Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Миний сонгох мэргэжил –Миний ирээдүй”илтгэлийн уралдаан боллоо

Монгол-Солонгосын Политехник Коллежийн санаачилгаар Улаанбаатар хотын ЕБСургуулиудын 9,11-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан илтгэлийн уралдаан4 сарын 17-25 хооронд 2 үе шаттай зохион байгууллаа. Уг тэмцээний гол зорилго нь төгсөх ангийн сурагчдын өмнө тулгардаг мэргэжил сонгохтой холбоотой бэрхшээлийг илрүүлэн, зөв шийдвэр гаргахад нь туслах, мэдээ мэдээллээр хангах, өөрийн авьяас чадвараа нээх боломж олгох, улмаар техник мэргэжлийн боловсролыг сурталчилах явдал байсан. Зорилгын хүрээнд төрийн өмчит ЕБСургуулиудын ахлах ангийн сурагчидтай уулзалт яриа хийж, хөдөлмөрийн зах зээл дээрх бодит эрэлт хэрэгцээ, улс орны хөгжилд хувь нэмэрээ оруулах мэргэжилтэй ажилтны ажил мэргэжлийн давуу талын талаар мэдээлэл хүргэн ажиллалаа.
    Эхний үе шатанд 55 сургуулийн 74 илтгэл хүлээн авч шилдэг 22 илтгэлийг 2-р шатанд шалгаруулан 4 сарын 25-ны өдөр тус сургуулийн хурлын танхимд хэлэлцлээ. Шүүгчээр Монгол-Солонгосын Политехник Коллежийн Сургалтын Бодлого зохицуулалтын албаны дарга Д.Буяндэлгэр, МУБИСургуулийн Дизайн, зохион бүтээлтийн тэнхимийн доктор Р.Гоцбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын нийгмийн ухааны мэргэжилтэн Ч.Гажиддулам нар ажиллалаа.
    
1-р байрт ЧД-ийн 49-р сургуулийн сурагч Б.Түмэнзаяа
2-р байрт ХУД-ийн 60-р сургуулийн сурагч Э.Золбоо
3-р байрт СХД-ийн Ирээдүй цогцолбор 82-р сургуулийн сурагч Б.Ганзориг
Тусгай байрт СХД-ийн 67-р сургуулийн сурагч Б.Тэмүүлэн нар шалгарлаа.

    Илтгэлийн уралдааны үеээр МСПК-ийн суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн гарч илтгэгчид, зочид төлөөлөгчдийг дадлагын газруудаар аялуулах зэрэг хэд хэдэн арга хэмжээнүүдийг хөтөлбөртөө тусган зохион байгуулсан. Энэ нь ахлах ангийн суралцагчдын хувьд мэргэжлийн боловсрол олгох сургуулийн үйл ажиллагаатай Улаанбаатар бүсийн ерөнхий боловсролын сургуулиудыг танилцуулсан анхны томоохон үйл ажиллагаа болжээ. Хөдөлмөрийн Яамны шинэчлэлийн зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл хэрэгт хувь нэмэртэй ажил болж, мэргэжлийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах чухал үйл явдал боллоо. Ингээд уралдааны дундуур сурагчдаас зарим нэг зүйлийг тодрууллаа.

- Өөрийгөө танилцуулахгүй юу?
Г.А:-Намайг Гансүхийн Анударь гэдэг 114-р сургуульд сурдаг.
Б.Г:-Би 82-р сургуулийн 9а ангийн сурагч Баасанбатын Ганзориг байна. Аав, ээж, ахтайгаа амьдардаг.

-Илтгэлийн уралдааны талаарх мэдээллийг хаанаас авсан бэ?
Г.Анударь:- Илтгэлийн удирдамжийг багш минь хэлсэн, удирдах багштайгаа гэсэн болохоор багштайгаа хамтраад бэлдсэн. Сургууль дээр удирдамж нь ирсэн, тэгээд танилцаад сэдвийнхээ дагуу бэлтгэж эхэлсэн.
Б.Ганзориг: -Түүх, нийгмийн ухааны багш А.Туул надад хэлээд, тэгээд биудирдамжийн дагуу бэлтгээд багштайгаа энэ илтгэлийн уралдаанд оролцсон.

