Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Шинэ даргаа Шинэ дүрмээр
Л.НОМИН
АН-ын үндсэн дүрмийн 6.8.1-т “Намын даргыг их хурлаас сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Намын дарга эрх мэдлийнхээ хүрээнд тушаал, шийдвэр гаргана” гэдэг заалтаар сонгож ирсэн. Энэ дүрмийг бүхэлд нь өөрчлөх тухай яригдаж, төслөө бэлэн болгожээ. Тэгэхээр АН-ын дараагийн дарга шинэ дүрмээр тодорно гэсэн үг юм. Шинэчлэлийн хөдөлгөөнүүдийн төлөөллийг багтаасан хоёр ч ажлын хэсэг байгуулж дүрмийн өөрчлөлтийн төслийг боловсруулж дууссан байна. Уржигдар дүрмийн төслийг Гүйцэтгэх зөвлөлдөө танилцуулжээ. Төслийг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, ямар өөрчлөлт оруулах эсэх саналуудыг цуглуулах аж. Өнөөдөр хуралдан ҮЗХ дүрмээ хэрхэн өөрчлөхөөр санал нэгдэхээс АН-ын даргыг яаж сонгогдох тодорхой болох нь. Ерөнхийдөө сунгаа явуулж, бүх шатандаа хүлээн зөвшөөрөгдөх байдлаар намын даргаа сонгодог болох санал, санаачилга маш их гарч байгаа аж. Үүнийг ч ҮЗХ шаардах биз.
Гэхдээ хэдэнтээ хойшилсон ҮЗХ-ны хурлын уур амьсгал ямар болохоос бас их зүйл шалтгаалах гээд байгаа. Гурван ч сонгуулийн ард гараад байгаа ч ялагдлын шалтгаанаа ярилцах, эв эеэ ололцох гээд уур амьсгал нэлээн ширүүн болох нь ойлгомжтой. Магадгүй УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа хуралдсан бол ялагдлын шокноос гараагүй АН-ынхнаас хурц эмоц гарч, задралдаа тулахаар байсныг ч үгүйсгэхгүй. Бүх шатны сонгууль дуусгаад дүгнэж цэгнэх боломж олгохоос гадна хэт сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах бус аль болох ойлголцох үүднээс хурлуудаа хойшлуулсан ч юм бил үү. Цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэж ч чаддаг АН-ынхан өнөөдөр болох ҮЗХ-гоороо ямар ч байсан дүрмийн өөрчлөлтийн төслөө хэлэлцэж Их хуралдаа бэлдэх гээд чухал шийдвэр гаргах нь мэдээж.
Дүрмийн шинэчлэл ярих нэг хэсэг байхад, дарга удирдлагууд гээд бүтцээ өөрчлөхийг шаардах зарим нь бий. Ямар ч байсан одоогоор үйлчилж буй АН-ын дүрмээр намын дарга Их хурлаас сонгогдоно. Тиймээс даргад нэр дэвшүүлэх хүсэлтэй хүмүүсийн тэсвэр тэвчээрийг шалгах дахиад нэг сарын хугацаа хүлээж байгааг хэлэх хэрэгтэй. Ардчилсан намын дарга хэн болох таамаг, таавар, төсөөлөл, төлөв гээд бүх талаас нь хөндсөөр таван сарын нүүр үзэж буй. Сүүлийн өдрүүдэд нэр дэвшихээ зарлагсад ч эрс нэмэгдэж эхэлсэн. Тэдний хэн нь дараагийн дарга болохыг арванхоёрдугаар сарын 6-нд харна гэсэн үг. Түүнээс өмнө ямар нэг таамаг дэвшүүлэх дэндүү эрт байна. Одоогийн байдлаар горилогчийн тоо ил цагаан мэдэгдсэн нь долоо. ҮЗХ-ны хурал дээрээс дахиад ч гарч ирж магадгүй. Хэд ч болсон тэд АН-ын үүрээс эхлээд бүх шатанд сунгаанд өрсөлдөж байж Их хурлаараа хэлэлцэгдэж, маш олон шүүлтүүрээр даргын суудалд хүрэх нь ойлгомжтой боллоо.
П.Цагаан
Хамгийн анх АН-ын даргад өрсөлдөхөө ил зарласан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан наанаа фракцгүй намын төлөө гэж уриалж байгаа ч цаанаа фракцын төлөөлөл болох нь харагддаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бие төлөөлөгч гэж хэн хүнгүй ойлгож хүлээж авч байгаа. Харин намын дарга болбол их цэвэрлэгээ хийнэ хэмээн мэдэгдсэн удаатай. Фракцгүй нам болгохын тулд хүрз жоотуу бариад гараад ирэх нь ээ, хэрэв дарга болчихвол.
