Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хориг тавьчихлаа, одоо гишүүдийн жинхэнэ царайг харъя

Л.НОМИН

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долоо хоногийн өмнө УИХ-аас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавилаа. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийхэд УИХ-ын дарга З.Энхболд Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн учир хэлэлцэх шаардлага гарч байгааг дурдсан. Хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад сэтгэл дундуур буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлсэн. Харин ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гаргах УИХ-ын дарга одоогоор эзгүй байгаа.

Тэрээр Увс аймагт томилолттой ажиллаж байгаад өнөөдөр нийслэлд ирэх төлөвлөгөөтэй. Тиймээс маргааш гэхэд тэрээр хоригийг хэлэлцэх чуулганы хугацааг товлох болов уу. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг ээлжит бус чуулганы хугацаанд 10 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэн тогтоол батлан гаргах ёстой. Хэдийгээр уг хуулийг хаалттай хэлэлцэж, баталсан ч гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй хэлэлцэж, ил санал хураалт явуулахыг хуульд заажээ.

Тэгвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн ямар заалтуудад хориг тавьж буйг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр ингэж тайлбарласан юм. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, долдугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ. Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн байдлыг үл харгалзан ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан.

Энэ нь ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд зааснаас бусад бүх тохиолдолд өршөөлд хамрагдаж суллагдах боломжийг ялтнуудад бий болгосон. Гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ялтан өршөөлд хамрагдах боломжтой болохоор байгаа. Энэ бол өмнөх Өршөөлийн тухай хуулиудад баримталж байсан зөв зүйтэй зарчмаас ухарсан алхам.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн есдүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд агаарын хөлөг авч зугтаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг манай улсад бараг үйлдэгддэггүй гэмт хэргүүд орсон байна. Гэтэл энэ зүйлд авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэрэг ноцтой хэргүүдийг оруулаагүй орхигдуулсан.

Хэрэв Өршөөлийн хууль Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүй хэрэгжвэл энэ явдал үнэхээр хортой үр дагавартай, аюултай. Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал үндсэндээ замхрах болоод байна” гэсэн юм. 

Түүнээс гадна Өршөөл үзүүлэх тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг Ерөнхийлөгч баримталж байгаа аж. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг их хэмжээний хохирол учруулдаг учир өршөөл үзүүлж болохгүйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэж байсанчлан засч залруулах ёстой хэмээж. Залилангийн хэргийн цаана 5559 хохирогчийн эрх ашиг, түүнээс улбаалан 93 тэрбум гаруй төгрөг яригдаж байгаа гэнэ. 

Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, өмнөх Өршөөлийн хуулиудад тусгагдаж ирсэн төрийн бодлого, зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээн Төрийн тэргүүн үзсэнийг хуулийн зөвлөх илэрхийлсэн байлаа.

Харин Өршөөлийн хуулийг хэлэлцэж байхад бус батлагдсаны дараа парламент дахь нам, эвслийн бүлгүүд болоод гишүүд янз бүрийн байдлаар хандаж буй. УИХ дахь МАН-ын бүлэг гэхэд эцсийн хэлэлцүүлэгт оролцоогүйгээ зарлаж, хууль хэрэгжүүлэх комисст ч багтах хүсэлгүй гэв. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ээлжит бус чуулган гэгч халхавч дор Төрийн ордон дотор төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо” гэсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахин нэг удаа боломж олгож байгаа хууль. Хуулиар авлигачдыг өршөөж байгаа юм биш. Харин ч авлигын үндсийг тасалж хаяж байгаа. Энэ хуулийг баталснаар УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдгээ харуулж чадлаа. АТГ гэдэг тодорхой эрх мэдэлтнүүдийн гартаа барьдаг буу зэвсэг биш, төрийн хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах чиг үүрэг бүхий байгууллага. Бүх авлигачийг өршөөчихлөө гээд байна. Хэрэв үнэхээр бүх авлигач гэдгийг нь мэдсэн юм бол, ялангуяа ингэж хэлж байгаа төрийн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох учиртай. Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр авлигач гэж хаяладаг бол амаас унах үг биш” гэж ярилцлага өгчээ.

