Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд 60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Сонгуулийн нийт зардлын 90 хувийг зарцуулсан АН, МАН-д эрх ашгийн сонирхол байгаа юу
Б.ШИРНЭН

УИХ-ын 2016 оны сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцож, 76 суудлын төлөө 498 нэр дэвшигч (69 нь бие даагч) өрсөлдсөн юм. Тэгвэл бие даагчдыг оролцуулахгүйгээр нам эвслүүд УИХ-ын сонгуулийн сурталчилгааны явцад 8,363.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрддэг бөгөөд давхардсан тоогоор 75 аж ахуйн нэгж, 1673 иргэн намуудад хандив өгч, сонгуулийн зардлын дийлэнхийг бүрдүүлсэн нь нам, эвслийн сонгуулийн орлого, зарлагын тайлангаас харагдана.

8.3 тэрбум төгрөгийн 90 орчим хувь буюу 7.2 тэрбум төгрөгийг АН, МАН гэх улс төрийн хоёр хүчин сонгуульд зарцуулсан байна. Харин үлдсэн 13 нам, эвсэл 1.1 тэрбум төгрөг зарцуулсан нь жижиг намууд санхүүгийн хувьд том намуудтай өрсөлдөх боломжгүй, тэр хэрээрээ намын бодлого, хувь улстөрчийн байр сууриа иргэдэд бүрэн таниулах боломж хязгаарлагдмал байгаа юм. Жишээ нь, УИХ-ын 58 дугаарт тойрогт есөн нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тус бүрийн сонгуулийн зардалд гаргах дээд хэмжээ нь 158 сая төгрөг байсан. Тэгвэл,
1. МАН-аас нэр дэвшсэн Б.Энх-Амгалан 144.3 сая төгрөг зарцуулж 5688 буюу 35.09 хувийн санал авч сонгогдсон бол
2. АН-аас нэр дэвшигч Г.Батхүү зардлаа хэтрүүлэн, 163.6 сая төгрөг зарцуулсан ч 5174 буюу 31.9 хувийн санал
3.    МАХН-ын нэр дэвшигч Х.Оюунцэцэг 54.7 сая төгрөг зарцуулж, 2308 буюу 14.2 хувийн санал тус, тус авчээ.
Харин тэдний ардаас бие даан нэр дэвшигч С.Үүрцайх 18.2 сая, Д.Гантулга 53.4 сая төгрөг зарцуул авсан саналаараа дөрөв, тавдугаарт бичигдэж байгаа юм. Жижиг намуудын төлөөлөл болох Бүгд найрамдах намын нэр дэвшигч Ж.Намхайжанцан 3.5 сая, Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшигч Д.Алдархишиг 900 мянган төгрөг зарцуулсан хэмээн тайлагнаж иргэдийн гурав хүртэлх хувийн санал авчээ. Намуудын санхүүжилт, хандив, сонгуулийн зардлаар дагнан судалгаа явуулдаг байгууллагууд ч хэдий хэмжээний мөнгө зарцуулна, тэр хэрээр өрсөлдөөний давуу байдал үүсдэг гэж үздэг юм.
2012 оны УИХ-ын сонгуулиар гэхэд намууд 35 тэрбум төгрөгийг (сонгуулийн тогтолцоо, сурталчилгааны хугацаа урт байснаас зардал өссөн) сонгуулийн явцад зарцуулсан байдаг. Харин АН  35 тэрбум төгрөгийн 45.2 хувийг зарцуулж, УИХ-ын 47.9-д суудалтай буюу олонх болж чадсан бол МАН 38.9 хувийг зарцуулж, 35.6-д суудалтай, ИЗНН 2.62 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулж, 2.7 хувийн суудал авсан статистик байдаг. Энэ нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний хүчирхэг байдал, улс төрийн байр суурьтай холбоотой гэдгийг харуулж байгаа юм.



Энэ тоо бодит байж чадах уу

2016 оны сонгуульд 8.3 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь дансаар орж, гарсан тоо. Эх үүсвэр, юунд зарцуулсан гэдэг нь намуудын санхүүгийн тайланд бий. Гэвч, далд сурталчилгааны төлбөр тайланд тусгагддаггүй бөгөөд улс төрийн нам эсвэл тэдний ивээн тэтгэгч, зуучлагчаар дамжуулан санхүүгийн бүртгэлээс гадуур хийгддэг тул нотлох боломж хомс. Аль ч, нам эвсэл сонгуулийн үеэр ийм төрлийн сурталчилгаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна төрийн эрх мэдэлд гарсан хэн нэгэнд энэ төрлийн зарга үүсгэх тохиолдол бараг байдаггүй.
Энэ жилийн сонгуулиар Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгээр хийгдсэн судалгаанаас иш татвал “Олон нийтийн анхаарлыг татахын тулд тодорхой улстөрчийг илт дэмжсэн, сонгуульд өрсөлдөгч нэр дэвшигч эсвэл намын нэр хүндэд шууд халдсан “далд сурталчилгаа”-ны бүтээл улс төрийн сурталчилгааны 60-80 хувийг эзэлсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 20-40 хувийн сурталчилгаа л санхүүгийн тайланд тусгагдсан, эзэн, тодорхой эх үүсвэртэй мөнгө байгаа нь харагдаж байна.