-“Миний сонгох мэргэжил-миний ирээдүй” гэдэг нэртэй уралдаан, тэгэхлээр чи мэргэжлээ сонгосон уу?
Г.Анударь: -Сонгосон, сонгосны үүднээс энэ илтгэлийн уралдаанд орсон. Би  цэцэрлэгийн багшийг сонгосон. Яагаад гэвэл би нэгдүгээрт дүүтэй, хүүхдийн ертөнц гэдэг агуу шүү дээ, тиймээс хүүхдийн ертөнц гэж юу болох, бас цэцэрлэгийн багш хүүхдийн анхны гэсэн болгоныг тавьдаг юм болов уу гэж бодсон. Яагаад гэвэл би өөрөө цэцэрлэгт явж үзсэн, цэцэрлэгийн маань бүх дурсамж санаанаас гардаггүй юм. Цэцэрлэгтээ би анхны багштай болж үзсэн, анхны найз нөхөдтэй болж үзсэн, анхны шохоорхолоо хүртэл цэцэрлэгээс мэдэрсэн болохоор магадгүй би ингээд ярьж байгаа шиг ирээдүйд миний шавь нар над шиг ингээд ярьж байх болов уу гэсэн үүднээс. Мөн залуу гэр бүл болсон ч, өтгөс хөгшид болсон ч миний шавь  л байх болно. Би өөрийн гэсэн шавьтай, бас хүүхдүүдийг өөрийн дүү шиг хайрлаж энхрийлэхийг хүссэн.
Б.Ганзориг:-Сонгосон, Ноос ноолуурын анхан шатны боловсруулалт мэргэжлийг эзэмшинэ гэж бодож байгаа. Би судалж үзсэн. Миний ах ноос ноолуурын компанитай, би тэнд очиж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж үзээд их таалагдсан. Яагаад гэвэл, байгалийн баялаг газраас ухаж аваад л шавхагдана ш дээ. Харин ноос ноолуурын салбар байгалиасаа л ундарч, хэзээ ч барагдахгүй тэгээд ч тогтсон ажлын байр элбэгтэй юм байна гэж үзээд сонгосон.

-Тэмцээний талаарх сэтгэгдэл хэр байна вэ?
Г.Анударь:- -Уралдаан их сайн зохион байгуулалттай явагдаж байна. Хүүхэд бүрийн илтгэлийн цаг барих тал дээр ч сайн анхаарч байна. Шүүгчид бид нарын илтгэж байгааг анхааралтай сонсоод оноогоор дүгнэж байгаа юм шиг байна.
Б.Ганзориг:-Өрсөлдөгч  ихтэй байна. Зохион байгуулалт их сайтай санагдаж байна. Коллежийн лаборатори дадлагын газар ньсайтай боловч хүүхдүүдийн боловсрол, жаахан дутмаг юм шиг санагддаг. Тиймээс коллежид орох босго оноог нь дээшлүүлж өгвөл бас суурь сайтай хүүхдүүд орж, эцсийн үр нь ч бас сайн болох байх гэж бодож байна.

-Тэмцээнд хэрхэн бэлтгэсэн бэ?

Г.Анударь:-Уралдаанд, удирдамж ирсэн цагаас хойш бодоод, бэлдэж эхэлсэн. Янз бүрийн мэдээллийн site ч юм уу, ном, сурах бичиг, бусад мэдээллийн эх сурвалжуудаас аваад илтгэлээ бичсэн.Эхлээд коллежоос ирсэн  удирдамжийг хараад нэг их хүүхдүүд орохгүй байх гэж бодож байсан. Тэгээд өнөөдөр 70-аад илтгэл ирсэн гэж сонсоод, бас олон хүүхдүүд оролцсон болохоор их мундаг илтгэлүүд байгаа, одоо яана аа гэж бодож байсан.
Б.Ганзориг:-Удирдамжийг аваад, багштайгаа, ахтайгаа хамтраад 10 хоног бэлтгэсэн. Ерөнхийдөө интернэт, бас ахыхаа үйлдвэр дээр очиж, ахтайгаа хамтарч энэ ноосны салбарт тулгамдаж байгааасуудлыг ярилцаж гаргасан.

- Шилдэг 22т шалгараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Г.Анударь:-Илтгэлээ өгсөн цагаас эхлэн миний илтгэл тэнцсэн болов уу гээд их догдлолтой байсан. 70-аад илтгэл ирсэн гэсэн. Тэр дундаас миний илтгэл эхний 20-д шалгараасай гэж их бодож байсан. 22-нд хариу нь гарна гэж хэлсэн. Тэгээд багшид маань тэнцсэн гэсэн хариуг мэдэгдсэн байсан. Тэнцсэн  гэж сонсоод маш их баярласан.
Ганзориг:- Их баярласан. Анх удаагаа орж байгаа болохоор өөрөөрөө их бахархсан.