“Шударга ёс” эвслийнхэн гэхэд янз бүрийн байр суурь илэрхийлэх болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн баасан гарагт “Хэн нэгнийг шоронд хийх нь чухал юм уу эсвэл авлига авснаа зөвшөөрч түүнийгээ улсдаа буцаан төлөх нь чухал юм уу” хэмээн твиттертээ жиргэж байв. Хоёр хоногийн дараа “Би авлигыг дэмжиж байгаа юм биш. Гэхдээ Өршөөлийн хууль нь Дубайн гэрээний хуйвалдааны хажууд юу ч биш” гэж залруулсан байх юм. Уг нь тэрээр хууль хэрэгжүүлэх комиссын гишүүн шүү дээ. Тус бүлгийн гишүүн Г.Уянга ч мөн адил авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөснийг эсэргүүцэж байгаагаа хэлсэн. Гэхдээ Өршөөлийн хуулийг хэлэлцэж батлахыг “Шударга ёс” эвслийн бүлэг сүүлийн гурван жилийн турш нэхэж, шаардаж байсныг эргэн сануулах нь зөв болов уу. Наашаа харж уйлж, цаашаа харж инээж буй эвслийн бүлгийнхний хоёр нүүрийг шүүмжлэх нь ч цөөнгүй байгаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн хэлэлцүүлгийн явцыг “эмгэнэлт хошин шог” хэмээгээд “Телевизийн камерын өмнө гарахаараа шударга үнэний туйл болоод явдаг нөхдүүд “Хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэргийг өршөөхгүй” гэдэг заалт ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваад Байнгын хороо руу ороход бэлэн болчихсон байхад “Миний санал буруу тоологдсон байна” гэж маргааш нь дахиж ажлын хэсгийг хуралдуулаад саналыг өөрчлөөд оруулаад ирэх жишээтэй. МАН-ын гишүүдийн нэг, хоёроос бусад нь хуралдаанд орж ирээгүй. Бүгд дуугүй дэмжсэн” гэсэн юм. Түүний ярьснаас үзэхэд МАН-ынхан дунд ч гэсэн хуралдаанд оролцохгүй ч авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхийн алга ташин дэмжигчид байсан бололтой.

Юутай ч Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаас хойш яригдсан Ерөнхийлөгчийн хориг УИХ-д ороод ирлээ. Хаалттай хаалганы цаана биш ил гарч ярилцаад ирэхээр эрхэм гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг бодитоор харагдах биз. Үнэхээр л ярьсан хэлсэн шигээ байр сууриа хамгаалах, үнэнч шударга гишүүд мөн эсэхийг мэдэх цаг ирлээ.

