100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Том төслүүдээ хөдөлгөхөөр зэхэж эхэлсэн үү

Л.НОМИН
Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцүүлж эхлээд байгаа. 18 сарын хугацаанд хэрэгжүүлж, эдийн засгийг тогтворжуулах уг хөтөлбөрт энэ хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах талаар хоёр үндсэн стратегитэй нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ тусгасан. Тэгвэл энэ Засгийн газар уул уурхайн салбартаа ямар бодлого боловсруулав. Стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Мөн АСЕМ-ын уулзалтаар Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх гэж бий. Тус хөтөлбөрт авто болон төмөр замын 32 төслийг ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдэж багтааж. Хөтөлбөрөөр бол ирэх таван жилд гэхэд дэд бүтцийн хөгжил дээд цэгтээ хүрч, төмөр зам, авто замын сүлжээний гол цөм нь Монгол байх нь бололтой. Нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжиж, томоохон төслүүдийг эхлүүлэхээр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөртөө төлөвлөсөн. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат салбарын хэд хэдэн сайдаа дагуулаад томоохон ордууд орших Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж, байдалтай танилцав. Энэ бол томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөхөд анхаарал хандуулж эхэлсэн гэсэн үг. Бодит нөхцөл байдалтай нь танилцаад Засгийн газрын тэргүүн ямар байр суурьтай байгаагаа дор бүр нь илэрхийлж. Харин ажил хэрэг болгох шийдэл нь хараахан тодорхойгүй байна.
Ж.Эрдэнэбат: “Оюутолгой” ХХК үйл ажиллагаагаа ил тод тайлагнаж байх хэрэгтэй
“Оюутолгой” компанийн улсын төсөвт оруулах хувь нэмэр дэндүү бага байгааг хөндөж буй ч ярихаас хэтрэхгүй удлаа. Өнгөрсөн жилийн хувьд улсын төсвийн орлоготой тэнцэх хэмжээний борлуулалт хийсэн мөртлөө Монгол Улсад төлсөн татварын хэмжээ нь ердөө зургаахан хувийг эзэлж байна гэдэг шүүмжлэл бий. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан. Тэрээр “Оюутолгой компанийн Монголд үзүүлэх хувь нэмрийг зөвхөн татварын орлогоор хэмжихгүй. Та бүхэн худалдан авалт, ханган нийлүүлэлтээ Монгол Улсаас хангаж, монгол ажилчдыг ажлын байраар хангаад зогсохгүй мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж, илүү нарийн мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тэгвэл “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Оюу толгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажлыг оны эхний улирлын байдлаар нийт 1600 ажилчин гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь монгол ажилчид байна. Мөн 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 852 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан. Тэдний 60 гаруй хувийг дотоодын компаниуд эзэлж байна. Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2020 онд эхэлнэ. Уурхай ашиглалтад орсноор өдөрт одоогийн 100 мянган тонн ил уурхайн олборлолт дээр дахин 100 орчим мянган тонн зэсийн баяжмал олборлох боломж бүрдэнэ” гэж танилцуулсан. “Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес “2017 он гэхэд үйлдвэрийн хоёр босоо ам, агааржуулалтын таван босоо амыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай компани 2016 оны эхний есөн сард 226.3 сая долларын борлуулалт хийсэн нь өмнөх улирлаас 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэсэн.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Оюутолгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг анхааруулжээ.