Э.Бат-Үүл
Нийслэлийн АН-ын даргаар өнгөрсөн хугацаанд ажилласан Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэх сонирхол заримд нь бий гэсэн. Гэхдээ өөрөө бол ҮЗХ-ны хурлаар даргаар сонгогдоод намынхаа шинэчлэлийг гардаж хийчихээд Их хурлаар дараагийн даргад хүлээлгэж өгөхөд бэлэн хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүнээс өөрөөр дахиж АН-ын даргын суудлын төлөө хэрхэх төлөвлөгөө, төсөөллөө хуваалцаагүй л яваа. ҮЗХ-ны хурал түүнд дээрх бодлыг нь бататгаж эсвэл няцаах сонирхол төрүүлэхийг хэн байг гэхэв.
Л.Гантөмөр
“Хууччуул нь зайгаа тавиад өгчих” гэж бодлоо хэлсэн хүн бол Л.Гантөмөр. Шинэчлэл хэрэгтэй байгаа ч АН-ыг байгуулалцсан, анхнаас нь зүтгэж өдийг хүрсэн ахмадуудад, хууччуулд энэ нь таалагдаагүй. Фракцаа тараачихлаа гэж мэдэгдээд маргааш нь фракцгүй АН-ын төлөө гэж дуугарсан. Хамгийн хачирхалтай нь орон нутгийн сонгуулийн дараа гэнэт түүний амбийц хөдөлж, намын дарга болохоор шулуудан, өрсөлдөөнд оров. Нуугдаж байгаад гэнэт гарч ирээд дуугаа өндөрсгөн “Ер нь бол, АН чинь залуучуудынх” гэж ярьсанд эгдүүцсэн хүмүүс цөөнгүй. ҮЗХ дээр магадгүй түүнийг дэмжигчид болоод эсэргүүцэгчид дуу хоолойгоо хүргэх биз.
С.Эрдэнэ
С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн цөөнгүй хүмүүсийн нэг нь. Гэхдээ тухайн үедээ тэгж хэлж байсан бол одоо байр суурь нь өөрчлөгдсөн байж ч болох. Тухайн үед сонгууль дуусаад удаагүй байсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг С.Эрдэнэ удирдахаар болсон учраас түүнд дахин албан тушаалд очих боломж олдохгүй нь бараг л ойлгомжтой зүйл. Сөрөг хүчин болсон үед намын дарга УИХ-ын гишүүн байх нэг давуу тал ч нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлэхийг АН-ын гишүүд дэмжих нь юу л бол.
Д.Эрдэнэбат
АН-ын даргын албан тушаалаас огцорч хариуцлага хүлээхээ З.Энхболд мэдэгдээд удалгүй энэ албыг түр орлон гүйцэтгэгч нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэмээн шилжүүлсэн. Тэр дагуу нь АН-ыг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд удирдаж орох эрхийг Гүйцэтгэх зөвлөлөөс Д.Эрдэнэбатад олгосон. Сонгууль дуустал ҮЗХ-ны хурлаа хойшлуулж бусдад өгөөш болохгүй гэж шийдсэн нь нааштайгаар нөлөөлж, цөөн ч гэсэн хэд хэдэн сум, дүүрэгт АН олонхи болоод буй. Тэгвэл сонирхолтой нь УИХ-ын сонгуулиас хойш Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвшин өрсөлдөнө, тэгж ажиллана гэж зарлаагүй, мэдэгдэл хийгээгүй. ҮЗХ-ны хурлаар харин нэр дэвшихээ илэрхийлж магадгүй гэх нь байна.
Ж.Батзандан
АН-аас хөөсөн, хөөгөөгүй, бүлгээсээ гарна, гарахгүй гэх зэргээр байнга хэвлэлийн анхаарлыг өөртөө татдаг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өрсөлдөөнд оролцохоо зарлав. Тэгэхээр түүнийг АН-аас хөөгөөгүй нь батлагдаж байна. АН-ыг шинэчилж, фракцыг төлөөлж намын дарга болдог байдлаас салгах хэрэгтэй учраас түүний төлөө явна гэв. “АН-ын дүрмийг өөрчлөх ёстой, намын даргыг тодруулах ёстой. Тэр өрсөлдөөнд оролцоно” гэж хэлсэн. УИХ дахь АН-ын бүлгээс түүнтэй нийлээд дөрвөн гишүүн АН-ын даргын суудлын төлөө өрсөлдөх нь гэсэн үг.
Л.Болд
УИХ-ын гишүүн Л.Болд сүүлийн үед хэвлэлд ярилцлага өгч АН-ыг удирдаад явах боломж олдвол үгүй гэхгүйгээ илэрхийлсээр. МҮАН санаачилга гэж гаргаж ирээд фракц болсноо зарласан. Түүний хувьд фракц харин ч намд байх ёстой үзэл бодлоо уралдуулж байх ёстой зүйл гэж үздэг. УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн нэр ч намын даргад өрсөлдөх тухай мэдээлэл гарч байсан. Тэд нэг фракц гэж явдаг учир УИХ-ын гишүүнээр нь Л.Болдыг сойж магадгүй.
