“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.6 хувиар өсжээ
УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
Ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
АЙЧИ НАГОЯ 2026: Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Крымыг алдсаныхаа төлөө Украин оросын гадаад дахь хөрөнгийг авна гэв
Крымыг өөрийн бүрэлхүүнээс Орост алдсаныхаа төлөө Украин улс ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг нэхэмжилнэ гэж украины “Тавдугаар суваг” телевизээр тус улсын Хуульзүйн дэд сайд Наталья Севастьянов мэдэгдэжээ. Энэ бол украин улс хохирлоо нөхөн төлүүлэх хамгийн боломжтой хувилбар гэж дэд сайд хэлсэн байна. Ингэхдээ Европын хүний эрхийн шүүхэд нэхэмжлэл хүргүүлж шийдвэр гаргуулаад хөрөнгийг нь хураах арга байж болох юм гэжээ. “ОХУ-ын гадаадад байгаа хөрөнгийг хураах арга нь хамгийн үр ашигтай. Энэ аргыг хэрэгжүүлэхийн төлөө бид чадах бүхнээ хийнэ” гэж Севастьянов хэлсэн байна.
2014 оны арванхоёрдугаар сард Киев Европын холбооны хүний эрхийн шүүхэд хандаж Крымыг ОХУ-ын бүрэлдхүүнд орсонтой холбоотой эдийн засгийн хохирлоо тооцож нэхэмжлэл гаргасан юм. Тэд нийтдээ нэг их наяд гривен буюу 47,3 тэрбум доллар нэхэмжилсэн юм.
Украины ерөнхий сайд Арсений Яценюк үүний өмнө Крымын хойгийг алдсаныхаа төлөө Москватай шүүхээр заргалдана гэж мэдэгдэж Хуульзүйн яамандаа тусгай алба байгуулсан байна.
Крымын бүгд найрамдах улс 2014 оны гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн санал асуулга явуулж Украины бүрэлдхүүнээс гараад хоёр хоногийн дараа гуравдугаар сарын 18-нд Крым, Севастополь хоёр ОХУ-ын бүрэлдхүүнд бүрэн эрхтэй нэгж болж орсон тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
heden kopeik hoshnogo ruu n chih.esvel hailuulaad 9 suvend tsutga
Крымыг өөрийн бүрэлхүүнээс Орост алдсаныхаа төлөө Украин улс ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг нэхэмжилнэ гэж украины “Тавдугаар суваг” телевизээр тус улсын Хуульзүйн дэд сайд Наталья Севастьянов мэдэгдэжээ. Энэ бол украин улс хохирлоо нөхөн төлүүлэх хамгийн боломжтой хувилбар гэж дэд сайд хэлсэн байна. Ингэхдээ Европын хүний эрхийн шүүхэд нэхэмжлэл хүргүүлж шийдвэр гаргуулаад хөрөнгийг нь хураах арга байж болох юм гэжээ. “ОХУ-ын гадаадад байгаа хөрөнгийг хураах арга нь хамгийн үр ашигтай. Энэ аргыг хэрэгжүүлэхийн төлөө бид чадах бүхнээ хийнэ” гэж Севастьянов хэлсэн байна. 2014 оны арванхоёрдугаар сард Киев Европын холбооны хүний эрхийн шүүхэд хандаж Крымыг ОХУ-ын бүрэлдхүүнд орсонтой холбоотой эдийн засгийн хохирлоо тооцож нэхэмжлэл гаргасан юм. Тэд нийтдээ нэг их наяд гривен буюу 47,3 тэрбум доллар нэхэмжилсэн юм.
Украины ерөнхий сайд Арсений Яценюк үүний өмнө Крымын хойгийг алдсаныхаа төлөө Москватай шүүхээр заргалдана гэж мэдэгдэж Хуульзүйн яамандаа тусгай алба байгуулсан байна.
Крымын бүгд найрамдах улс 2014 оны гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн санал асуулга явуулж Украины бүрэлдхүүнээс гараад хоёр хоногийн дараа гуравдугаар сарын 18-нд Крым, Севастополь хоёр ОХУ-ын бүрэлдхүүнд бүрэн эрхтэй нэгж болж орсон тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
0 Сэтгэгдэл
2015.06.03
























