Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Батлагдсан хуулийг батлахаар хэлэлцэж эхлэв

Т.ЦЭЛМЭГ
Таслах бүрэн эрхтэй эрхэм гишүүд
Сүүлийн хоёр долоо хоногт парламентын гишүүдийн идэвх эрс муудсан. Үнэмлэхүй олонхийг бүрдүүлэгч Монгол Ардын намын бүлэг хурлаа ч хийж чадахгүй болтлоо сульдаад байгаа. Байнгын хороодын хурал байнга хойшилж ихэнхдээ цуцлагдах нь хэвийн үзэгдэл болов. Өчигдөр гэхэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх гэж баахан дуншив. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ болон Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Арабын вант улсад айчлал хийхээр лхагва гарагт явсан тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хурал даргаллаа. 10 цагт эхлэх ёстой чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй ирсэн цөөн хэд нь цаг гаруй хүлээв. Энэ хугацаанд дэд дарга Ц.Нямдорж МАН-ын бүлгийн гишүүдийг хуралдаа ирэхийг нэр заан зарлаж суусан юм. Б.Батзориг, Б.Энх-Амгалан нарыг эмнэлгийн чөлөөтэй гэсэн бол 11 гишүүн гадаадад томилолттой аж. Тэдний тал нь УИХ-ын дарга М.Энхболдтой хамт ОХУ-д яваа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, Д.Оюунхорол, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар гадаад томилолт авсан байна. Чуулганы завсарлагааны үе бишээс гадна хөдөөнөөс сонгогдоогүй байж орон нутагт томилолттой гэж ирцийн мэдээнд бүртгүүлсэн гишүүн бас байна. Н.Учрал гишүүн орон нутагт байгаа гэж. Харин намрын чуулганы завсарлах болоогүй байхад Л.Мөнхбаатар, Д.Гантулга, Я.Содбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар хөдөө явсан байх аж. Албан ёсоор чөлөө авсан нь Д.Сумъяабазар.
Очихгүйгээ 20 гишүүн албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ өчигдрийн чуулганд оролцох ёстой 56 гишүүнээс Сү.Батболд, Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат, Л.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар тасалсан байлаа. Хуралдаа цагтаа ирсэн нь тун цөөн. Шинэковуудаас Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Д.Ганболд, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Д.Цогтбаатар нар бүтэн цагийн дараа л морилон ирэв. Иймээс УИХ-ын дэд дарга залуу гишүүдийг хуралдаа ирэхийг шаардаж, туслахуудад нь унтаж байгаа дарга нараа олж ирэх даалгавар ч өглөө. Цөөнх байхдаа МАН-ынхан 35 гишүүнтэй дангаараа ирцээ бүрдүүлэх боломжгүй АН-ынхныг байнга шахуу ирц бүрдсэнгүй гэж шүүмжилдэг байсан. Тэгвэл 65-уулаа болчихоод ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа бүлгийн дарга Д.Хаянхярвааг гишүүдээ цуглуулж, сахилга баттай болго, хуралдаа ирэхгүй юм бол яах гэж УИХ-ын гишүүн болдог юм бэ гэж шүүмжлээд авсан. Түүнтэй санал нэгтэй байгаагаа АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар хэлэхгүй өнгөрвөл алдас болох байсан биз.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Таван сарын хугацаанд 21 гишүүн 10-аас дээш удаа санаатайгаар хурал тасалсан. Тэр 21 гишүүнийг Ёс зүйн дэд хороонд өгнө гэлээ. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.21-т “Өвчтэй, чөлөөтэй байх, гадаад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох” гэж. Тэгвэл тус хуулийн 7.1.5-т “Нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох” УИХ-ын гишүүний бүрэн эрхийг заасан байдаг. Хурал чуулгандаа оролцох ёстой гэсэн мөртлөө таслах эрх бий гэхээр аль заалтыг дагах нь тодорхойгүй болж байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүн үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах бүрэн эрхтэйг заасан. Тэгэхээр байнга хурал тасалдаг 21 гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлахгүй байна гэсэн үг. Харин Ёс зүйн дэд хороогоор орууллаа гэхэд тэдэнд хариуцлага тооцож чадах болов уу. 65-ын бүлэгт тийм зориг байгаа юу.
