100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Ирэх оны төсвийн зарлагыг 16 хувиар өсгөжээ

Т.ЖАНЦАН
Ирэх оны улсын төсвийн төсөөллийг эдийн засагч, судлаачид цаг үеийн байдлаа зөв тооцоогүй, орлого, зарлагаа хэт өөдрөгөөр харсан гэж шүүмжилж байна. Тэр дундаа зардлаа танаж, алдагдалыг нь бууруулах ёстой хэмээж буй. Уг нь улсын төсвийг богино хугацаанд Засгийн газрын орлого, зарлагын төлөвлөгөө, дунд хугацаанд эдийн засгаа удирдах бодлогын хэрэгсэл, урт хугацаанд нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжил чиг хандлагыг тодорхойлох зүйл гэдэг. Энэ оны төсөв бүрдэхгүй зарлага нь орлогоосоо хэт давсан тул тодотгол хийсэн. Ингээд 5.3 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон билээ. Ирэх онд дэлхийн болон монголын эдийн засаг сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа. Гэтэл улсын төсвийн орлогыг 626 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж зургаан их наяд орчим төгрөгт хүрэхээр төлөвлөөд байна. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогыг өсгөн тооцож ирсэн. Судлаачдын үзэж буйгаар 15.8 хувиар өсгөжээ. Үүнд дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн юм. Гэтэл өнөөдөр үнэ ханш уначихаад байхад орлого нэмэгдэнэ гэж төсөөлөх нь хэт өөдрөг.
Энэ оны төсөв бүрдэлгүй тодотгол хийхэд хүргэсэн хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал, уул уурхайн салбарын орлогын 60 хувийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлдэг.
Энэ оны төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнэ дэлхийн зах зээлд 5000 ам.доллар байхаар төлөвлөсөн. Гэвч цэвэр зэсийн дундаж үнэ 4700 ам.доллар болж буурав. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр авч чадахгүйд хүрсэн билээ. Ингээд төсвийн орлого 128 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Учир нь нэг тонн зэсийн дундаж үнэ 5000 ам.доллараас дээш гарвал нэмэлт татвар авдаг. Ирэх онд зэсийн үнэ төдийлөн өсөхгүй байх төсөөллийг судлаачид хийж буй юм. Мөн нүүрснээс энэ онд 116 тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөгөө бий. Тэгвэл ирэх жил 225 тэрбум болно гэж тооцоод байгаа юм. Үүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадвар муудсан тул импорт буурсан. Тэгээд төсвийн орлого 77.7 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тэгэхээр эдийн засаг сэргэхгүй л бол импортын татварын орлого нэмэгдэхгүй. Энэ бүгдээс үзэхэд ирэх онд төсвийн орлого нэмэгдэх боломж бараг алга. Монголчууд хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг.
Тэгвэл орлого муу байхад зарлага ямар байхыг харъя. Төсвийн зарлагыг боломжийн хэмжээнд бууруулсан гэж эрх баригчид мэдэгдсэн. Гэвч энэ жилийнхээс 16 хувиар өссөн дүн гарч байгааг “Нээлттэй нийгэм форум”-ын судлаачид хэлж буй юм. Учир нь, энэ оны тодотгол хийгээгүй төсөвтэй харьцуулхад зардал нь буурсан харагдаж байна. Харин тодотгол хийсэн төсөвтэй харьцуулахад зарлага өсчээ. Жишээ нь, Үндэсний статистикийн хорооны зардал 161, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийнх 58.7 хувиар тус тус өссөн дүн бий. Үндэсний статистикийн хорооны зардал ингэж огцом өссөнийг ирэх онд өрхийн нийгэм, эдийн засгийн байдлын судалгааг орон даяар хийхтэй холбон тайлбарлаж байгаа юм. Нээлттэй нийгэм форум”-ын судлаачид ирэх жилийн төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж бодлогын зөвлөмж гаргав. Үүнд төсвийн зардалд тавих хяналт маш сул байна. Иймд хяналтаа сайжруул гэлээ.
Мөн зардлыг ач холбогдолоор нь эрэмбэлж хязгаарлан хэмнэлтийн горимоор ажиллахыг зөвлөв. Бас нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг эмзэг бүлэгт чиглүүлэх, өрийн талаар оновчтой бодлого хэрэгжүүлж хүүгийн зардлыг бууруулах ёстой гэсэн байна. Эдгээрээс гадна төсвийн зардлыг орлогын өсөлтөөс ангид байлгах учиртайг сануулжээ.

0 Сэтгэгдэл