Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобусны буудлуудаа амилуулъя

Автобусны буудлын стандартад зааснаар зогсоол хоорондын зай нь 20-30 метр байх бөгөөд сандал, саравч, мэдээллийн самбар зайлшгүй байх ёстой хэмээжээ. Гэтэл хөрөнгө мөнгөтэй холбоотой юу эсвэл хотын төвийн автобусны буудлыг тохижуулах ёстой гэж заасан уу захын хорооллынхон хэзээ сайхан буудалтай болох бол хэмээн хүлээсээр...
Өвлийн хүйтэн, зуны халуунд ч нарнаас халхлах саравчгүй автобусны буудал захын хороололд олон. Тухайлбал, Баянхошуу, Чингэлтэй, Ботаник руу явах чиглэлийн замд ямар ч тохижилтгүй, зарим нь бүр автобус орох карма ч үгүй хэрнээ зогсоол нэртэй. Осолдохгүй хүн зогсч байвал автобусны буудал юм байна гэдгийг нь мэднэ. Угтаа стандарт гэдэг батлагдсан цагаасаа хот, зах гэж ялгаварлахгүйгээр хэрэгжих учиртай. Гэвч захын хорооллын автобусны буудал нэртэй газруудад дээрх стандартыг мөрдөх байтугай эргэн тойронд нь хур хог үүсч, нийтийн бие засах газар болсон нь нууц биш. Энэ талаар Чингэлтэйн оршин суугч Х.Наранбаатар “Хотын төвийн автобусны буудлын тохижилтыг байсхийгээд л сольдог мөртлөө захын хорооллынхыг орхичих юм. Өвлийн улиралд хүүхэд, хөгшчүүл л хэцүүддэг. Ямар чиглэлийн автобус аль чиглэлд явдаг гэсэн мэдээллийн самбар ч байдаггүй” хэмээв.
Нийслэлийн Тээврийн газрынхны мэдээлснээр хотод 600 гаруй автобусны буудал байдаг хэмээдэг. Гэхдээ үүнээс тэд нь тохижилтгүй гэж хэлэх боломжгүй гэсэн. Яагаад гэвэл, алслагдсан захын хорооллын иргэдийн дунд буудал гээд ойлгочихсон газар нэлээд байдаг аж. Гэхдээ дээрх 600-гаас ихэнх нь л тохижилтгүй буудал гэнэ. Учир нь, автобусны буудлууд зэрэглэлээрээ эрэмблэгдэхээр гэр хорооллынх гуравдугаар зэрэглэлд хамаардгаас тохи­жилт нь “хаягджээ”. Гэхдээ хууль, журамдаа заасан стан­дарт нь автобусны буудлуудад үйлчилдэг эсэхийг МХЕГ-ын Авто тээврийн байцаагч Ц.Хатанбаатараас тодруулахад “Автобусны буудалд сандал, саравч, самбар зайлшгүй байх ёстой. Энэ стандартыг улсын хэмжээнд мөрдүүлэх ёстой. Гэхдээ буудал болгонд стандарт мөрдүүлнэ гэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүсдэг. Нийслэлийн тээврийн газраас хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсний дараа Мэргэжлийн хяналт болон иргэдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага тохижилтод нь тавьдаг. Ингэснээр аюулгүй байдлыг хангасан, цэвэр автобусны буудалтай болох нөхцөл бүрддэг юм” гэв.  
Уг нь, 2010 онд энэ асуу­дал сөхөгдөн автобусны бууд­луудад шалгалт хийхэд стандартад нийцэхгүй олон байгааг тогтоосон бо­ловч дорвитой арга хэмээ авалгүй өнөөг хүрч. Зөвхөн хотын төвийн зарим буудалд мэдээллийн самбар байрлуулж байсан төдийхнөөр хязгаарлагдсан. Харин өнгөрсөн жил автбоусны эцсийн буудлыг иж бүрэн тохижуулах, диспетчерийн болон үйлчилгээний иж бүрэн тохижилттой буудал байгуулж эхэлсэн. Үүнд, тэрбум гаруй төгрөг зарцуулсан тооцоо бий. Харин нэг эцсийн буудлыг иж бүрнээр нь тохижуулахад 100 гаруй сая төгрөг зарцуулдаг байна. Гэхдээ автобусны буудлыг тохижуулахад ихээ­хэн хэмжээний хөрөнгө мөн­гө шаардах ч мэдээллийн самбаруудыг нь аж, ахуйн нэгжүүдэд түрээслүүлэн зард­лаа олох боломжтой юм гэсэн яриа Нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэн ярьж бай­лаа. Ингээд хотын захын авто­бусны буудлын талаар зарим иргэний саналыг сонссон юм.