-ҮЗХ-ны хурлаар АН-ын дүрмийн шинэ төслийг танилцуулж, санал аваад Их хурлаар батлуулна-
Л.НОМИН
АН-ын үндсэн дүрмийн 6.8.1-т “Намын даргыг их хурлаас сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Намын дарга эрх мэдлийнхээ хүрээнд тушаал, шийдвэр гаргана” гэдэг заалтаар сонгож ирсэн. Энэ дүрмийг бүхэлд нь өөрчлөх тухай яригдаж, төслөө бэлэн болгожээ. Тэгэхээр АН-ын дараагийн дарга шинэ дүрмээр тодорно гэсэн үг юм. Шинэчлэлийн хөдөлгөөнүүдийн төлөөллийг багтаасан хоёр ч ажлын хэсэг байгуулж дүрмийн өөрчлөлтийн төслийг боловсруулж дууссан байна. Уржигдар дүрмийн төслийг Гүйцэтгэх зөвлөлдөө танилцуулжээ. Төслийг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, ямар өөрчлөлт оруулах эсэх саналуудыг цуглуулах аж. Өнөөдөр хуралдан ҮЗХ дүрмээ хэрхэн өөрчлөхөөр санал нэгдэхээс АН-ын даргыг яаж сонгогдох тодорхой болох нь. Ерөнхийдөө сунгаа явуулж, бүх шатандаа хүлээн зөвшөөрөгдөх байдлаар намын даргаа сонгодог болох санал, санаачилга маш их гарч байгаа аж. Үүнийг ч ҮЗХ шаардах биз.
Гэхдээ хэдэнтээ хойшилсон ҮЗХ-ны хурлын уур амьсгал ямар болохоос бас их зүйл шалтгаалах гээд байгаа. Гурван ч сонгуулийн ард гараад байгаа ч ялагдлын шалтгаанаа ярилцах, эв эеэ ололцох гээд уур амьсгал нэлээн ширүүн болох нь ойлгомжтой. Магадгүй УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа хуралдсан бол ялагдлын шокноос гараагүй АН-ынхнаас хурц эмоц гарч, задралдаа тулахаар байсныг ч үгүйсгэхгүй. Бүх шатны сонгууль дуусгаад дүгнэж цэгнэх боломж олгохоос гадна хэт сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах бус аль болох ойлголцох үүднээс хурлуудаа хойшлуулсан ч юм бил үү. Цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэж ч чаддаг АН-ынхан өнөөдөр болох ҮЗХ-гоороо ямар ч байсан дүрмийн өөрчлөлтийн төслөө хэлэлцэж Их хуралдаа бэлдэх гээд чухал шийдвэр гаргах нь мэдээж.
Дүрмийн шинэчлэл ярих нэг хэсэг байхад, дарга удирдлагууд гээд бүтцээ өөрчлөхийг шаардах зарим нь бий. Ямар ч байсан одоогоор үйлчилж буй АН-ын дүрмээр намын дарга Их хурлаас сонгогдоно. Тиймээс даргад нэр дэвшүүлэх хүсэлтэй хүмүүсийн тэсвэр тэвчээрийг шалгах дахиад нэг сарын хугацаа хүлээж байгааг хэлэх хэрэгтэй. Ардчилсан намын дарга хэн болох таамаг, таавар, төсөөлөл, төлөв гээд бүх талаас нь хөндсөөр таван сарын нүүр үзэж буй. Сүүлийн өдрүүдэд нэр дэвшихээ зарлагсад ч эрс нэмэгдэж эхэлсэн. Тэдний хэн нь дараагийн дарга болохыг арванхоёрдугаар сарын 6-нд харна гэсэн үг. Түүнээс өмнө ямар нэг таамаг дэвшүүлэх дэндүү эрт байна. Одоогийн байдлаар горилогчийн тоо ил цагаан мэдэгдсэн нь долоо. ҮЗХ-ны хурал дээрээс дахиад ч гарч ирж магадгүй. Хэд ч болсон тэд АН-ын үүрээс эхлээд бүх шатанд сунгаанд өрсөлдөж байж Их хурлаараа хэлэлцэгдэж, маш олон шүүлтүүрээр даргын суудалд хүрэх нь ойлгомжтой боллоо.
