Өргүй бол 150 сая хүртэл төгрөгийн ипотекийн зээл авч болно
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
100 ажилтан нэг дор өвдсөнөөр 85 нислэг цуцлагдав
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна
Чөлөөт бөх: Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэллээ
Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын номын нээлт болно
АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав
Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр амарна
УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ
Чанаргүй муу замтай ингэж тэмцдэг юм байна
Нийслэлийн удирдлага, авто замынхан, зам барилгын компаниуд өнгөрсөн он жилүүдэд авто зам тавихдаа хэрхэн гурилдаж, та бидний хөрөнгөөр автомашин байтугай, явган хүн ч явахдаа донслохоор зам тавьж тохуурхаж байсныг бид мэднэ. Зам тавина гэдэг чухамдаа өнгөрсөн 20 жилд МАН-ын, төр барьсан хүмүүсийн, долдугаар анги төгссөн зарим хүний амь зуулгын хэрэгсэл болсон болохоос биш ард түмэнд жолооч нарт ямар ч өгөөжгүй өнгөрсөн. Тавиад ашиглалтад өгөхөөс нь өмнө эвдэрч байсан зам ч бий.
Монголчууд үүнийг нь өөр хоорондоо ярьж, хэвлэл сониноор хэчнээн бичиж дарга даамлуудад гомдоллож, хэлж ярьсан ч МАН-ын эрх баригчид нохой хуцсан чинээ сонсолгүй үл тоож, харин ч биднээр доог тохуу хийж долдугаар анги төгссөн хүнээр энэ салбарыг удирдуулан, хөрөнгө мөнгийг нь намдаа завшиж ирсэн нь нууц биш.
Гэтэл зарим улс оронд зам муу байгааг хэрхэн эсэргүүцдэг юм бол. Өмнөд африкийн жишээ энэ байна.
Олон нийтийн идэвхтэн Рози Моррисон хатуу хучилттай зам дээр гарсан хонхорхойд тогтсон усанд “орж” дэргэдээ юу юу тавиад “тухалж” байгааг нь хар л даа.
Манай удирдагчдаас бусад нь бол эрх биш юм бодох байх л даа.М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, өнөө долдугаар анги төгссөн нөхөр бол дайраад л гарах байх л даа.
Уг нь эрүүл ухаантай хүн бол зогсоно, яагаад ингээд байгааг нь тунгааж бодно л доо.
Өнөөгийн эрх баригчид юу бодож байдаг юм бол доо.
teneg ***** ve

0 Сэтгэгдэл
2014.01.15