Ц.Пүрэвлонжид: Ядаж чиглэлийнх нь мэдээллийг тавих хэрэгтэй

/Сонгинохайрхан дүүргийн оршин суугч/

-Автобус хүлээж байна уу. Хэр удаан хүлээж байна вэ?

-Би Баянхошуу-вокзал чиг­лэ­лийн автобусанд суух гээд 20 гаруй минут хүлээж байна. Микронууд л яваад байх юм. Амралтын өдөр болохоор бага явдаг юм болов уу.
-Ер нь, хотын захын дүүрэг дэх автобусны бууд­лын тохижилт хаягдчихдаг гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ямар ч автобусны буудал гэдгийг нь илтгэх саравчгүй энэ газрыг зогсоол гэдгийг нь мэддэг болохоороо л энд зогсч байна. Энэ хавийн газрыг сайн мэдэхгүй хүн бол хэцүү шүү. Автобусны чиглэлийн талаархи мэдээллийн самбар байхгүй болохоор Ялалт, Багшийн дээд дээр очихын тулд ямар автобусанд суух уу гэж асуух хүн олон байдаг юм.

Х.Хүрэлхүү: Санаачилга гаргавал санхүүжүүлэгч олдоно шүү дээ

/Чингэлтэй дүүргийн иргэн/

-Та автобусны бууд­луудын тохижилтын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хотын төвдөө л тохижилт хийгээд байхаас биш захын хорооллын автобусны буудлыг мартчих юм. Захын хорооллын иргэн гэхээр хүн биш болчихдог юм уу. Баянхошууны энэ хавьд саравчтай автобусны нэг ч буудал байхгүй. Дээр нь, автобус нь ирэх гэж 20,30 минут болно. Орчин үеийнх биш юм аа гэхэд салхи, борооноос хамгаалсан аятайхан саравч барих гэхээр хөрөнгө мөнгөний асуудал яригддаг байх л даа. Гэхдээ санаачилга гаргаад төсөл хэрэгжүүлнэ гэвэл гадаад, дотоодын олон байгууллага санхүүжилт өгдөг болсон цаг. Ажил хийе гэсэн сэтгэл л дутаад байх шиг.
-Манайхны автобусны тохижилт танд таалагддаг уу?
-Хотын төвд гайгүй, өнгө үзэмжтэй буудал харагддаг л юм. МУИС-ийн хоёрдугаар байрны урд талын буудлыг тохижуулж байна билээ. Гэхдээ манайхан нэг ажил эхлүүлээд л хаячих юм. Өмнө нь ч гэсэн буудлуудыг тохижуулж байгаа гээд л хэсэг ногоон, цэнхэр өнгөөр будсан санагдаж байна. Тэгээд л орхичихлоо.
Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
lywírchdíd ylsíín mongiig togloj dyysddag bizdee yadaj busnii zogsooloo ood n tatah hefegteí sh de
uuniig shiideh arga bgaa shuudee buudal yadaj towiin buudluud deeree camer tawiad l arga hemjeeg ni awaad bhad cameraar harj bgaag ni medseer baij tamhi dataad zarlal naagaad yawahgui bidee
Хаа хүн ихтэй хог ихтэй зарлал хаасан газар байна тэр бол автобусны буудал
Хамгийн их уншсан