Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татварын мөнгө найрын ширээний ууц биш

Эдийн засаг хямарсан, улсын төсөв тасарч буй өнөө үед бүгд л бүсээ чангалж хэмнэлтийн горимд шилжих  болсон.  Гэтэл төвлөрүүлсэн хөрөнгө мөнгөө найрын ширээний ууц шиг хувааж буй явдал гарсаар байна. Энэ нь  Төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэхийн тулд гаргасан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоос үүдэлтэй.  Уг тогтоолд  “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тусгасан байдаг аж. 

Гэтэл уг тогтоол өнөөдөр татвар төлөгчдөөс цуглуулсан хэдэн төгрөгийг тал тал тийш нь урамшууллын хувь болон тараах үндэс болжээ. Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар бол улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлэх үүрэгтэй байгууллагууд. Гэтэл төсөвт бүрдүүлсэн татвар төлөгчийн мөнгөөр  төрийн албан хаагчид ажлаа хийснийхээ төлөө цалингаас гадуур урамшуулал хүртэж бүсээ харин ч нэг суллаж тавиад тансаглаж буй аж. Үүнээс гадна нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын төсөв  нэмэгдэж  төлөөлөгчид нь хувь хүртэж байна.   


Баримт 1

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Буянт-Ухаа Гаалийн газрын 2012, 2013 оны санхүүгийн байдалд хяналт шалгалт саяхан хийжээ. Энэ үеэр  зарим ажилтандаа  дээр дурдсан нэмэгдлийг олгохдоо 90 хүртэл хувиар тооцсон байна.  Үүнээс гадна ямар ч тушаал шийдвэргүйгээр 412 мянган төгрөгийн илүү цагийн мөнгө зарим байцаагч нарт бодож олгосон зөрчил илэрсэн аж. Тус гаалийн газар улсын төсөвт 2012 онд төвлөрүүлэх ёстой орлогоо 4.5 тэрбум төгрөгөөр тасалдуулжээ. Мөн өнгөрсөн жил бас л орлогоо тасалж 499 сая төгрөгөөр дутаасан байна.

Баримт 2

Татварын байцаагчид төлөвлөгөөнөөс давуулан биелүүлсэн орлогынхоо 50 хувийг шагнал, урамшуулал болгож авч байгаа нь санхүүгийн хяналт шалтгалтаар илрэв. НМХГ-ын санхүүгийн шалгалтаар нийслэлийн есөн дүүрэгт татварын байцаагчид жилд дор хаяж 3-4 тэрбум төгрөгийг орлого давуулан биелүүлсний урамшуулал болгон авч байгаа нь тогтоогджээ.

Баримт 3


Авлигатай тэмцэх газар нийслэлийн дүүргүүдийн Татварын хэлтэс Засаг даргын тамгын газартай байгуулсан ажлын үр дүнгийн гэрээгээр татварын орлого давуулан биелүүлсэн хувь урамшуулал авч байна хэмээн мэдээлжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Татварын хэлтэс өнгөрсөн онд 85 сая төгрөг хуваан авсан байна. Үүнийг задлаад үзвэл хэлтсийн дарга 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагч таван сая төгрөгийн урамшуулал авчээ. Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нэг тэрбум 174 сая төгрөг урамшуулалд олгосон аж. Үүнээс хэлтсийн дарга нь  273, 32 байцаагчийн 528.7 сая төгрөгийн урамшуулал авсан байна. Хан-Уул дүүрэг 416,  Чингэлтэй дүүрэг 250, Сонгинохайрхан дүүрэг 501, Сүхбаатар дүүрэг 800 сая төгрөг тус тус урамшуулал болгон хуваан авсан мэдээлэл бий.