Мөн сонгуулийн сурталчилгааны явцад санхүүгийн мониторинг хийх хүсэлтэй байгууллага, хувь хүнд намууд нээлттэй байж, санхүүгийн тайлангаа үзүүлээгүй нь Сонгуулийн Ерөнхий хороонд өгдөг уламжлалт тайлангаас өөр эх сурвалж, баримтгүй болгож байна. Жишээ нь, Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ ТББ-аас сонгуулийн үеэр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 49, 53 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 60, 61 дүгээр тойрог, Төв аймгийн 30 дугаар тойрог, Өмнөговь аймгийн  22 болон 23 дугаар тойргуудад ажиллаж байсан штабаас санхүүгийн баримт хүсчээ. Ингэхдээ,
•    Сонгуулийн штабт ажиллаж буй менежер, ухуулагч, бусад хүмүүсийн урамшуулал, зардал.
• Ухуулах байр, түүний түрээсийн төлбөрийн талаарх мэдээлэл.
• Зурагт хуудас, ухуулах хуудас, сурталчилгааны самбар зэргийн үнэ хөлсний талаарх мэдээлэл
• Сурталчилгааны арга хэмжээний зардал болон төрийн эх үүсвэр буюу төрийн өмчийн байр, унааг сурталчилгааны арга хэмжээнд ашиглаж буй эсэх, төрийн албан хаагчдыг дайчлан ажиллуулж буй эсэх мэдээллийг авахыг хүссэн байгаа юм.

Гэвч, мэдээлэл хүссэн Нийслэлийн тойргуудад ажиллаж байсан нам, нэр дэвшигчдийн штаб, ухуулах байруудын 98 хувь нь тодорхой үндэслэл дурдалгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Жишээ нь, Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт ажилласан АН-ын 1 штаб, 17 ухуулах байр, МАН-ын 1 штаб, 6 ухуулах байр, МАХН-ын 1 штаб, 13 ухуулах байрнаас Сонгуулийн штабт ажиллаж байгаа менежер, ухуулагч, бусад хүмүүсийн урамшуулал, зардлын талаар болон ухуулах байрны түрээсийн төлбөрийн талаарх мэдээлэл авахыг хүсэхэд, СЕХ-ноос мэдээлэл ав, намаас мэдээлэл авах эрхгүй, сонгуулийн дараа хариулах боломжтой” зэргээр татгалзсан байгаа юм.

Тэгэхээр намын сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулагчдын  мэдээлэл намуудын хүсэл сонирхолд хөтлөгдөж, өөрсдийнх нь мэдээллэх хэмжээнд л байгаа нь энэ төрлийн хуулийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлагатайг сануулж байна.

Жигд өрсөлдөх шаардлагатай

Тайланд тусгагдсанаас бусад далд хэлбэрийн санхүүжилтэд хувийн эрх ашиг, явцуу бүлэглэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Хэдийгээр УИХ-ын гишүүдийн хэн, хэний төлөө ажиллаж, юуны эрх ашгийг хамгаалж байгааг иргэд шулуухан хэлж мэддэггүй ч Нээлттэй нийгэм форумаас явуулсан судалгаагаар “Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо нь тодорхой сонирхлын бүлэгт давуу байдал олгож байна”  гэж судалгаанд оролцогчдын 76 хувь нь үзсэн байна. Мөн 74 хувь нь “Сонгуулийн өрсөлдөөнийг бууруулж байна. 80 хувь нь “хандив авч өгч байгаа арга зам нь ил тод биш байна” гэжээ.

Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хэдэн төгрөгийн хандив өгөхийг зохицуулснаас хэн өгөхийг нарийн зохицуулаагүй нь нэр дэвшигч тодорхой эрх ашигт үйлчлэхгүй гэсэн баталгаа болохгүй нь мэдээж. Үүнийг дагаад санхүүжилтээ үнэн зөв мэдүүлэх асуудал улам бүр бүдгэрэх аюул бий. Тиймээс сонгуульд оролцож буй нам болон нэр дэвшигчийн цуглуулах нийт хандивт хязгаар тогтоох, төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх, томоохон хандивлагчдын нөлөөг багасгах, нэг шугамаас өрсөлдөх зэрэг өндөр хөгжсөн орнуудын тогтолцоог нэвтрүүлэх шаардлага үүсч байгаа юм.

Жижиг намуудын төлөөлөл болох ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан С.Оюунаас бид намуудын улс төрийн санхүүжилтийн асуудлаар байр суурийг нь тодруулж байсан. Тэрээр сонгуульд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулагддаг гэсэн судалгааг иш татсан нь хэвлэл мэдээллийн төлбөртэй сурталчилгааг зохицуулах замаар зардлаа бууруулах боломжтой гэж үздэгтэй холбоотой байсан юм. Энэ талаар тэрээр “Төлбөр нь өндөр бол мэдээж хамгийн их мөнгө зарцуулсан нь л ялах магадлалтай. Сонгуульд хэд, хэдэн удаа өрсөлдсөний хувьд би ингэж үзэж байгаа” гэж хэлсэн бөгөөд тэдний нам  ярилцлага, мэдээ мэдээлэл, тойм, нийтлэл зэрэг нь өндөр төлбөртэй байгаагаас үүдэн сонгууль биш мөнгөний өрсөлдөөн болдог гэх дүгнэлттэй байдаг юм.

Мэдээж энэ нь эргээд явцуу бүлэглэл, томоохон эрх ашигт үйлчлэх аюултай тул Сонгуулийн тухай хуулиар болон бусад хэлбэрээр хандивлагчийн асуудлыг цэгцэлж, нэр дэвшигчид нэг гараанаас гарч, бодлогоор, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх боломж олгох ёстой. Үүнийг иргэний нийгмийн зүгээс шаардах эрх нь байдаг нь ч Засгийн газар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар үйл ажиллагаа явуулж, төсвөөс мөнгө зарцуулдаггүй сөрөг талтай.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан