Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд нарийн ногооны хэрэгцээгээ дотооддоо хангадаг болно


Мэргэжилтнүүдийн судал­гаагаар монголчууд бид жил­дээ 10 гаруй тэрбум төгрө­гийн хүнсний ногоо импор­толдгийн дийлэнх хувийг элдэв төрлийн жимс жимсгэнэ, нарийн ногоо эзэлдэг. ҮХАА-н дэд сайд Ц.Тувааны хэлснээр монголчуудын нарийн ногооны нийт хэрэглээ 40 мянга орчим тонноор хэм­жигддэг. Үүнийхээ дөнгөж 10 хувийг буюу 4600 тонныг дотооддоо тариалж, үлдсэн 90 хувийг нь импортоор хангаж иржээ. Ингэхдээ мэдээж хямдаас нь сонгож, урд хөршөөс голцуу авдаг.  Гаалийн мэдээнээс харвал манай улс өнгөрсөн жил 15384 тонн нарийн ногоо импортоор оруулж иржээ. Гэвч хамгийн гачлантай нь монголчууд бид нарийн ногоог улирлаас шалтгаалж эсвэл өндөр үнээс нь болж өдөр бүр хэрэглээд байдаггүй. Хээрийн зэрлэг гүзээлгэнийг эс тооцвол дэлгүүрээс хүлэмжийн гүзээлгэнэ авч иднэ гэдэг ёстой л тансаг хэрэглээнд орсоор ирсэн нь нууц биш.

Тэгвэл үүнээс гарах гарц бий юу, байгаа бол юу вэ гэж асуухад хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх гэж хариулах хүн олон. Ядаж л монголын нийт хүн амын 50 хувь нь амьдарч байгаа нийслэл хотоо тойруулаад хэд хэдэн өвлийн хүлэмжтэй болчихвол бид өдөр тутам биш юмаа гэхэд хүссэн үедээ өөрийн орны хөрсөнд ургасан өргөст хэмх, улаан лооль, чинжүү идээд байх боломжтой болно.


Дэлхий эрүүл хүнсийг эрхэмлэж байна

Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд хүнсний эрүүл ахуйд ихээхэн анхаарч, махнаас аль болох татгалзан, шинэ ногоог өдөр бүр хүнсэндээ хэрэглэхийг уриалж  байна.  Өмнөд Солонгосчууд саяхан “Цагаан хувьсгал” хөдөлгөөн хэмээн зарлаж хүлэмжийн аж ахуйгаа хөгжүүлснийхээ дараа, дахин“Ногоон хувьсгал” өрнүүлж хаана, ямар ногоог хэдий хэмжээгээр тарихаа нарийн тогтоосон туршлага бий. Мөн газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээ төрөөс бодлогоор дэмжиж, хүүгүй зээл олгох, хойшдоо энэ салбарт зүтгэх залууст их сургуульд сурах боломж олгон, сургалтын төлбөрөөс чөлөөлөх, гарааны бизнесийн зээл олгох гэх мэт дэмжлэг үзүүлдэг байна.

Бидэнд хамгийн ойрын жишээ гэхэд Хөх хотын тариалан эрхлэгчид. Саяхан л Хятадын ядуус амьдардаг гэгдэж байсан Хөх хотынхон өнөөдөр орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг, тэргүүлэх хотын иргэд болжээ. Хятадын захиргаанаас тус хотын ядуусыг орлоготой болгохын тулд хүлэмжийн аж ахуйг олноор байгуулж тэдэнд түрээслэсэн байна. Өнөөдөр тэд 1,5 сая хүн амтай хотынхоо хэрэгцээг бүтэн жилийн турш шинэ ногоогоор хангадаг болжээ.

Өөрөөр хэлбэл, манайхтай  уур амьсгал төстэй улс орнууд хүлэмжийн аж ахуйгаа эр­чимжүүлэн хөгжүүлснээр нэгж талбайгаас хураах ургацын хэмжээ нэмэгдэж, дотоодын зах зээлээ шинэ ногоогоор хангаад  зогсохгүй, экспортлон  багагүй ашиг олж байна.

Монголчууд бидний хувьд 1970-1980-аад оны үед хүнсний  маш цөөн төрлийн ногоо тариалж  нэг ам метр талбайгаас 10-15 кг улаан лооль, 20-28 кг өргөст хэмх хурааж авч байж. Гэвч зах зээлийн ороо бусгаа үе, санхүүгийн хүндрэл, болов­сон хүчний дутагдал, өөрийн хөрөн­гөөр аж ахуйгаа өргө­жүү­­лэх боломжгүй зэр­гээс шалтгаалан олон газар хаагд­сан. Харамсалтай нь эргүүлэн сэр­­гээх  боломж тэр бүр байсангүй. Гэхдээ бидэнд сайн мэдээ бий. Жишээ нь, Засгийн газраас Атрын гуравдугаар аяныг зарлаж, хүч тавьсны ачаар буудайн хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хан­гаж байна. Хүнсний өргөн хэрэг­лээний ногооны хувьд ч харьцангуй гайгүй түвшинд хүрч. Гэвч нарийн ногоог хойш тавьсаар ирсэн гэхэд хилсдэхгүй.


Чингис бондын санхүүжилтээр 11 га хүлэмж ашиглалтад оруулахаар болжээ

2009 оноос зарим аж ахуйн нэгжид хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх олон улсын санхүүжилттэй хэд хэдэн төсөл хэрэгжсэн ч далайцтай өргөжиж чадаагүй юм. Өнгөрсөн жилээс Монгол Улсын Засгийн газраас “Өвлийн хүлэмжийн аж ахуйд”  тусгайлан  17,4 сая /27,323 тэрбум төгрөг/ долларын хөрөнгө оруулалтын зээлийг үнэт цаас арилжиж, бүрдүүлсэн хөрөнгөөс олгох шийдвэр гаргасны дагуу ҮХААЯ-нд 114 төсөл ирснээс 27 төсөл дэмжигдэж нийт санхүүжилтийн 81 хувийг ол­го­сон байна. Эдгээр аж ахуйн нэгж 6 га газарт хүлэмж барьс­наар нийт 8000 тонн ур­гац авах боломжтой болох юм.

Чингис бондоос зээл авсан “Түмэн сүйх” компанийн захирал Я.Оюунчимэг  тус бондын санхүүжилтээр дөрвөн жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлийг Голомт банкаар дамжуулан авчээ. Ингэснээр голланд загварын хүлэмж 0,5 га талбайд  барьж, эхний ургац хэмээн 65 тонн өргөст хэмж хурааж авсан байна. Хүү зээлийнхээ эхний төлбөрийг хийгээд ажилчдынхаа цалинг тавиад бага хэмжээний ашигтай ажиллаж чадсан хэмээн  сэтгэл хангалуун байв. Гол нь тус аж ахуйн нэгж ажилчдынхаа тоог 1,5 дахин нэмэгдүүлж, улирлын чанартай болоод байнгын ажлын байраар цөөн­гүй хүнийг хангаж. Нэг кг өргөст хэмхээ худалдаанд 3000 төгрөгөөр худалдаалж буй.

Өвлийн хүлэмжийн төслийн нэгжийнхэн “ Өвлийн хүлэмжийг байгуулсны ачаар өргөн хэрэглээний хүнсний зарим барааны үнэ 50 хүртэл хувиар буурах, нэг га-д 20 хүн ажиллаж, эхний ээлжинд 200-гаад хүн шинээр ажлын байртай болно гээд сайн олон үр дүнтэй” гэж ч дүгнэж байна. Үнэхээр өвлийн хүлэмжийн аж ахуй манайд хөгжих бүрэн боломжтой юм. Хүнээ сургаж чадна, талбай олдохгүй гэх биш өргөн уудам нутаг байна. Харин төрийн бодлогоор л зохицуулах хэрэгтэй байгаа нь илт. Ганцхан жилд олгосон зээлийн ачаар нийслэлчүүд хэд хэдэн шинэ тоног төхөөрөмжтэй хүлэмжийн аж ахуйтай болж чадлаа. Гэхдээ энэ маань чамлалттай байгаа нь нууц биш.

Чингис бондын хөрөнгийг нүдээ олсон зөв зүйлд зо­риулж чадвал хэчнээн хү­нийг амьжиргааг залгуулж  бас эргээд зах зээлдээ өгөө­жөө өгч болдгийг энэ төс­лөөс харж болохоор. Учир нь, энэ зээлийн ачаар нийслэлчүүд хүнсний нарийн ногооны хэрэгцээнийхээ 25 хувийгдотоосоо авч чаддаг болсон. Тэгвэл тун удахгүй 100 хувь хангах цаг ирнэ гэдэгт тариаланчид итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл
shal hudlaa too barimt gargah yum daa...ENE AGENTLAGT SUUJ AJIL HIIDEG TENEGUUD GADUUR YAVJ AJILAA HIIDEG BOLOSOI...YAMARCH MEDEELEL BGUI...HEN HAANA YAMAR HEMJEETEI YAMAR NOGOO YAJ TARIJ BNAG EED SUDALGAA HIIH NI ZUIN HEREG .GETEL TER SUUDLIIN BOGLOOS BOLSON DURAKUUD HAANA BNA.TARIALANCHDAD UCHIRJ BUI SANHUUGIIN BOLON TEHNIKIIN DUTAGDALUUD...ERDES BORDOO GEED BICHVEL BISHGUI L ZUIL BNA.MONGOLCHUUD MAANI HARIN ESTOI BOR ZURHEEREE L YAVDAH TULDAA L YAVAAD BNA.UGIIG NI HEN CH SONSOHGUI...HELEH UG OLDOHGUI L BNA SHU.TER GOLLAND HULEMJ GEED BGAA CHINI ASAR UNETEI,DEER NI GAZARTAI BAISAN CH ENGIIN HUND OLDONOO GONJIIN JOO.NELEED AVILGAL OGCH BAIJ SHIIDUULDEG YUM BNA LEE.
shal hudlaa too barimt gargah yum daa...ENE AGENTLAGT SUUJ AJIL HIIDEG TENEGUUD GADUUR YAVJ AJILAA HIIDEG BOLOSOI...YAMARCH MEDEELEL BGUI...HEN HAANA YAMAR HEMJEETEI YAMAR NOGOO YAJ TARIJ BNAG EED SUDALGAA HIIH NI ZUIN HEREG .GETEL TER SUUDLIIN BOGLOOS BOLSON DURAKUUD HAANA BNA.TARIALANCHDAD UCHIRJ BUI SANHUUGIIN BOLON TEHNIKIIN DUTAGDALUUD...ERDES BORDOO GEED BICHVEL BISHGUI L ZUIL BNA.MONGOLCHUUD MAANI HARIN ESTOI BOR ZURHEEREE L YAVDAH TULDAA L YAVAAD BNA.UGIIG NI HEN CH SONSOHGUI...HELEH UG OLDOHGUI L BNA SHU.TER GOLLAND HULEMJ GEED BGAA CHINI ASAR UNETEI,DEER NI GAZARTAI BAISAN CH ENGIIN HUND OLDONOO GONJIIN JOO.NELEED AVILGAL OGCH BAIJ SHIIDUULDEG YUM BNA LEE.
hudlaa chanargui nogoo pisisittei tomsiig yamni anhaaraldaa awaasai
haana 3000-iin urgust hemh bn ve
Хамгийн их уншсан