Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Л.Баттөр:Хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэн хүсэлт гаргаад улаан бүс рүү нэвтрэх боломжтой

Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн улаан бүсэд нэвтэрсэн асуудлаар тус төвийн захирал Л.Баттөр тайлбар хийснийг хүргэж байна.

-Шадар сайдын эхнэр улаан бүс рүү ороод гарсан уу?

-Ороод гарсан.

-Ямар үйл явдал болсон бэ?

-Яг үйлчлүүлэгчийн талаар бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Аав нь хавсарсан өвчтэй, 100 хувь асаргаанд байдаг хүнээс халдвар илэрсэн. Аавыгаа асрах гэж охин нь хамтдаа улаан бүс рүү нэвтрээд 2 цаг орчим болоод өөрөө сахих боломжгүйгээ илэрхийлээд, улаан бүс рүү нэвтэрсэн учраас бид тусгаарлалтад гаргасан. Дүрмийн дагуу одоо тусгаарлалтад байгаа.

Энэ зөвхөн энэ хүн дээр тохиолдож байгаа асуудал биш. Олон хүн хүсэлт тавьдаг. Тохиолдол нь олон биш. Хүмүүс нөхцөл байдлыг ойлгоод аль болох хүндрэл учруулахгүйг хичээдэг. Намайг ажил аваад долоо хонох хугацаанд хэд хэдэн удаа ийм асуудал гарсан. Тухай бүрд нь шийдвэрлэж байна.

-Таны ярианаас хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэн нь улаан бүс рүү нэвтрэх боломжтой гэж ойлгогдож байна

-Хүнд өвчтэй хүний ар гэрийн хүн нь улаан бүсэд нэвтрэх хүсэлтээ гаргаад нэвтэрсэн хүмүүс бий. Гарахдаа тусгаарлагдана.

-Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо тусгаарлалтад байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм, Одоо тусгаарлалтад байгаа.

9 Сэтгэгдэл
битгий ийм хогийн байлдаа, долгинуур амьтан бэ
Тэгвэл аавтайгаа уулзаж чадаагүй бүсгүй тэр гээд бусад хүмүүс шалтгаан нь энэ ичинхорлоогийнхоос өөр байгаагүй биз дээ
ХӨСТийн захирал Баттөр улаан цайм пялдага зан гаргаад байхын. Жирийн Ард иргэдийг сахиураар улаан бүс рүү нэвтрүүллээ юу. Нэвтрүүллээ гэж бодоход шууд гадуур гаргалаа юу. Ард Түмэнд хууль тэгш үйлчлээгүйд олон түмэн үгээ хэлээд байгаа болохоос энэ захиралыг худлаа пялдагад гээгүй шдээ
Арайч тэгч болохгүй, дүрэм журам гэж байх ёстой. Бусдад таалагдах гэж дүрэмгүй аашлах хэрэггүй байх шүү
эрх тэгш байя лдаа 10 настай охиныг ээж нь яагаад асарч болохгүй байсан юм бэ...
дүрэм өөрчлөгдөж бх шиг бна. даргын авгай хэл аманд орлоо. аврах хэрэгтэй болоход дүрэм өөрчилнө. ИХын гишүүд нь өөртөө ашигтай хууль батлуулах гэж өргөн барьдаг гэж яригдаж л бдаг. та нар галзуу солиотой юм уу. энэ чинь нэг улс шүү. арчаагүй амьтад та нар хийсэн нүглээ эдлэх цаг ирнэ байх шүү
Ene daldagnasan nehriig hezee tomilson yum , eeriin tolgoigui , pcr hereggui gej soliorood harin ch pcr hiij baisan tuldaa hedee oron nutag ruu aldchihgui hyanalt tavihad ene shinjilgee ih tusalsan baih shuu
Дарга дагаж далдгансан нөхөр байна. Ийм журам энд байна гээд гаргаад үзүүлээч
Бас нэг дарга дагаж намирсан новш юм даа, энэ Баттөр! Даргын авгай 1 хоноод гарсан гэсэн, тусгаарлагдахгүй гээд зүгээр гараад явсан гэсэн! ХҮН БАЙ БАТТӨРӨӨ? Хүн бүр тэгш эрхтэй байх ёстой шүү! Даргыг шүтэх биш!, дүрэм журмаа шүт!!!
Хамгийн их уншсан