Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2017 оны төсвийг баталсан ч Засгийн газар он гармагц мөнгөний эрэлд гарна

Л.НОМИН
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Нэг сарын хугацаанд Олон улсын валютын сангийнхантай хэлэлцээ хийсэн. 2017 оны нэгдүгээр сардаа багтааж валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжих эсэх нь тодорхой болно. Хэлэлцээ эцэслэгдвэл 2017 оны төсөвт тодотгол хийнэ. Хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх хүсэлт БНХАУ-д тавьсан. Эхний уулзалтыг энэ сарын 29-нд хийнэ. Нэгдүгээр сарын 28-наас өмнө энэ талаар зөвлөлдөх ажлын хэсгийг Шадар сайд ахалж, ажиллаж байна. Мөн ОХУ, АНУ, Япон зэрэг улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтээ тавьсан. 20 жилийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээл байхаар” гэж ирэх жилийн төсөв санхүүгийн бодлогоо тайлбарлалаа. Бага хүүтэй зээл авч өмнө нь авсан өндөр хүүтэй зээлээ санхүүжүүлж дарамтаас гарна гэж үзжээ. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал 400-500 сая ам.долларын зээл олгох боломжтой гэсэн байна. УИХ-аас Засгийн газарт 2,5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргах эрх олгосон юм. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь бол нэгдсэн төсвийн нийт зарлага 8 их наяд 568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь байна. Төсвийн алдагдал өндөр батлагдсан. 2 их наяд 408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэх алдагдалтай байх нь.
Хуулиар энэ сарын 15-ны дотор батлагдах ёстой улсын нэгдсэн төсийг УИХ хугацааг нь тулгаж, цаг сунган хуралдалгүй аажуу уужуу баталсан нь энэ жилийн нэг онцлог байлаа. Гэхдээ энэ дотор эргэж харах, сайтар нягтлах зүйлүүд байсныг УИХ-ын гишүүд дараа нь илэрхийлсэн. Ямартай ч манай улс ирэх жилд хэдэн төгрөг хэрхэн олж, юунд яаж зарцуулахаар болсноос цөөн хэдийг товч дурдвал ийм байна.
Том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж, төр зарим өмчөө хувьчилна
Нэгдсэн төсвийн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулна. Татварын орчныг 2017 онд тогтвортой байх бодлогыг баримтлана. Шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэдүүлэхгүй гэнэ. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордын төсөл, Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, ДЦС-3-ыг 250 мВт-аар өргөтгөх зэргийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 3,0 хувь болно гэж тооцжээ. Энэ мэдээж төсвийн орлогыг нэмгдүүлэх нэг бодлого нь. УИХ-аар батлуулах үеэр төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд зарим төрийн өмчийг хувьчлахаар оруулж ирсэн. Жишээлбэл, “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилж, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Төрийн банкны 75 хувийг хувьчилбал Засгийн газарт ногдох хувь нь 75 тэрбум байна гэсэн тооцоо хийжээ. Хөрөнгийн биржийг 20 тэрбум, Оргил рашаан сувиллыг 7 тэрбум төгрөгөөр тус тус хувьчилна гэв.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85,4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх юм байна. Ам.долларын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 онд төсөвт төвлөрүүлэх орлогыг 90 тэрбум 758,2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13 тэрбум 513 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519,5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болж.
Урсгал зардлаа бууруулж 27 тэрбумыг хэмнэж, концессыг эргэн харна
Орлого бага байгаа ч зарлага түүнээс даваад буй. Төсвийн алдагдал нь 2,4 их наяд төгрөгөөр хэмжигдэхээр байгаа билээ. Тиймээс төсвийн зарлага талдаа хэмнэлт хийх бодлого Засгийн газраас баримталж байгаа юм. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардал /цалин хөлс болон бараа үйлчилгээний бусад зардал/-ыг 1 хувиар бууруулах аж. Ингэхээр төсвийн урсгал зардлыг 27 тэрбум 760 сая төгрөгөөр бууруулах юм. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт төсөв хэмнэх бүх боломжит эрхийг нь олгосон байна. Өөрөөр хэлбэл, зардлаа хэмнэсэн, үйл ажиллагааны орлогоо давуулсан бол уян хатан захиран зарцуулах эрх олгоно. Бүтэц зохион байгуулалтыг чиг үүргийн давхардалгүй, төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй хүргэх зорилгоор шинэчлэн зохион тогтоох эрхийг олгож. Мөн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж өр төлбөр үүсгэсэн бол шууд ажлаас чөлөөлөх зэргийг тусгаж хуулийн өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн байна. Эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол болон онцгой байдлаас бусад салбарт орон тоо нэмэгдүүлэхгүй. Төсвийн байгууллагын тэвчиж болох зарим урсгал зардлыг 10-100 хувь бууруулсан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчдийн газруудаас бүх шатны төсвийн байгууллагын гадаад томилолтын зардлыг 100 хувь хасчээ. Түүнчлэн ирэх онд яам тамгын газрууд ямар ч тавилга авахгүй гэж ойлгож болох нь.
УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон прокуроруудын цалинг шүүгчийн цалингийн хэмжээтэй уялдуулахаар шийдсэн. Прокурорын цалингийн хэмжээг шүүгчийн үндсэн цалингийн 65 хувьтай дүйцүүлэхээр шинэчлэн тогтоож төсөвт нийтдээ 9,5 тэрбум төгрөг тусгасан. Холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар бүх шатны прокурорын цалингийн хэмжээг 1 сая 730 мянгаас 2 сая 211 мянган төгрөг байхаар боллоо. Харин Үндсэн хуулийн цэцийн даргын цалинг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн цалинтай адил хэмжээтэй байхаар тогтоов. Ингэснээр 3,3 сая төгрөг, харин ҮХЦ-ийн гишүүдийн цалингийн хэмжээ 3 сая 250 мянган төгрөгөөр тооцож олгохоор болж, ирэх оны төсөвт нийтдээ 341,8 сая төгрөг зардалд нэмэгдэх юм байна.
“Барих-шилжүүлэх” концессын төрлөөр шинээр төсөл арга хэмжээний гэрээ байгуулахгүй. Одоо хэрэгжих байгаа концессын гэрээний хэрэгжилтийг шалгаж, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг зогсоох, улсын болон орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүйгээр концессын бусад төрлөөр хэрэгжүүлэх аж. Харин Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжүүлээгүй үлдэгдэл “Барих-шилжүүлэх” концессын гэрээний эргэн төлөлт, шүүхийн шийдвэрээр олгох санхүүжилтийг 2017 оноос эхлэн вексель /өрийн бичиг/-ээр баталгажуулахгүй байхаар болжээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдээс хэрэгжүүлж эхлэх ажлууд