-МСПК-той танилцаад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Г.Анударь: -Сургуультай танилцаад үзсэн их гоё юм байна. Бүх хичээлүүдээ дадлагаар хийдэг юм байна. Бид нар чинь 10 жилдээ онолоор л яваад байдаг. Харин энд бол дадлагаа гол болгодог юм байна. Оёдлоо ч дадлагаар хийж, машин техник дээр хүртэл дадлагаа хийж машинаа унаж үзээд бас задлаад, тэр багаж хэрэгсэлээ хүртэл өөрийн биеэр бодитоор хэрэглэж байгаа нь надад их таалагдлаа. Хүүхдүүдийн урласан бүтээлүүд нь их таалагдсан.
Маш их хичээлч хүүхдүүд байна.Би сая үзэсгэлэнгээс нь үзэхдээ анзаарлаа л даа их гоё гоё хувцас оёж шиддэг юм байна. Хичээл зааж байгаа багш нар нь ч маш их мэдлэгтэй юм байна.  Бид нартай их гоё харьцлаа сая. Энэ илтгэлийн уралдааныг зарлан зохион явуулсанд баярлалаа.
Б.Ганзориг: -Коллежийг ийм гоё гэж бодоогүй. Байдаг л нэг 10 жилийн сургууль шиг гэж бодож байсан. Дадлагын газар, лабораторитой нь их таалагдлаа. Коллежийн талаар миний бодол их өөрчлөгдсөн, их гоё сургууль байна. Би ганц хоёр удаа web.site-аас харж байсан. Төгсөгчдийн 80% нь ажлын байртай болдог гэдгийг нь мэдэж байсан. Харин ийм дадлагын газар, материалллаг баазтай гэж огт мэдээгүй.

