Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Худал бүү ярь, бодлыг чинь уншдаг болж байна

Голландын Неймегений их сургуулийн эрдэмтэд хүний бодож байгаа зүйлийг  тархинаас нь хуулбарлан гаргах программ боловсруулж, хүний бодол санааг унших нээлтийн талаар нэг алхам урагшилсан байна. Туршилтад оролцсон хүний өмнөх дэлгэцэн дээр  янз бүрийн  үсгүүдийг ээлжлэн  харуулж, эрдэмтэд болохоор тухайн хүний тархи эдгээрийг хэрхэн хүлээж авч байгааг хянасан байна. Ингэхэд тархинд маш их идэвхжил үүсч энэ нь өөр өөр үсгүүд дээр өөрчлөгдөж байгааг эрдэмтэд тодорхойлжээ. Үүнээс үүдэн эрдэмтэд аль үсгэн дээр ямар өөрчлөлт орж байгаагаар судалгаа хийсэн байна. Үүний дараа энэ өөрчлөлтийн талаарх мэдээллээ тусгай алгоритмд оруулж тархин дахь мэдээллийн хэлбэлзлээр нь тухайн хүн юу харж байгааг тодорхойлох юм байна.
Энэ судалгааны ажлын автор Марсель ван Гервен хэлэхдээ манай багийнхан эхлээд хүний бодлыг уншихыг зориогүй, харин эхлээд тухайн хүний харж байгаа зүйл, дүрс тархинд, оюун санаанд яаж нөлөөлж байгааг сонирхож байна. Үүний дараа тэртэй тэргүй хүн юу бодож байгааг мэдэхэд хялбар болж оюун санаа унших компьютерийн программ бий болно гэжээ.

0 Сэтгэгдэл
ali 10 jiliin umnu garsan tuhuurumj shd
Хамгийн их уншсан