Шинэ Засгийн газрын хувьд УИХ-аар батлуулсан мөрийн хөтөлбөрөөс 2017 онд ямар бодлого, ажлууд нь хэрэгжихийг иргэд хамгийн ихээр сонирхож байгаа. “Цалинтай ээж” хөтөлбөрийг гэртээ хүүхдээ харж буй эхчүүд асууж сургалдаг. Тэгвэл Сангийн сайдын хэлснээр уг хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийг ирэх 2017 оны төсөвт суулгаагүй аж. Гэхдээ төсвийн тодотголоор суулгахаар хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхийг судалж байгаа гэлээ. Маргаан дагуулсан “Насны хишиг” хөтөлбөрийн тухайд 65-69 настай бол 50 мянга, 70-79 настайд 80 мянга, 80-89 настайд 150 мянга, 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг Цагаан сар болон Улсын баяр наадмаар тус бүр буюу жилд хоёр удаа олгож байхаар болсон. Үүнд 2017 оны төсөвт 20,5 тэрбум төгрөг тусгасан байна. “Спортыг дэмжих сан”, “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих сан”-г тус тус шинэчлэн байгуулахаар болж, тус бүр нэг тэрбум төгрөг төлөвлөсөн. “Боловсролын зээлийн сан”-д ирэх онд 104,5 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэх юм. Үүнээс дэлхийн шилдэг их сургуульд шинээр элсэн суралцагсад төрөөс сургалтын төлбөрийн зээл олгохтой холбогдуулан нийт 14,5 тэрбум төгрөг тусгаж. Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн хувьсах зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон төрийн болон хувийн хэвшлийн гэж ялгахгүйгээр 9 тэрбум төгрөг төсөвт суулгасан байна.
Харин халамжийн чиглэлээр нэлээд маргаан дагуулсан Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор 2017 онд 161,5 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсноо хэрэгжүүлэх юм. Энэ бол 600 мянга гаруй хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоход гарах зардал. Харин 2019 оноос эхлэн бүх хүүхдэд сар бүр олгоно гэж Сангийн сайд хэллээ. Хүүхэд харах үйлчилгээний стандарт нөхцөлийг сайжруулан үргэлжүүлэхээр болж, үүнд 5,8 тэрбум төгрөгийг хэвээр баталсан юм. Төрийн албан хаагчдын нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 2017 оноос олгож эхлэхээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байсан. Тэгвэл үүнд 89,5 тэрбум төгрөг тусгажээ.
Аль сайд илүү зарлага гаргах вэ
Төсвийн ерөнхийлөн захирагч нараас Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр бүтэц орон тоо, хамрах цар хүрээнээсээ хамаарч илүү их төсөв зарцуулна. Харин сонирхолтой нь төсөв бүрдүүлэхэд гол үүрэгтэй уул уурхайн салбарын сайд хамгийн бага төсвийг зарцуулна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоос ч багыг Ерөнхийлөгчийн тамгын газарт хуваарилсан байна. Энэ нь ирэх онд гадаад томилолтын зардлыг хассантай холбоотой. Ингээд 2017 онд аль салбарын сайд хэдэн төгрөг зарлагадахыг дараахь хүснэгтээс харна уу.

-Бүх салбарын зардлыг 1 хувиар буурууллаа-

0 Сэтгэгдэл