А.Сүхбат гишүүнд эхлээд мэдлэг олгоё
Арай гэж ирц бүрдэж чуулганы нэгдсэн хуралдаан цаг 30 минутын дараа эхэлсэн. Эхний асуудал нь удаа дараа хойшилсон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл байв. Өмнөх УИХ-аар тавдугаар сард баталсан ч ёсчлоогүй гэдэг шалтгаанаар хэрэгжиж эхлэх хугацаанаас нь өмнөхөн хүчингүй болгож, Засгийн газар дахин боловсруулан оруулж ирээд гурван сар дараа л анхны хэлэлцүүлэгт орсон юм. Хүчингүй болголоо гэж хэлээд ганц хоёр заалт нэмсэн болоод эргүүлэн өргөн барьсан хууль гэх мэтээр шүүмжлэл байнга гардаг. Ямартай л УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг гурван сарын хугацаанд 106 санал гаргаж, засвар оруулсан гэлээ. Үүнээс улбаалж Хуульзүй дотоод хэргийн яамны ажилтнуудын мэдлэг чадварын асуудал сөхөгдөв. “Сүүлийн үед Засгийн газрын өргөн барьж оруулж ирсэн хуулиудыг УИХ-ын гишүүд засдаг боллоо. 2017 оны төсвийн тухай хуулийг ч гэсэн ажлын хэсэг дээр өөрчилж, зассан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 106 санал тусгана гэж байна. Цаашдаа ингэж явмааргүй байна” гэж Д.Тэрбишдагва гишүүн хэлэв. Үндсэн өргөн барьсан төслөөс нь давсан санал хураагддаг нь гишүүдийн ажлын гологдол гэж Д.Лүндээжанцан гишүүн байр сууриа илэрхийлсэн. Харин цөөнхийн бүлгийн гишүүд хэрэгжихэд бэлэн болсон хуулийг хүчингүй болгож дахин өргөн барьсан нь зүгээр л автор болох гэсэн ядсан арга хэмээн үздэг. Тиймээс З.Нарантуяа гишүүн “100 гаруй саналын 80 хувь нь редакцын чанартай байна. Хуулийн агуулга хэвээрээ байгаа. Болохгүй гэж буцаасан ч хууль тэр чигээрээ эргэн орж ирсэн. Энэ хуулийн ач холбогдлыг нийгэм хүлээж байгаа учраас яаралтай батлах хэрэгтэй байна” гэсэн юм.
Тэгтэл тоон дотор үсэг цохиж явна гэдэг онигоо шиг ямар хууль хэлэлцээд байгааг ч ойлгохгүй суудаг гишүүд мэр сэр байв. А.Сүхбат гишүүн “2004 оны хууль нь үр дүнтэй хэрэгжсэн байтал өрнөдийн хуулийг хуулж авч ирээд батлах гээд хэлэлцээд байх юм. Манайд энэ хууль нь таарахгүй байна. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй цаг болчихсон юм уу. Гадаадын төсөл авчихсан нөхдүүд сошиал ертөнцөөр балбаад өгөхөөр бид хууль баталж байх ёстой гэдэг болж. Хэрэв Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагахгүй юм бол 2020 онд сонгуульд өгөх миний санал таныг тодорхойлох болно гэсэн дарамталсан бичиг ирсэн. Нөгөөтэйгүүр энэ хууль гараад хэдэн хүн эргэж харах юм бол доо. Хууль гээд гууль батлаад байдаг. Хамгаалах байр гарна, баахан төсөв гарна. Өрнөдийн хууль орж ирнэ гэдэг буутай хууль орж ирнэ гэсэн үг. Буутай хууль гэдэг нь 22 цагаас хойш манай гэрийн хаалгыг цохивол буудах эрхтэй шүү. Онц ноцтой гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийг би сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэж хараад байгаа. Цагдаа, эрүүл мэндийн яамны ажлыг бусад бүх төрийн бус байгууллагад нялзаагаад байгаа юм биш үү” /Түүний ойлгомжгүй яриаг тэр чигээр нь бичсэн болно/ гэв.
