Өргүй бол 150 сая хүртэл төгрөгийн ипотекийн зээл авч болно
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
100 ажилтан нэг дор өвдсөнөөр 85 нислэг цуцлагдав
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна
Чөлөөт бөх: Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэллээ
Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын номын нээлт болно
АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав
Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр амарна
УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ
100 жилийн өмнөх селфи буюу дуулиант зургууд
Селфидэх гэдэг өнөөдөр дэлхий дахиныг ёстой нэг эзэлж байна. Нэгэн хэсэг гэрэл зургийн аппарат тухайн цагийнхаа залуучуудын моод болж байсан бол өнөөдөр хүн бүр гар утастай, түүгээрээ хаана ч явсан зургаа авах боломжтой болж. Нөгөө талаар энэ нь гэрэл зургийн нэгэн адил бас урлаг болон хөгжиж байна. Селфи буюу өөрөө өөрийнхөө зургийг авах ер нь хэзээ үүссэн юм бэ. Анхны селфи зураг аль вэ.
Хамгийн их үзэгчтэй селфи
Энэ жилийн хувьд хамгийн их үзэгчтэй селфигээр “Оскар”-ын шагнал гардуулах үеэр ёслол хөтлөгч Элен Деженерсийн авсан селфи болсон. Тэрээр ёслолд оролцсон хэдэн жүжигчинтэй зургаа татуулах үед нь өөр бас хэд хэдэн жүжигчин араас нь ирж нэгдсэнээр энэ зураг бүтсэн. Зургийг интернетэд байрлуусны дараахнаас нь хүмүүс үзсээр 3,5 сая хүний хүртээл болж твиттерийн дээд амжилт тогтоосон.
Манай гаригийн хамгийн анхны селфи
Селфи буюу өөрөө өөрийнхөө зургийг манай гариг дээр хамгийн анх 1839 онд фото зургийн анхны пионерийн нэг, америкийн зохион бүтээгч Роберт Корнелиус бүтээлээ туршиж өөрийнхөө зургийг Филаделфи дэх гэртээ авсан нь энэ.
Оросын анхны селфи
Оросын анхын селфи хааны гэр бүлийнхэнтэй холбоотой. Оросын эзэн хаан Романовынхны зургийн альбом дотор Николай II хааны бага охин Анастасия Николаевнагийн зураг байдаг. Гэрэл зургийн аппарат барин сууж байгаа тэр зургийн дор аавдаа зориулж “Би энэ зургийг толинд харж байгаад өөрөө авлаа. Гар минь чичирч байсан болохоор амаргүй байсан шүү” гэж бичсэн байдаг.
Сансрын селфи
Өөрөө өөрийнхөө зургийг зөвхөн манай дэлхий дээр ч биш бас сансарт авч болно. 2012 оны есдүгээр сарын 5-нд сансрын нисэгч Акихико Хосидэ задгай сансарт ажиллах үедээ өөрийнхөө зургийг авсан нь энэ. Түүний баруун мөрөн дээгүүр нар харагдаж байгаа энэ зураг бараг сая лайк дагуулсан.
Ангараг гариг дээрх селфи
Энэ бол арай ч хүн биш ээ. Гэхдээ л Ангараг гариг дээр ажиллаж байгаа судалгааны Curiosity аппарат өөртөө суурилуулсан камерын тусламжтайгаар селфидсэн нь энэ. Интернетээр бас л олон түмнийг гайхшруулсан зураг.
Амьтны селфи
Борнеогийн амьтны хүрээлэнгийн энэ сармагчин гэрэл зургийн аппаратыг их л шимтэн үзэж байгаад өөрөө ч мэдэлгүй товчийг нь дарж орхисон нь энэ. Хьюстоны амьтны хүрээлэнгийнхэн энэ селфиг интернетэд байрлуулснаар 1,5 мянган хүн дамжуулан үзсэн.
Өөр бас амьтны хүрээлэнд гээсэн утсан дээр заан хошуугаараа дарж селфидсэн, ферм дээр хурга өөрийнхөө зургийг дарсан гээд адгуус өөрийнхөө зургийг дарж селфидсэн тохиолдол нэг биш.

0 Сэтгэгдэл