Баримт 4

Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын төсөв гурав, дөрөв дахин нэмэгджээ. Тухайлбал, урьд жилүүдэд 300-400 сая төгрөгийн төсөвтэй байж. Гэтэл одоо дүүргийн ИТХ-ын ажлын алба нэг тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй болсон байна. Төсөв нь ингэж өссөн шалтгаан нь төлөөлөгчдөд урамшуулал олгодог системтэй холбоотой. Өмнө нь нэг төлөөлөгчид сард 250 мянган төгрөгийн урамшуулал олгодог байж. Гэтэл өнөөдөр урамшууллын хэмжээ 20 сая төгрөгт хүрсэн байна.
Төр албан хаагчдынхаа цалинг нэмэх, орон сууцаар хангах гээд  хайр ивээлээ харамгүй үзүүлж ирсэн. Гэтэл үүний хөлд хувийн хэвшилд ажиллагсад үрэгддэг гэхэд хилсдэхгүй. Учир нь цалин нэмэгдэх бүрт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж инфляцын өсөлтөд хувийн хэвшлийнхэн халаасаа хоослуулдаг. Дээр нь татварын дарамтаас болж аж ахуйн нэгж нь дампуурхад  дээшээ тэнгэр хол доод газар хатуу болон үлддэг билээ. Иймээс төрийн байгууллагад ажилд орж аж амьдралаа дээшлүүлэхийг хэн хүнгүй л мөрөөдөх болсон. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд танил тал, лам, бөө гээд хэн л мэддэг чаддаг гэнэ түүнд очиж даатгуулдаг гэхэд хилсдэхүй. Яаж ийгээд ороод авбал халамж хаялагаар халаас, түрийвчээ түнтийлгэж  унасан морио сольж, уулын буга унаад  явна гэсэн сэтгэлгээ нийгэмд гүн гэгч нь суучихсан. Арга ч үгүй биз иргэн Дорж сарын цалингийнхан 20 хувийг татварт үг дуугүй тушаана. Түүний ажиллаж буй компани орлогынхоо бараг 50 хувийг мөн л татварт өгчихнө. Тухайлбал, НӨАТ-ын 10, Хүн амын орлогын албан татварт ажилчдынхаа цалингийн сангийн 10, эрүүл мэнд, нийгмийн даатгалд нийт 21, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 хувь гээд талийж өгнө. Ингээд бодохоор иргэнд Дорж болон түүний ажилладаг компанид үлдсэн мөнгө амьдрал ахуй, бизнесээ өргөжүүлэх, хөл дээрээ зогсоход  хүрэлцэхгүй байгаа юм. Иймд Монгол бол эдийн засагчдын хэлдэгээр яах аргагүй татварын дарамт ихтэй шинэ бизнес бойжиход халгаатай орон гэдэг нь тод харагдана.
ТЕГ, ГЕГ-ын дарга нар “Бид төлөвлөсөн орлогоо тэдэн хувиар давуулсан биелүүллээ. Энэ нь бидний ажлаа сайн хийж буйн илрэл” хэмээдэг.  Энэ нь хоёр талтай. Татвар, гаалийн байцаагчид үүрэгт ажлаа сайн хийснийг илтгэнэ. Нөгөө талдаа  урамшуулал авахын тулд бизнесээ дөнгөж эхэлсэн, чадах чинээгээрээ ажлын байр бий болгосон хэдэн аж ахуйн нэгжийн эзэн, нягтлангийн нүүрийг улалзуулж дансыг нь шавхан авсны илрэл гэхэд хатуудахгүй л болов уу.  
Энэ онд Татварын ерөнхий газар /ТЕГ/ улсын төсөвт 1.8, Гаалийн ерөнхий газар /ГЕГ/ 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэх ёстой.  Тэгвэл ирэх жилийн төсвийн төсөлд ТЕГ 2.1, ГЕГ 1.8 их наяд төгрөг төвлөрүүлнэ хэмээн тусгажээ. Эдийн засаг хямралтай өнөө үед орлогоосоо илүү зарлагатай хувийн хэвшил олширч үүдээ барьж эхлээд байгаа билээ.  Тухайлбал, улсын хэмжээнд 80 гаруй мянган аж ахуйн нэгжийн бараг тал хувь нь санхүүгийн чадамжгүй болсон гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл баялаг бүтээх, ажлын байр бий болгосны төлөө татварын дарамт, өрөнд орсон аж ахуйн нэгжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр төсөвт оруулахаар төлөвлөсөн дээрх орлого тасалдах нь тодорхой.   Эдийн засаг сайжрахгүй, аж ахуй нэгжүүдийн орлого он дуустал сайжрахгүй бол энэ жилийн улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарлаа.  Улс орны байдал ийм хямралтай байхад татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгийг ийн хайр гамгүй хуваан идэж байна. Энэ бол төрийн сүлдэндээ мөргөж тангараг өргөсөн албан хаагчид  Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль гээд олон хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг.  
Татвар нийгмийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө эргүүлээд зарцуулагдах учиртай хөрөнгө.  Гэтэл нэг хэсгээр  төрийн албан хаагчид  ингэж найрлаж буйг  хараад “Хуваарилалт нь шог байна” гэхээс өөр үг даанч олдохгүй нь.