Үүнд нь Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын ерөнхий прокурор н.Оюунболд “Онц ноцтой гэмт хэрэгтэнд оногдуулдаг ялын бодлого тусдаа зохицуулагдаж ирсэн. Хэрэв Онц ноцтой хэрэг хийсэн бол хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоох сэтгэцийн шинжилгээг заавал хийдэг. 2015 онд батлагдсан боловч буцааж оруулж ирж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өмнөх хуулийн гол үзэл санааг алдаагүй. Бусад улсын хуулиас хуулаагүй. 8-10 жилийн турш яригдаж, амьдралын туршлага дээрээс боловсруулсан хууль” гэдэг тайлбар өгөв. Эндээс УИХ-ын шинэ гишүүдэд мэдлэг олгох сургалт явуулдаг байх зарим гишүүний саналыг ажил хэрэг болгох хэрэгтэй нь харагдав. Хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн танилцуулгыг гишүүдэд тухай бүрт нь өгдөг. Хэрэв төсөлтэй танилцаж амжаагүй бол асуулт асууж олны доог тохуу болох шаардлага байхгүй. Заавал юм ярьж байж олны анхаарлыг татаж, бусдад таалагддаг хэмээн андуурдаг болсон. Шинэ гишүүд эхний жилдээ учраа олох гэж мунгинаж яваагийнхаа хажууд юм болгоныг мэддэг мэтээр цэцэрхээд эхэлбэл өөрсдөө ичгэвтэр байдалд орохоо мэддэг баймаар. Эсвэл намын бүлгийн ажлын албаныхан, зөвлөхүүд нь зарим үед дуугүй суух нь сайхан харагддаг гээд хэлчих хэрэгтэй. Ядахнаа УИХ-ын Тамгын газраас шинэ гишүүдэд хууль батлах талаарх анхан шатны ойлголт, мэдлэг олгох сургалт явуулах ёстойг Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаан бүрээс харагдаад байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөлд яг ямар заалт нэмсэн, өмнөх татсан хуулиас ялгаатай нь юу байгааг асуухад УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь “Холбогдох албаныхан багтсан хамтарсан баг байгуулж, тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн газар дээр нь очиж асуудлдыг шийднэ. Хохирогч гомдлоо буцаасан, эвлэрсэн бол тухайн хэргийг авч хэлэлцэхгүй. Хохирогчийн гэмтлийн зэргийг харгалзахаас илүү эхлээд захиргааны хариуцлага оногдуулаад, дахин давтан хүчирхийлэл үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хохирогчид туслалцаа үзүүлэх нэг удаагийн үйлчилгээний төв байгуулна” зэргийг одоо мөрдөж байгаа буюу 2004 оны хуультай харьцуулж, ялгаатай, дэвшилттэй заалт орсон гэж тайлбарлав. 2012-2016 оны парламентаас дамнан сууж буй гишүүд харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хоёр удаа батлах нь. Яагаад гэвэл энэ үеэр өмнөх УИХ-ын үед ажлын хэсэгт байсан хуульчид, төрийн бус байгууллагынхан баталсан хуулийг хэрэгжүүлээгүй байж дахин шинээр бичсэн мэтээр оруулж ирж хэлэлцэж байгааг шүүмжилж, олон нийтийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Ингээд уг хуулийн төслийн 103 санал тус бүрээр нь санал хураалт явуулна. Ихэнх засвар нь ганц хоёр үг өөрчлөх эсвэл хасах зэрэг найруулгын шинжтэй байлаа.

0 Сэтгэгдэл