-Мэргэжил сонголтоо хийх гэж байгаа найз нөхөддөө юу гэж хэлмээр байна вэ?
Г.Анударь:- Хүмүүс бидний амьдрал сонголтоор баялаг байдаг шүү дээ. Нэн тэргүүнд мэдээж мэргэжил сонголт байх нь гарцаагүй юм болов уу. Энэ илтгэлийн сэдэв нь Миний мэргэжил-Миний ирээдүй гэж байгаа ш дээ. Хэрвээ мэргэжлээ зөв сонгочихвол түүгээрээ 40 жил амьдардаг гэсэн судлаачдын тогтоосон баримт байдаг юм байна лээ.60 настай хүнээс асуусан чиньмэргэжлийнхээ төлөө амьдарлынхаа 40 жилийг зориулсан гэдэг юм. Тиймээс ирээдүйд мэргэжил гэдэг  маш чухал. Хүн ямар ч мэргэжил сонгосон байлаа гэсэн тэр нь түүний ирээдүй. Тэр мэргэжлээрээ л хүн ажиллаж амьдардаг.Гэхдээ тэр мэргэжлээсээ мэдээж таашаал авахгүй бол онцгүй ш дээ. Тэр мэргэжлээсээ таашаал авч, мэргэжлийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, тийм л байвал их сайхан юм болов уу гэж боддог.
Б.Ганзориг:-Зан авир, өөрийн бодол санаандаа нийцсэн мэргэжлийг сонгох нь зав болов уу. Ер нь өнгө мөнгөнд дурлахгүй байх хэрэгтэй. Их цалинтай ажилд ороод хоёр, гурван жилийн дараа ажлын байргүй болох тохиолдол зөндөө л байна. Харинбага цалинтай ч гэсэн урт хугацаанд тогтвор суурьшилтай ажлын байртай байх нь дээр гэж боддог.
-Энэ мэргэжлээ сонгоход хэн нэгнээс мэдээж тусламж, зөвлөгөөг авсан байх. Энэ талаар?
Г.Анударь:-Авалгүй яахав, мэргэжлээ сонгоход мэдээж багшаасаа асууна, судлаачдын гаргасан судалгаанаас харлаа, юун түрүүнд ээж ааваасаа асуусан л даа. Ээжээ, ааваа би цэцэрлэгийн багш боллоо гэж хэлэхэд эхлээд тэд их сонин хүлээж авсан л даа. Яагаад хар мянган мэргэжил байхад заавал цэцэрлэгийн багш гэж гээд л.Гэхдээ би өөрөө дүүтэй болохоор тэгдэг ч юм уу, цэцэрлэгийн багш гэдэг энэ мэргэжил их таалагдсан. Тэгээд энэ мэргэжлийг сонгосноосоо хойш хүүхдийг их судлах нь зөв гэж бодож байгаа. Ер нь багш гэдэг мэргэжилд мэргэжил бүхэн байдаг юм болов уу. Яагаад гэвэл тэр хүүхдүүдийн цав цагаахан цаас шиг тэр ариухан хүүхдүүдийн анхных нь өнгөт зураг байж өгж чаддаг, энэ миний мэргэжил.
Б.Ганзориг:-Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөсөн.
-Өрсөлдөгчийнхөө талаар?
Г.Анударь:-Их мундаг мундаг хүүхдүүд илтгэл тавилаа. Би ч бас илтгэлээ тавилаа. Хариуг нь гарахыг хүлээгээд л сууж байна. Бүгдээрээ л их мундаг сайхан илтгэдэг хүүхдүүд байна.  Сул үг энэ тэр хэрэглэдэггүй их чадвартай илтгэгчид оролцлоо. Бүгдэд нь амжилт хүсье. Хариу нь гарахаар л мэдэгдэх байх.
Б.Ганзориг:-Сайн байна. Гэхдээ агуулга тал дээрээ их дээд сургуулийн боловсролын голчлон тусгасан байна. Илтгэх тал дээрээ ч сайн байна.
-Энэ уралдааны ач холбогдол юу вэ?
Г.Анударь: - Энэ илтгэлийн уралдаанд орохоосоо өмнө би мэргэжлээ сонгочихсон байсан. Илтгэлийн уралдаанд ороод энэ мэргэжлээ илүү их гүнзгийрүүлэн судалж чадсан болов уу  гэж бодож байна. Надад маш их ач холбогдол өглөө. 1-рт би өөрийнхөө мэргэжлийн давуу талыг олж харж чадлаа. 2-рт илтгэл бичих ур чадварыг өөртөө бага ч гэсэн суулгалаа, мөн ярих чадвараа ч нэмэгдүүллээ. Өөрийн үеийн хүүхдүүд  ямар мундаг болохыг ч бас харлаа.
Б.Ганзориг:- 9, 11-р ангийн хүүхдүүдийн дунд зохион явуулж, бассургуулийн лабортори, дадлага хийдэг газруудаа танилцуулсан нь миний хувьд коллежийн талаар эерэг мэдээлэлтэй болсон. Мөн өөрийгөө сорьж, таньж, нээж чадсан гэж бодож байна. Цаашид жил бүр зохион явуулвал их зүгээр санагдлаа.
- Өөрсдийн илтгэлээ хэр сайн тавьсан гэж бодож байна бэ?
Г.Анударь:-Эхлээд гарсан болоод ч тэрүү цагаа сайн баримталж чадаагүй. Цаган дээр жаахан оноо алдсан байх гэж бодож байна. Гэхдээ юм болгонд сүүлд орно гэж ордоггүй түрүүлнэ л гэж ордог, тиймээс түрүүлэхийн л төлөө хичээж оролцсон. Хэрэв би энд гайгүй оролцчихвол өөрийнхөө сургууль дээр мэргэжил сонголт гэж юу вэ энэ талаар багахан хэмжээний ч гэлээ хамаагүй илтгэл тавих бодолтой байгаа.
Б.Ганзориг: -Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гайгүй байхаа.
-Энэ сургуультай танилцлаа. Бас илтгэлээ тавьлаа. МСҮТ-ийн талаар ямар бодолтой байна. Энд суралцах бодолтой байна уу?
Г. Анударь:-Тэгэлгүй яахав. Эмэгтэй хүн болж төрсөн юм чинь оёж хатгах юм гарч л таараа. Айлын гэргий болчихоод  оёж чадахгүй, хоол хийж чадахгүй байвал муухай ш дээ. Тийм учраас ер нь хамгийн хэрэгтэй зүйлийг коллежидзаадаг юм болов уу гэж бодож байна. Сургуульд  бид ном, сурах бичигтэй ноцолдоод л байдаг.  Харин яг энэ коллеж дээр амьдрал өрнөдөг юм байна. Бүгд оёж хатгадаг, нэхэж, сүлждэг, гагнадаг, засдаг юм байна. Энд сурагчдын оёсон хувцас, хийсэн бүтээлүүд байнал даа. Эндээс харахад үр дүн нь маш гоё харагдаж байна. Хэрэв надад ингэж сурах боломж гарвал сурна л гэж бодож байна.
Б.Ганзориг:- Танилцаад явж байхдаа сурмаар л санагдсан.
-Баярлалаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан