Өргүй бол 150 сая хүртэл төгрөгийн ипотекийн зээл авч болно
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
100 ажилтан нэг дор өвдсөнөөр 85 нислэг цуцлагдав
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна
Чөлөөт бөх: Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэллээ
Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын номын нээлт болно
АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав
Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр амарна
УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ
Америкчууд Циммерманыг шийтгэхийг шаардаж байна
Ямар ч зэвсэггүй 17 настай хар арьст залууг нэг жилийн өмнө буудан хөнөөсөн цагдаагийын ажилтан Жорж Циммерманыг буруугүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал америкийн 100 гаруй том хотод болж олон түмэн гудамжинд гарцгааж байна. Ялангуяа хотуудын хар арьст иргэд эсэргүүцлийн энэ хөдөлгөөнд олноороо нэгдэж байна. Иргэд Флоридын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж эсвэл Циммерманд ял оноох, эсвэл хэргийг өөр шүүхэд шилжүүлэхийг шаардаж байна. Тэд бас өнөөдөр хэрэглэж байгаа хуулийн аргагүй хамгаалалт гэдэг заалтыг эргэн харахыг шаардаж байгаа юм.
2012 оны хоёрдугаар сарын 26-нд цагдаад туслах сайн дурын ажилтан Циммерман эргүүл хийж явах үедээ юүдэн малгайтай хүрэм өмссөн хар арьст залууг сэжигтэй гэж үзэж цагдаагийн жижүүр 911 рүү утастаж “сэжигтэй этгээд явж байна” хэмээн хэлсэн байна. Түүнийхээр бол бороо орж байхад ямар ч зорилгогүй явж байсан нь сэжигтэй харагдсан гэнэ. Цагдаагийн жижүүр залууг оролдолгүй орхиж эргүүлийн машиндаа оч гэсэн ч Циммерман 17 настай Мартин руу очиж маргаан үүсгэж улмаар зодолдох үеэр Циммерман хөөрхий залууг буудан хөнөөжээ.
Циммерман эхлээд хэргийн газраас нуугдсан ч дараа нь цагдаагийн газар өөрөө сайн дураараа очиж болсон явдлыг ярьж, өөрийгөө хамгаалах үүднээс буудсан гэсэн байна. Харамсалтай нь нас барсан залууд ямар ч зэвсэг байсангүй, нэг уут мөс, савтай хүйтэн цай л байжээ. Мартины төрөл төрөгсөд түүнийг ойрын хүнсний дэлгүүр орохоор гарч явсан гэсэн байна.
Харин хуулийнхан Циммерманыг өөрийгөө хамгаалахын тулд хуулийн хүрээнд ажилласан гэж үзэн ялаас чөлөөлжээ.
Ийнхүү ямар ч зэвсэггүй хар арьст залуугийн амийг хөнөөсөн цагдаагийн ажилтныг буруугүй гэж үзсэн нь америкийн жирийн иргэдийн дургуйцлийг ихэд хүргэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм. Орон даяар олон нийтийн жагсаал болж энэ хэргийг үнэн шударгаар мөрдөн шалгах, буруутныг шийтгэхийг шаардаж байна. Олон хүн, ялангуяа Мартины эцэг эх, төрөл төрөгсөд сайн дурын ажилтан түүнийг хар арьстай болохоор нь л онцолж сэжиглэсэн гэж үзэж байгаа юм.
Циммерманд уг нь хүний амь хөнөөсөн хэмээн бүх насаар нь хорих ял оноомоор байсан ч тангарагтны шүүгчид түүнийг зөвтгөсөн юм байна.

0 Сэтгэгдэл