0 Сэтгэгдэл
Teneg gar ve
Ерөнхийлөгчдөө баярлалаа. Бүгд ийм сэтгэлтэй бол луйварчид газар авахгүй. Ард түмэн, шударга ёсны төлөө гэж гудамжинд хашгирч жагсдаг Иргэний төлөөллүүд хааччих ваа. Жагсаалын санхүүжилт орж ирэхгүй болохоор бүгээд байна уу. Жагсаал цуглаан асар их мөнгөөр санхүүждэг. Тэр мөнгийг хэн гаргаж байсан нь тодорхой болж байгаам биш үү. Энэ асуудал олон хүний жинхэнэ нүүр царайг илчилж бн гэж би харж бн.
Зөв шүү. Цөөхөн гишүүн татгалзсан байсан. Авлигачдын мафийг өршөөж огт болохгүй. Өөдгүй, арчаагүй амьтад
Авлигачид биднийг Африкийн амьдралд оруулаад байна. Ард түмнээ хумсын чинээ ч бодохгүй шунал нь гүйцэгдэхгүй хувалз, бэрдүүд хэн бэ гэдэг нь ил тод харагдах болно. Зөв сонголт хийж хүн шиг амьдрах боломж бидэнд уул нь байгаа юмсан.
Bi buur uur hureed bhiin yasiin boloo gej ene eh oron maani 1 l yawj oghoo bolichloo shuu
Helsendee l bgaarai
Tegeed bi ch bas harjiina sht chi 1 yum setgeed eserguutseech
Chi ooriigoo araatnii haan arslan simba gedgee medreech ***** shig downii tsaanaas ***** bhiin
Yagaad bid nar jagsaj bolohgui gej ed nar tord garahdaa yamar undsen huuliar yawsiin
Mash zow demjij bn daanch yuch hiihgui bicheed bwal naad asuudal chini yawdag zamaaraa taiwan gegch ni yawsaar bgaad heregjine shuu dee
Alban tushaaliin gemt hereg bolon avligiin herguudiig urshuuliin huulid hamruulj bolohgui.. alban tushaaltan avilga avsan bol ediin zasgiin terrorizm gej uzeed hundeer shiitgedeg baih yostoi. Uls undestnii esreg gemt hereg shuu dee. Muusain luivarchid namd shurgalsan gar hul bolon adilhan luivarchin hulgaich l bish bol iim urshuuliin huuli gargah teriig demjih yosgui yum baigaam uul ni,., muusain hulgaichuudiig harj l baiya, hen ni hen be gedgiig daraa ni tootsoo bodohod amar shdee. haalttai heleltsehiig eserguutsej b,a. ard tumen ta muusainuudiig tsarai unen dur turhiig harmaar b,a shuu, songosnii huvid,
Зөв шүү. Цөөхөн гишүүн татгалзсан байсан. Авлигачдын мафийг өршөөж огт болохгүй. Өөдгүй, арчаагүй амьтад
Mash zow demjij bn daanch yuch hiihgui bicheed bwal naad asuudal chini yawdag zamaaraa taiwan gegch ni yawsaar bgaad heregjine shuu dee
Элбэгдорж тор биш. Тор шийдвэрээ олонхиороо гаргасан. Энэ шийдвэрийг шуух эрх хэнд ч байхгуй. Ундсэн хууль зорчоогуй бол
Yagaad bid nar jagsaj bolohgui gej ed nar tord garahdaa yamar undsen huuliar yawsiin
Монголчуудаа одоо л бүгдээрээ шударга ёс ярьдаг хүмүүсийн үэнэ худлыг харья. Ерөхийлөгчөө дэмжье. Авлига арилж байж л бид, үр хүүхдүүд минь эрүүл саруул нийгэмд сайхан амьдарна шүү дээ. Монголчууд бид энэ хориг дээр л нэгдэж ямар арга бна бүгдийг хэрэглэж хуулийг өөрчлүүлэх хэрэгтэй бнаа.
Ерөнхийлөгчдөө баярлалаа. Бүгд ийм сэтгэлтэй бол луйварчид газар авахгүй. Ард түмэн, шударга ёсны төлөө гэж гудамжинд хашгирч жагсдаг Иргэний төлөөллүүд хааччих ваа. Жагсаалын санхүүжилт орж ирэхгүй болохоор бүгээд байна уу. Жагсаал цуглаан асар их мөнгөөр санхүүждэг. Тэр мөнгийг хэн гаргаж байсан нь тодорхой болж байгаам биш үү. Энэ асуудал олон хүний жинхэнэ нүүр царайг илчилж бн гэж би харж бн.
