Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
АТГ: Л.Хосбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна
10 сарын 1-нээс сурагчдыг сургууль дээр нь эрт илрүүлэгт хамруулна
BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
ҮСХ:Орон сууцны үнэ өсжээ
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
МИАТ болон Cathay Pacific–ийн хамтарсан нислэгийг танилцуулж байна
Оюу Толгой 2014 онд 700 мянга хүртэл унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ
Үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим саад бэрхшээл, тухайлбал хаягдлын өтгөрүүлэгч байгууламжийн самнуурын хутга эвдэрснээс болж нэг шугам долоо хоногоор саатсан зэрэг асуудал нь Оюу Толгойн энэ оны нэгдүгээр улирлын ажлын үр дүнд нөлөөлсөн. Гэхдээ эдгээр гарсан эвдрэлийг засч өнгөрсөн сарын сүүлээс дахин бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж буй. Мөн баяжуулах үйлдвэрт 2014 оны нэгдүгээр улиралд хийхээр төлөвлөсөн хэд, хэдэн томоохон засварын ажлыг, тухайлбал бөмбөлөгт тээрмийн тохиргооны ажил, анхдагч бутлуурын засвар үйлчилгээ зэргийг амжилттай гүйцэтгэлээ.

Мөн нэгдүгээр улиралд уурхайн олборлолт илүү гүнзгий хэсэг рүү орсноор хүдэр дэх зэс, алтны агууламж улам өсч ирсэн. Энэхүү өндөр агууламжтай хүдрийн хэрэгцээ, бидний хэрэгжүүлсэн хэд хэдэн санаачилгуудын үр дүнд нэгдүгээр улиралд хүдрээс ялгаж авсан алт, зэсийн хэмжээ нэмэгдсэн байна. Мөн 2014 оны гуравдугаар сард алтны өндөр агууламжтай цөм хэсгээс бага хэмжээний хүдрийг Оюу Толгойд баяжуулав. Баяжмалын борлуулалтын хэмжээ хурдацтай нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээнд хүрч байна. Харин хоёрдугаар улиралд Оюу Толгойд нөөцөлсөн баяжмал буурах төлөвтэй. Оюу Толгой компани үйлдвэрлэлийн хэмжээгээ нарийн зохицуулж, шаардлагатай үед хэрэглэгчдийнхээ захиалгад нийцүүлэх замаар 2014 оны эцэс гэхэд нөөцийн хэмжээгээ хэвийн түвшинд хүргэхээр төлөвлөсөн байна. Тус компани энэ онд нийт 135-160 мянган тонн баяжмал дахь зэс, 600-700 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвтэй байна.
Талууд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлдэгчийн үүрэг амлалтын захидлын хугацааг 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах хүсэлтийг төслийн санхүүжилтийн зээлдэгч нарт явуулах тохиролцоонд хүрлээ. “Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли “Оролцогч талууд Оюу Толгойн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх мөн үлдсэн хувь нийлүүлэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Ажил хэрэгч хэлэлцээ үр дүнгээ өгч, асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц гарлаа. Хэлэлцээ үргэлжилж байна” гэлээ.

-Туркойз Хилл компани 2014 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа-

0 Сэтгэгдэл