П.Цагаан
Хамгийн анх АН-ын даргад өрсөлдөхөө ил зарласан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан наанаа фракцгүй намын төлөө гэж уриалж байгаа ч цаанаа фракцын төлөөлөл болох нь харагддаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бие төлөөлөгч гэж хэн хүнгүй ойлгож хүлээж авч байгаа. Харин намын дарга болбол их цэвэрлэгээ хийнэ хэмээн мэдэгдсэн удаатай. Фракцгүй нам болгохын тулд хүрз жоотуу бариад гараад ирэх нь ээ, хэрэв дарга болчихвол. Э.Бат-Үүл
Нийслэлийн АН-ын даргаар өнгөрсөн хугацаанд ажилласан Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэх сонирхол заримд нь бий гэсэн. Гэхдээ өөрөө бол ҮЗХ-ны хурлаар даргаар сонгогдоод намынхаа шинэчлэлийг гардаж хийчихээд Их хурлаар дараагийн даргад хүлээлгэж өгөхөд бэлэн хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүнээс өөрөөр дахиж АН-ын даргын суудлын төлөө хэрхэх төлөвлөгөө, төсөөллөө хуваалцаагүй л яваа. ҮЗХ-ны хурал түүнд дээрх бодлыг нь бататгаж эсвэл няцаах сонирхол төрүүлэхийг хэн байг гэхэв. Л.Гантөмөр
“Хууччуул нь зайгаа тавиад өгчих” гэж бодлоо хэлсэн хүн бол Л.Гантөмөр. Шинэчлэл хэрэгтэй байгаа ч АН-ыг байгуулалцсан, анхнаас нь зүтгэж өдийг хүрсэн ахмадуудад, хууччуулд энэ нь таалагдаагүй. Фракцаа тараачихлаа гэж мэдэгдээд маргааш нь фракцгүй АН-ын төлөө гэж дуугарсан. Хамгийн хачирхалтай нь орон нутгийн сонгуулийн дараа гэнэт түүний амбийц хөдөлж, намын дарга болохоор шулуудан, өрсөлдөөнд оров. Нуугдаж байгаад гэнэт гарч ирээд дуугаа өндөрсгөн “Ер нь бол, АН чинь залуучуудынх” гэж ярьсанд эгдүүцсэн хүмүүс цөөнгүй. ҮЗХ дээр магадгүй түүнийг дэмжигчид болоод эсэргүүцэгчид дуу хоолойгоо хүргэх биз. С.Эрдэнэ
С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн цөөнгүй хүмүүсийн нэг нь. Гэхдээ тухайн үедээ тэгж хэлж байсан бол одоо байр суурь нь өөрчлөгдсөн байж ч болох. Тухайн үед сонгууль дуусаад удаагүй байсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг С.Эрдэнэ удирдахаар болсон учраас түүнд дахин албан тушаалд очих боломж олдохгүй нь бараг л ойлгомжтой зүйл. Сөрөг хүчин болсон үед намын дарга УИХ-ын гишүүн байх нэг давуу тал ч нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлэхийг АН-ын гишүүд дэмжих нь юу л бол.Д.Эрдэнэбат
АН-ын даргын албан тушаалаас огцорч хариуцлага хүлээхээ З.Энхболд мэдэгдээд удалгүй энэ албыг түр орлон гүйцэтгэгч нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэмээн шилжүүлсэн. Тэр дагуу нь АН-ыг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд удирдаж орох эрхийг Гүйцэтгэх зөвлөлөөс Д.Эрдэнэбатад олгосон. Сонгууль дуустал ҮЗХ-ны хурлаа хойшлуулж бусдад өгөөш болохгүй гэж шийдсэн нь нааштайгаар нөлөөлж, цөөн ч гэсэн хэд хэдэн сум, дүүрэгт АН олонхи болоод буй. Тэгвэл сонирхолтой нь УИХ-ын сонгуулиас хойш Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвшин өрсөлдөнө, тэгж ажиллана гэж зарлаагүй, мэдэгдэл хийгээгүй. ҮЗХ-ны хурлаар харин нэр дэвшихээ илэрхийлж магадгүй гэх нь байна.Ж.Батзандан
АН-аас хөөсөн, хөөгөөгүй, бүлгээсээ гарна, гарахгүй гэх зэргээр байнга хэвлэлийн анхаарлыг өөртөө татдаг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өрсөлдөөнд оролцохоо зарлав. Тэгэхээр түүнийг АН-аас хөөгөөгүй нь батлагдаж байна. АН-ыг шинэчилж, фракцыг төлөөлж намын дарга болдог байдлаас салгах хэрэгтэй учраас түүний төлөө явна гэв. “АН-ын дүрмийг өөрчлөх ёстой, намын даргыг тодруулах ёстой. Тэр өрсөлдөөнд оролцоно” гэж хэлсэн. УИХ дахь АН-ын бүлгээс түүнтэй нийлээд дөрвөн гишүүн АН-ын даргын суудлын төлөө өрсөлдөх нь гэсэн үг.Л.Болд

0 Сэтгэгдэл