Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Салаавч” Монголын оюуны үнэт өв


Салаавч гэдэг монголын улстөрийн амьдралд хүч түрэн орж ирлээ. Энэ нь яван явсаар дэлхий дахины улс төрийн амьдралд нэвтрэн, улстөрийн тэмцлийн түүхэнд цоо шинэ хуудас болон орж Монгол улсын маань нэр алдрыг хойч үеийнхэнд дуурсгах бололтой. Ухаандаа Харвард ч юм уу том том сургуулийн улс төр судлалын хичээл дээр “Салаавч бол улстөрийн тэмцлийн дээд хэлбэрийн нэг” гээд үздэг, тэр бүрийд "Тэмцлийн энэ хүчтэй хэлбэр монголоос үүсэлтэй” гээд л.....
Тэмцэл, эсэргүүцлийн энэ хэлбэрийн эхийг тавьж, хөгжүүлэх, түүхэнд оруулахад УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Т.Сайхансамбуу, Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар ихээхэн хувь нэмэр оруулсан. Эрхэм гишүүн асан Ц.Шинэбаяр бол энэ бүхний эхлэлийг тавьсан ч шүүхээс ял сонсоод авсан. Хожим салаавч нь нэр хүндээ олоод чухал зүйл болох нь нотлогдохын цагт мань хүн хэлмэгдсэн хэмээн 500 мянган төгрөг авах байх л даа.
Шинэ юмыг тун сэргэг хүлээн авч, амьдралд нэвтрүүлдгээрээ МАН-ынхан саяхан Сангийн дэд сайд асан  Ч.Ганхуяг, эмч Б.Болдсайхан хэсэг хүнийг араас нь түлхэн Төрийн ордны гаднаас салаавч үзүүллээ. Энэ удаа бол нэг биш, хоёр биш 10 гаруй хүн нэгэн зэрэг салаавч үзүүлсэн нь Салаавч гэдэг тэмцлийн хэлбэр хүрээгээ тэлж, зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байгааг харуулж байна. 
Үүнээс санаа аваад улстөрийн үзэл баримтлал, намуудын чиг зорилгод ч өөрчлөлт орж байгаа тухай мэдээ дуулдлаа. Зарим нэг томхон нам, залуучуудын байгууллага  урьд нь мөнгө сайн тоолдог хуруу гартай хүнийг эгнээндээ нэгтгэдэг байсан бол одоо салаавч сайн үзүүлдэг хүнийг элсүүлж авдаг болж байгаа гэх. 
Саяхны нэг өдөр намын дарга нь хүүхдээ сургуульд хүргэж өгөх гэж яваад 4-5 дугаар ангийн байртай хоёр хүүхэд муудаад нэг нь нөгөө рүүгээ салаавч гаргахыг харангуутаа гүйж очоод нэр усыг нь бичиж аваад  “Гайгүй улстөрч болох ирээдүйтэй хүү байна” гээд  халааснаасаа намын батлахаа гаргаж өгөөд явсан гэсэн мэдээ ч байна. Энэ нь газар аваад тэр намын ажилтнууд энүүгээр тэрүүгээр хүний гар  харан шиншилж яван салаавч гаргаж яваа хүнийг шууд л намдаа бүртгэдэг гэсэн яриа ч гадуур байна.
Салаавч гэдэг ингэж үнэ хүндтэй болох гэж. Салаавч хүндтэй болохоор салаавч үзүүлж байгаа хүн улам нэр хүндтэй болоод байдаг. Учир мэдэх нэгний хэлснээр бол хөөрхий У.Хүрэлсүхийг чинь ар гэрийн гачигдал, өөрийн нь өргөдлөөр ч УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн юм биш байх аа. Салаавч гаргасан хүндтэй хүнийг дэлссэн болохоор л УИХ-ын гишүүн, улстөрч байх гавьяагүй хүн гээд хөөсөн бололтой юм.  
Нэг намынхан бүр салаавчийг өмчилж авахаар шийдээд 2016 оны сонгуулиар гадаадаас пиарчид урьж авчирч байгаад “Салаавч хэзээ ч сарнидаггүй” гэдэг цуврал кино хийж сурталчилгаандаа ашиглахад ялахгүй яав гэж нэлээн дээд түвшинд ярьж байгаа  гэнэ. Бага хурлаараа  юм уу, их хурлаараа  юм уу, бүү мэд. Хар хорин захын тэнд байдаг, согтохоороо байнга салаавч үзүүлж байдаг нэг бөбөчнийг тэдний намынхан зөвлөхөөрөө авна гээд хар машинд суулгаад явсан гээд тэндэхийн эргүүлийн цагдаа ярьсан байна. 
Төрийн албаныхан ажилтнуудаас авдаг анкетдаа “Салаавч хэр сайн үзүүлдэг” гэсэн асуулт оруулаад дор нь “Маш сайн, сайн, дунд зэрэг, муу” гэсэн хариулт тавьсан гэнэ. Аажимдаа УИХ-ын гишүүн байх нэг шалгуур нь салаавч болно гэсэн бор шувуу хэвлэлээр яваа гэх. Хэн мэдэх вэ, 2016 онд л харж байж болъё.  
Ийнхүү салаавч улс төрд орж ирэн нэр хүнд нь дээшилж эхэлсэн болохоор бусад салбарынхан ч юунд хоцрох билээ. Юун түрүү боловсрол шинжлэх ухааныхан “салаавч судлал”-ын талаар гайгүй амжилт олж байгаа юм байх. Салаавч судлалаар эрдмийн цол зэрэг хамаалах диссертаци учир тоймоо алдаж хөөрхий ШУА-ийн ерөнхийлөгч Энхтүвшинг тэвдүүлж байгаа сурагтай. Их дээд сургуулиуд салаавч судлалын хичээл шинээр заах болж үүнтэй холбогдуулан зардал нь өсөөд сургалтын төлбөрөө 50 хувь нэмж байгаа гэж нэг дээд сургуульд сурдаг хамаатны маань охин уйлагнаж сууна билээ. 
Үгүй та минь эзэн богд Чингис хаан чинь нэг гартаа нөж бариад, нөгөө гараараа салаавч үзүүлж төрсөн гэж ойрын нь хамаатан нэг залуу телевизээр ярьсан дуулдана.  Өүлэн эх, боож авсан эх хоёр нь өөд болчихсон юм болохоор тэр хамаатан нь мэдэж байгаа байлгүй. Манайд статистикийн төв газраас нэг судлаач ирчихээд “Та хэзээ анх салаавч гаргаж сурсан, сард, долоо хоногт хэдэн удаа салаавч гаргадаг, салаавч гаргасан хүний өөдөөс уурладаг эсэх” гээд түмэн жорын юм асууж байгаад би үзэж чадаагүй юм, тун азгүй. Статистикийнхан бас үүнээс яаж хоцрох вэ энэ талаар нэг ажил хийсэн байя гээд, судалгаа авч байгаа юм байлгүй, яахав хөөрхий. 
Эдийн засаг бизнесийнхэн ч мэдээж хамгийн соргог улс. Аж ахуйн нэгж байгууллага, компаниуд нэрээ “Салаавч” гэсэн үгтэй болгох гээд улсын бүртгэлийн газарт бөөн дараалал. Гэхдээ хэсэг бүлэг хүн “салаавч” гэсэн үг орсон бүх нэрийг өмчилж аваад бүртгүүлчихсэн юм гэнэ хэмээн  дарааллын сүүлийн хүмүүс өөр зуураа шивэр авир гэж байна билээ. Овсгоотой зарим нэгэн нь гуанз дэлгүүрээ хэдийнээ “Салаавч” гэж нэрлээд салаавч сайн үзүүлдэг хүмүүст хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ гэсэн зар телевизээр явуулж байх юм. 
Телевиз гэхээс гэгээрэл гэв үү, соёл гэв үү нэг телевиз “Салаавчлалт бөгөөд Монголын суу ухаан ба 33 дээд хөх тэнгэр” гэдэг цуврал нэвтрүүлэг хийхээр хөтөлбөртөө оруулсан гэх. Таван цаг үргэлжлэх энэ шууд нэвтрүүлгээр хөтлөгч нь 3 цаг ярьж, оролцогч нь хоёр цаг ярих юм гэв үү дээ. 
За тэгээд зохиолч урчуудын онгод жигтэйхэн орж байгаа юм гэсэн. Салаавчны нэг сайхан хөшөө урлачихсан чинь Улаанбаатарт газар байхгүй тэртээ Төв аймгийн хөдөө хээр зэлүүд газарт босго гэсэн гэнэ. 
Морь мал уядаг төрийн хэдэн түшээ нийлээд дунд сургуульд хамт сурдаг байсан Салаавч үзүүлэх дуртай асан нэг нөхрийнхөө нэрэмжит “Салаавч-их хурд” гэдэг хурдан морины уралдаан зохион байгуулна гээд л уяачид морьдоо сойж эхэлсэн байна. Гиннесийн номын Монголын салбарынхан харин “Хоёр саяулаа салаавч үзүүлж дээд амжилтын номд орно” гээд аймаг сумдад элч төлөөлөгч, зохион байгуулах хүн явуулсан сураг байна. 
Ийнхүү салаавч гэдэг манай улс төр, нийгэм, эдийн засаг, соёл боловсрол........-ын салбарт эрч хүчтэй орж ирэн хөх толбот ард түмний минь өдөр, цаг, минут тутмын  хэрэглээ болж байна. 
Хөөе, мартах гэж байна. “Салаавч бол Монголын үнэт өв” гэдгээр манайхан ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа гэсэн шүү. Өөр бусад орныхон булаалдаад байгаа сураг гарсан, ханцуй дотроо залбирч байгаарай. 

0 Сэтгэгдэл
өмнө зүгийн ноёдын түмэн зөв......хэ хэ хэ
ийм ерөхийлөгч иэрөхий сайд их хурлын даргатай төр лүү салаавч гаргахгүй өөр юу гаргах юм энэ төр лүү салаавч гаргадаг өдөртэй болцон ч бүр өдөр бүр гаргасан ч яадаг юм
neeree manaihan ch ingej soliorch medne shuu. Ulsturd l lav super bolloo, busad ni ch arai yu yum be. Salaavchiig odoo MAN umchleh geed uzchihne dee.....he he he
Ergui setguulchuu gu yu shoglood bgamuu toglood bgamuu. Shog niitlel ntr gd garchig tavihad yadag bnaa. Gadadad bdag humuus unshval iim bolsiin bh gj bdh ni bshte
Хувь хүн, Намын Улс орноо гутааж байгаа асууд*****
Ашгүй дээ. ЮНЕСКО-д нэг ч гэсэн зүйлээ бүртгүүлж байвал. Бүртгүүлэхдээ Монгол САЛААВЧ гэж бүртгүүлэхээ мартав гэж хэлээрэй цаадуулдаа, амжилт хүсье. Салаавч гаргаж чаддаггүй хүн дэлгүүр нээгээд яахав гэдэг шинэ хэлц гарсан байна билээ. Мөн Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгч чинь нэрээ өөрчилж Монгол гартны том салаавч гэдэг шинэ өнгө төрөхтэй болж хамгийн анхны зочноор нь Ц.Шинэбаяр салаавчтайгаа оролцох гэнэ лээ шүү. хахаха
Хамгийн их уншсан