0 Сэтгэгдэл
даварсан хулгайчуудыг шоронд нь хийгээч очоод юм асуух, асуудлаа шийдүүлэх гэхээр хамар нь янтайгаад дуугарч ядаад өөдөөс хэхрээд сууж байдаг малнууд шдээ.
ийм урамшуулал гэж ямар юм байа вэ Ард түмний мөнгийг эргүүлж авах ёстой Одоогийгтатвраын албаны бүх хүмүүсийг шинэчилж халбалтаарна
жуулчны яам гаднаас ганц жуулчин авчрах тэнхээгүй, ийм ажил хийдэггүй. жуулчин олж ирдэг монголын хэдэн тур опературуудын эрх ашгийг нь хамгаалх санаа ч байхгүй. зуны 3 сард жуулчин авчирч гэртээ байлгасны нь төлөө сбд-ийн амилхуй сөх гэхэд орон сууцны кв.м тутмаас 2500 төг нэхэж авч байна. ийм байхад монголд ждү сэхэх үү. монголыг өөд татая гэсэн болгныг ийнхүү амьтан болгож байна. тамын үлгэрээр бүгд ажилгүй , төрөөс тэтгэмж нэхээд ,хөдөөнөөс ирсэн лагууд адил камер шатаагаад архидаад хэвтэж байлгах далд бодлго бат үүл ардчсөн төр нэртэй луйварчид явуулж байна. олуулаа болж ирээд өөд татна гэчихээд орвонгоор нь уруу татаж байна. 14 онд 7000 мянган нэгж хаалгаа барьсан..улс мөхлөө
Төрийн албан хаагчид цалингаараа амьдардаг гэж бодож бна уу та нар .Яаж ч бодсон нэг сая төгрөгөөр нэг сар амьдрах уу.Машиных нь бензиний л мөнгө
Худлаа төлөвлөгөө тавиулж давсан орлогоос гэж өөрийгөө шагнадаг явдлыг зогсоож энэ шагнуулсан нөхдөөс буцаан авч улсын төсөвт оруул.. эсвэл эмнэлэг бариул газрын албаныхан бас авдаг гэсэн төслийн мөнгө ч гэнэ үү бас их мөнгө авна үүнийг өолиулах хэрэгтэй байна
Төлөвлөлт нь бодитой биш ахиухан мөнгө цохихын тулд аль болох бага төлөвлөгөө авч өндөр хуваарь давуулсан тайлан гаргаж татвар төлөгчдийн бүтээсэн нэмүү өртгийг сорон мөлжиж байгаа төрийн албан хаагчид нэртэй хулгайч луйварчидийг Шинэчиллийн нэртэй чадваргүй эрх баригчид дэмжээд байгаагийн нэг жишээ л байна. Нөгөө иргэндээ үйлчлэх нийтийн алба гээд л сүржигнээд байсан чинь хйй байна.Иргэдээ дарамталж идэж уухаас өөр бодох зүйлгүй хийх ажилгүй хоосон толгойлсон луйварчидийг Алтанхуягийнхан араас явуулж ард түмэн бизнис эрхлэгчдэд тус болоо ч ээ
ТАТВАРЫН БАЙЦААГЧ ДАРГА НАР ХИЙХ АЖИЛЛАА Л ХИЙЖ БАЙГАА НӨХӨД ЭНЭ УРАМШИЛЫН СИСТЕМИЙГ НЬ ӨӨРЧИЛӨӨЧ ЭЭ ФАК ИЛЭРҮҮЛСЭН МХА МДҮРЭМ ЖУРАМД НТ САНАЛ ОРУУЛААЧ
Хамгийн их уншсан