Тавантолгойн нүүрсийг “нэг цонх”-оор борлуулах уу
Хямралтай үед байнга шахуу хөндөгддөг Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал шинэ Засгийн газрын онцгой хөтөлбөрт, ирэх оны төсвийн төсөлд ч мөн багтсан. Гэхдээ энэ удаад Тавантолгойг төмөр зам, цахилгаан станц гээд дэд бүтцийг хамтад нь шийдэх боломжийг хайж байгаа аж. 2017 оны улсын төсвийн төсөлд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам, Тавантолгойн бүлэг ордыг ашиглахтай холбоотой бүтээн байгуулалт, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-3-ыг өргөтгөх төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 2017 онд 3,0 болохоор тооцоо хийжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн ордоос олборлолт хийж буй компаниудын төлөөлөлтэй уулзсан. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” компани, “Энержи Ресурс” ХХК-ийнхантай уулзахдаа тэрээр “Хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс бүхлээрээ Монголын ард түмний өмч. Ашгийг нь улсаараа, ард түмнээрээ хүртэх ёстой. Гэтэл олборлолт явуулж байгаа гурван компани хоорондоо үл ойлголцон, бие биеийнхээ үнийг унагаж хэдэн жил явлаа. Үүний уршгаар нүүрсний экспорт Монгол Улсад ашиггүй, нөгөө талдаа ашигтай байна. Энэ байдлаа цэгцэл, гурван компани хоорондоо хямд үнээр өрсалдөх бус, гурвуулаа нийлж “Монгол нүүрс” гэдэг нэг брэндээр гадаадынхантай өрсөлдөх ёстой. Үүний тулд бүгд нүүрсээ баяжуулаад гаргадаггүй юм гэхэд дотооддоо нэг ам, нэг үнэтэй байх хэрэгтэй” гэсэн байна. Нэг үнээр нүүрсээ экспортлохыг Ерөнхий сайд үүрэг болгоод үүнийг нь төрийн бодлогоор дэмжихээ илэрхийлэв. Ингэхдээ тодорхой хугацаа өгч ойлголцох хэрэгтэйг хэлсэн. Хэрэв компаниуд шийдэлд хүрэхгүй бол төр оролцож экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлж, үнийн зохицуулалт хийхийг анхааруулсан юм.
Нүүрсний гол экспорт дамждаг боомт болох Гашуунсухайтад дараа нь очиж, үйл ажиллагаатай нь танилцжээ. Хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харьяатын чиглэлийн гээд нийтдээ 130 хүн ажилладаг. Долоо хоногийн зургаад нь өдөртөө 12 цагаар төрийн үйлчилгээг үзүүлдэг байна. Хоногт 100 тонны даац бүхий дунджаар 1000 орчим машин хилээр нэвтрүүлдэг аж. Харин олборлолт хийж буй компаниудын зүгээс боомтын үйл ажиллагааг шуурхай болгох санал тавьсан байна. Нэг машин ойролцоогоор гурван өдөр дугаарлаж байж хил нэвтэрдэг учир боомтыг 24 цагаар ажилладаг болгохыг хэлж. Тэгвэл үүнд нь Ерөнхий сайд “Энэ боомтоор нүүрс болон баяжмал гаргах нь чухал ч хамгийн гол нь хүн амьдарч, ажиллаж, нүүрсийг жолооч нар тээвэрлэж байгааг мартсан байна. Хилийн цаана, наана хэдхэн зуун метрийн зайд амьдрах, ажиллах орчин тэнгэр газар шиг ялгаатай байна” гээд эхлээд нөхцөл байдлыг сайжруулж байж хүчин чадлыг нэмэх тухай ярих хэрэгтэйг хэлжээ. Гашуунсухайтын боомтын байр нь сэндвичин барилга төдийгүй халаалтгүй, цахилгаанаа хилийн цаанаас, усаа 22 км-ийн алсаас зөөж хэрэглэдэг, нэг ч эмч, цагдаа байхгүй нөхцөлд дээрх 130 хүн ажиллаж, амьдарч байгаа юм байна.
Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа Барилга хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд болон ГЕГ, МХЕГ, ГИХГ зэрэг томоохон агентлагийн дарга нарыг дагуулж явсан. Зөвхөн орон нутагт ажиллах бус том төсөл, хөтөлбөрүүдийн хувьд ямар нэг шийдэлд хүрэхээр зорьсон байхыг үгүйсгэхгүй. Тавантолгойн төслийн хэлэлцээрийг анхааралдаа авч, алдаатай заалтуудыг залруулан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээ Ерөнхий сайд нэгэнтээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ талаар тун удахгүй шинэ мэдээ дуулдаж, үеийн үед хэрүүлийн алим болсоор ирсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд нааштай үр дүн гарах болов уу. Гагцхүү шинэ Засгийн газрын ямар нүүдэл хийхийг хүлээх л үлдэж байна.

0 Сэтгэгдэл