Chi ooriigoo araatnii haan arslan simba gedgee medreech ***** shig downii tsaanaas ***** bhiin
доллар 2000 хүрч ард түмний амьдрал шороон доор орлоо . тэгтэл дэнзэн мэтийн нөхдүүдэд өршөөл үзүүлэх гэж байна шүү дээ
Tegeed bi ch bas harjiina sht chi 1 yum setgeed eserguutseech
шүүх шийдвэр гаргахад нөлөөллөө гэдэг шиг их хурлын гишүүний бүрэн эрхэд ингэж халдаж болохгүй байх шүү ингэж дарамталж байж санаагаа гүцэлдүүлж монголыг шоронжсон ядуу орон байлгах хүснл хэн нэгэнд байх шиг хохиролоо барагдуулаагүй гадаадыг хээв нэг явуулчихаад монголчуудадаа ингэж болохгүй байх шүү энэ номин гуай гадаадын луйварчидын буцхад юу гэж байсан бол хохиролоо төлсөн болон төлөөгүй ч төлөх болзолтойгоор бүгдийг нь сулалмаар байна ХУЛАН НААДХАД ХУЛГАНА СҮЙДЭХИЙН үлгэрээр ард түмэн дунд нь туйлдаж байна шүү.
энэ харин авлигач гар байна уу
эднийг бүгдийг нь дахиж сонгохгүй байх юмсан монголчуудаа
Helsendee l bgaarai
Баасанхүү Баянсэлэнгэ гээд тэнэгүүдийг хэн УИХ-ын гишүүн болосон бэ?Энхбаяр бол ийм л хорлонтой мангас даа
УИХ-ын гишүүд ард иргэдээ төлөөлж байгаагаа байнга мартах юм. Ард түмний чинь амьдрал хэцүүдлээ.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг зөв сэтгэлтэй хүн бүхэн дэмжиж байгаа шүү.
хэн хэн нь авилга авдаг нь жинхэнэ харагдана даа
Гончигдорж гэж нэг хатингаршсан зөнөг өвөө барьцаа ерөөсөө тавихгүй юмаа.Үмхий п....
Гишүүдийн өгсөн саналыг маш томоор ард түмэнд хүргэх хэрэгтэй
Одоо л энэ гишүүдийн үнэн нүүр царайг харна даа
УИХ-ын гишүүд ард иргэдээ төлөөлж байгаагаа байнга мартах юм. Ард түмний чинь амьдрал хэцүүдлээ.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг зөв сэтгэлтэй хүн бүхэн дэмжиж байгаа шүү.
Гишүүдийн өгсөн саналыг маш томоор ард түмэнд хүргэх хэрэгтэй
Л.Номин гэж энэ ямар тэнэг хов жив хөөцөлдөгч вэ? Чи яахнав хэнийг яаж гар өргөхнөв гээд улыг нь шагайх нуу .Үргэлж ингэж хоол идээд байвал нэг л өдөр өөрийч ул нимгэрчих байхдаа сүрдүүлэгч үү гүү юу?
Teneg gar ve
энэ харин авлигач гар байна уу
Ман нь арай гайгүй юм даа. Ядаж л өөрсдөө засгаа унагаад байхгүй юм.
N,Enhbayr gej ogoosh bologon ard tmnig hyyrch tolgoig ni ergyyleed bgaa yum bishyy Orshooliin hyyliin ard jihene avalgachid jinen idegchid hynd garyyd ni orshoogdoj zygeer ongor ch bgaa yum bish biz,
yahaaraa ih hyrliin gishyydiin ynen nyyrtsarai bdag yum ve,..ergytsgeegeed baigaach...
бидний арчаагүй сонголтын эзэд биднийг яаж үл оошоохыг харах үлдлээ
Neelttei, odoo hen n hen be gedgiig ard tumen harah tsag bolloo. Atd tumnee 2000-2012 ond shoroo umhuulj hiisen buteesen zuilgui, alban tushaal naimaa, heel hahuuli gegchiig tsetsegluulsen Ard tumnii huugiin durd toglogch Enhbayar gegch Berdiig hen demjihiig hariiya
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан