлахаас урьтаж нэг их наядын алдагдлыг хаа нэгтэйгээс гаргаж ирэх зураглал байгаа гэнэ.
Харин энэ алдагдлыг хэрхэн нөхөх талаар Сангийн яам болоод МАН-аас мэдэгдэж байгаагаар эдийн засгийн хүндрэлд орсон нь тодорхой тул нэгдүгээрт, олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, “Стэнд бай” хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, урт хугацааны хөгжлийн зээл авах. Гуравдугаарт, бондын хугацааг сунгах гэсэн сонголт байгаа гэнэ. Энэ гурваас өөр сонголт байхгүй гэдгийг МАН-аас өчигдөр дахин бататгасан. Нөгөө талаас оны эцэст 4.3 их наяд төгрөгийн алдагдал буюу ийм хэмжээний мөнгө шингээх орон зай гарч байна. Өрийн үлдэглийг ДНБ-ий 88 хувьд хүргэсэн нь ч эрх баригч нам Засгийн газартаа зээл авах бололцоо олгохтой агаар нэг. Тэгэхээр манайд ямар нэг замаар мөнгө орж ирэх нь, тэр дундаа 4.3 их наядтай тэнцэх эсвэл түүнээс илүү их хэмжээний мөнгө орж ирэх бололцоо бүрдэнэ гэсэн үг.
1.
Тэгвэл нэгдүгээр хувилбар болох Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдвал бидэнд 1-1.5 тэрбум ам.доллар олдоно. Энэ мөнгийг олж ирэх арга зам байна уу, гээд Сангийн сайд саяхан АНУ-д ажиллаад ирсэн. Араас нь буюу ирэх долоо хоногоос валютын сангийн техникийн баг монголд ирж ажиллаад, бидэнд хэр хэмжээний, ямар хяналттай зээл олдох вэ гэдгийг судалж хариугаа өгөх юм байна. Мэдээж, энэ сангийн хяналтад орох эсэхийг УИХ шийдэх тул Засгийн газар хамрагдана гэж итгэлтэй хэлж чадахгүй байна.
Хэрвээ хамрагдлаа гэж бодвол энэ зээлийг дагаад олон шалгуур, босго бий болно. Хамгийн наанадаж, төсвийн сахилга бат бий болгох шаардлага тавигдаж, бүх төрлийн тэтгэмж, төрийн хайр халамжийг зогсоох ёстой болдог. Энэ замаар эдийн засгийн бүтцийг өөрчлөх бодлого хэрэгжиж, төсвийн аргамжааг хослон залдаг. Энэ аргаар эдийн засгийн хямралаас гарах туршлага манайд бий. Хэрэгжүүлсэн ч болно. Гэвч, МАН-ынхан Олон улсын валютын сангаас орж ирэх мөнгөөр ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй нь хамгийн том бэрхшээл болж байгаа юм. Ахмад настны халамж, хүүхдийн мөнгө, мэргэжлийн сургуулийн тэтгэлэг олгохыг шаардаж байгаа энэ үед дан ганц Олон улсын валютын сангийн эх үүсвэрээр ирэх дөрвөн жилийг давна гэвэл улс төрийн байдал хурцдана гэсэн үг.
2.
Харин бондын хугацааг сунгах асуудлаар Засгийн газар дорвитой алхам хийгээгүй. УИХ-д олонхи болж, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн тул улс төрийн байдал тогтвортой байдаг. Энэ нь бондын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах боломж байж болно гэсэн үг. Гэхдээ богино хугацаагаар, ямар нэг нэмэлт нөхцөлтэй байхыг үгүйсгэхгүй. Эргэн төлөлтийг хойшлууллаа ч гэсэн нийгмийн халамж болоод нэмж амласан зарим нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж чадахгүй тул энэ тийм ч хэрэгтэй, нэн шаардлагатай хувилбар биш. Мөн Засгийн газар, УИХ-ын гишүүд бондын хугацааг сунгах талаар хэлэлцээрт орох хувилбарыг төдийлэн дэмжихгүй, байр сууриа баттай хэлэхгүй байгаа гэдгийг сануулах нь зөв.
3.
Энэ өнцгөөс харвал МАН-д дураараа үрж болох урт хугацааны хөнгөлөлттэй зээл нэн шаардлагатай. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, МАН-ын сонгуулийн амлалт гээд төсвөөс давсан тооцоо, судалгаа байгаа тул санхүүжүүлэх шаардлага гэнэтхэн алга болчихгүй. Харин хаанаас мөнгө зээлэх вэ, гэхээр хамгийн түрүүнд Хятад гэх улс санаанд бууж байна.
Энэ нь өнөөдөр гараад ирчихсэн хувилбар биш. Сүүлийн үед сөрөг хүчний лидерүүд Хятадаас мөнгө зээлэх үү, гэх асуултыг гаргаж ирсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Bank of China” мэтийн асар том банкууд орж ирэх бол улсын аюулгүйн зөвлөлөө хуралдуулна шүү гэж мэдэгдсэн. Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд энэ асуудалд анхаарал хандуулах болсон нь МАН-ынхан багадаа 3.4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг ямар нэг эх үүсвэрээс зээлэх гээд, байна уу гэдгийг анхаарахаас аргагүйд хүрч байгаа юм. Мөн манай улсад оруулсан гадаад хөрөнгө оруулалтын дүнгээр БНХАУ сүүлийн 14 жил тэргүүлж байна. Урьд, урьдынхаасаа илүү уулзалдаж, иж бүрэн стратегийн түншлэлийн талаар хоёр улсын эрх баригчид ярьдаг болсон. Ингэж ойрмогхон уулзах тусам дипломат харилцаа ярьж, хэд гурван санамж бичиг үзэглэдэг төдийхнээр хоёр улсын харилцаа хэмжигдэхгүй болсон.
Хамгийн сүүлд л гэхэд, энэ сарын эхээр Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга тэргүүтэй эрх баригчид манай улсад айлчилсан. Намын хэмжээний айлчлал гэж байсан ч зочдыг төв талбайд улаан хивсэн дээгүүр алхуулсан нь манай тал айлчлалд өндөр ач холбогдол өгч байгааг илтгэсэн. УИХ-ын дарга М.Энхболд ч нам нь олонхи болж, Засгийн газраа бүрдүүлээд мөрийн хөтөлбөрөө баталчихсан шүү гэдгээ хэлсэн нь анхаарал татсан. Улмаар эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа үед урт хугацаатай хөнгөлөлттэй зээл тусламж авах, своп гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан нь зээлийн асуудлыг нэг мөр урд хөрш рүү хандуулж орхисон юм.
Харин өчигдөр Засгийн газрын гишүүн барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Bank of China” мэтийн банкууд Монголд салбараа нээж, ипотекийн зээлийг санхүүжүүлэх асуудалд байр сууриа илэрхийлэхдээ “Манай банкууд ипотекийн зээлийг хэрэгжүүлэх чадамжгүй байна. Тиймээс олон улсын зах зээлийг харна. Өөрсдөө чадахгүй байгаа зүйлээ, ялангуяа банкны асуудал дээр бэргээд айгаад байх зүйлгүй. Гадаадын банкууд ипотекийн зээл өгье гэвэл хүлээгээд авах ёстой шүү дээ” гэж itoim сайтад ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэгэхээр МАН-ын дарга болоод Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд урд хөршийн тусламж авахаас татгалзахгүй гэж нэг мөр ойлгож болох нь. Хятадын Коммунист намын төлөөлөгчид ч энэ асуудалд нааштай байгаа.
Тухайлбал, БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшан “Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай туслалцаа үзүүлэх, тодорхой зохицуулалт хийх боломжтой” гэж хэлсэн. Мөн буцахдаа хамтын ажиллагааны механизмын хоёр дахь уулзалтыг энэ жил Бээжин хотноо зохион байгууулахаар төлөвлөж байгааг УИХ-ын даргад хэлээд төлөөлөгчөө оролцуулахыг хүссэн юм.
Харин өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Хятад руу явлаа. Ажлын албанаас нь мэдээлж буйгаар тэрээр БНХАУ-д энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад МАН-ыг төлөөлж оролцохоор явсан гэнэ. Тиймээс өр, зээлийн асуудалтай холбоогүй гэж тус намынхан байр сууриа илэрхийлж байгаа бололтой.
Гэвч, өнгөрсөн жил АН-ын дарга З.Энхболд энэ уулзалтад оролцохдоо зөвхөн намуудын дарга нартай гар бариад “гуяа ганзаглаад” ирээгүй гэдгийг бид мартах ёсгүй. Тэр хэдий намын хуралд явсан ч эдийн засгийн интеграци, ард түмний хэлхээ холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чухал асуудлаар байр сууриа илэрхийлээд ирсэн. Тиймээс эрхэм УИХ-ын дарга М.Энхболд эдийн засгийн хасах тайлангаа өвөртөлж, зээлийн асуудлаа ярих нь гэж харднам.

0 Сэтгэгдэл
Зочин
Татварын мөнгөөр гадаад,дотоодод айлчилал шоу хийгээд л энэ нөхдүүд хэзээ ажилдаа орж амалснаа хэрэгжүүлэх вэ
2016.10.15