Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Батыг үзэл бодлоо илэрхийлсэн биш бусдыг гүтгэсэн гэж үзжээ


Баянзүрх дүүргийн шүүхээс жиргээч Ц.Батыг Зам, тээврийн сайд А.Гансүхийг гүтгэсэн хэмээн үзэж 100 хоног баривчлах шийдвэр өчигдөр өглөө гаргалаа. Энэ нь олон нийтийн сүлжээ Twitter-ийн хүрээнээс хальсан дуулиан тарьж, долоо хоногийг эхлүүллээ. Ц.Бат нь “Бат Инженер” гэсэн хаягаар нийтдээ 5700 удаа Зам, тээврийн сайд А.Гансүхийг гүтгэсэн учир анхан шатны шүүхээс ийм шийдвэр гаргасан байна. Жиргээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй байхад хувь хүний үзэл бодлоо илэрхийлсний төлөө хорих болсоныг олон нийт янз бүрээр хүлээж авав. Зарим нь үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг хаан боогдуулсан шийдвэр гэж байгаа бол бусдыг гүтгэсэн нь нотлогдсон бол хариуцлага хүлээх ёстой гэх нь ч байна. Энэ талаар Зам, тээврийн сайд А.Гансүх албан ёсоор ямар нэг тайлбар өгсөнгүй.

Харин Ц.Батын эгч Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Шүүхийн шийдвэр гар дээр ирсэний дараа бид давж заалдах болно. Ер нь, А.Гансүх сайд руу залгахаар авдаггүй, их дотогшоо хүн. Ярилцах боломжгүй байдаг. А.Гансүх сайд хуулийн хүн болохоор гаргалгаа сайн хийсэн байх. Уг нь иргэн Гансүх иргэн Батын талаар гомдол гаргах ёстой. Гэтэл сайдын албан бланкаар гомдол гаргасан байна. Жиргэж үзэл бодлоо илэрхийлснээс болж хоригдож байгаа цорын ганц тохиолдол энэ боллоо” гэж Монгол HD телевизээр ярьсан.

Эх сурвалжийн хэлснээр Ц.Бат одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учир захиргааны шийтгэл оногдуулж, мөнгөн торгууль төлөх боломжгүй гэж шүүх үзсэн учир баривчлах шийтгэл оноожээ. Twitter-т гүтгэлгийн шинжтэй зүйл бичсэн нь олон нийтэд түгэж байгаа гэж үзсэн гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш олон нийтийн сүлжээгээр гүтгэж байгаа учир гомдол гаргасан аж. Ингээд арваннэгдүгээр сараас хойш холбогдох хуулийн байгууллага шалгаад өчигдөр ийнхүү шүүх хурлаар шийдвэрээ гаргасан байна.  

0 Сэтгэгдэл
Bidnii hussen ardchilal ene bishee
эзэнгүй 100 хоног хэвтжээ. оюунгэрэл өнөөдөр ТВ ээр баахан үг хэлэх эрх чөлөө ярьлаа. Ард түмний сонголтыг үүл луйвардаж байхад нэг ч үг ганхийгээгүй байж өөрт нь ойр орчимд нь тулахаар гэнэт ухаарсан юм байлгүй дээ чааваас. Дүүргийн 25 суудлын 13 ыг аваад байхад 12 нь хуралдаад нөгөөдүүлээ үйлийг нь үзээд байхад загас мэт дуугуй байлаа гэж. уг манай тойргоос гарсан санаатай юм
Дарваан амнаасаа болж ЭЗЭН 100 хоногоор шийтгүүлжээ.
Хамгийн их уншсан