НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна
АНУ-ын эрх баригчид дундын зайн баллистик пуужин амдан устгах зориулалттай хөдөлгөөнт “THAAD” системээ Өмнөд Солонгост байрлуулах талаар судалж байна хэмээн “Wall Street Journal” сонин мэдээллээ. Байрлуулах талаар эцсийн шийд гаргаагүй ч тохиромжтой бүс хайж байгаа аж. Америкчууд өөрийн системийг түр хугацаагаар байрлуулж, дараа нь Сөүл АНУ-аас худалдан авсан пуужин устгах байнгын төхөөрөмж байрлуулна. Мөн Сөүлд пуужингийн дайралтаас хамгаалах систем худалдан авах гэрээг яаралтай байгуулж ч магадгүй гэнэ.
Энэ сарын 31-нд Сингапурт болох Аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн хэлэлцэх гол асуудлын нэг нь пуужингийн довтолгооноос хамгаалах систем байх аж. Энэ уулзалтад “THAAD” систем үйлдвэрлэгч “Lockheed Martin” компанийнхан оролцоно.
Өнгөрсөн жил Хойд Солонгос нь Гуам ба Хавайн арлууд дээрх цэргийн бааз руу пуужингийн цохилт өгч магадгүй гэж мэдэгдсэний дараа “THAAD” системийг Гуам арал дээр байрлуулсан юм. Үүнээс өмнө Хойд Солонгос нь тив алгасан нисэгч пуужинд ашиглах боломжтой шинэ хөдөлгүүр туршиж байж магадгүй тухай мэдээ гарч байсан юм. Мөн Пунгери дэх цөмийн туршилтын талбарт ээлжит цөмийн дэлбэрэлт хийхээр бэлдэж байж магадгүй тухай ярьж эхэлсэн.
АНУ үнэхээр пуужингийн довтолгооноос сэргийлэх систем байрлуулбал хариуд нь Хойд Солонгос уламжлал ёсоор сүрдүүлсэн мэдэгдэл хийж, ойрын зайн пуужин харваж, сүр хүчээ үзүүлж, магадгүй бага хэмжээний цөмийн туршилт хийх зэргээр бүс нутгийн түгшүүртэй байдал улам л нэмэгдэх байх.
АНУ-ын эрх баригчид дундын зайн баллистик пуужин амдан устгах зориулалттай хөдөлгөөнт “THAAD” системээ Өмнөд Солонгост байрлуулах талаар судалж байна хэмээн “Wall Street Journal” сонин мэдээллээ. Байрлуулах талаар эцсийн шийд гаргаагүй ч тохиромжтой бүс хайж байгаа аж. Америкчууд өөрийн системийг түр хугацаагаар байрлуулж, дараа нь Сөүл АНУ-аас худалдан авсан пуужин устгах байнгын төхөөрөмж байрлуулна. Мөн Сөүлд пуужингийн дайралтаас хамгаалах систем худалдан авах гэрээг яаралтай байгуулж ч магадгүй гэнэ.Энэ сарын 31-нд Сингапурт болох Аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн хэлэлцэх гол асуудлын нэг нь пуужингийн довтолгооноос хамгаалах систем байх аж. Энэ уулзалтад “THAAD” систем үйлдвэрлэгч “Lockheed Martin” компанийнхан оролцоно.

0 Сэтгэгдэл