ЗАВХАН АЙМАГ: ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ
Завхан аймгийн түүхт 103 жилийн ойг тохиолдуулан Төрийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болов
WOMEN OWNED: Бизнесий салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Мах Импэкс” ХК 80 жилийн ойн хүрээнд хэрэглэгчдэдээ зориулсан 80 азтантай урамшуулалт хөтөлбөрөө дахин зарлалаа
Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Гамшгийн эрсдлээс бууруулах чиглэлээр Япон улстай хамтран ажиллахаар төлөвлөж байна
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
Охиноо ганцаараа өсгөж байгаа залуу аавын эгэл түүх
мундаг ,бас ухаантай залуу бн. Аз жаргал хүсье
Хосууд салж бүсгүй хүүхдээ ганцаараа өсгөх нь байдаг л зүйл. Харин нялх хүүхдээ ганцаараа өсгөнө гэдэг эр хүний хувьд ховор, багагүй бэрх тохиолдол гэж болно.

Америкийн 21 настай залуу Ричард Жонсоны хувьд ийм тавилан ногдож. Түүний бүсгүй нь охиноо төрүүлээд ердөө нэг сар болж байхад нь хаяад амьдралаа шинээр эхэлнэ хэмээн өөр хот руу зугтаажээ. Залуу багагүй бэрхшээл туулан охиноо өсгөж байгаагаа найман сарын дараанаас л нийтэд дэлгэж фейсбүүктээ бичсэн байна.

“Миний нэр Ричард Жонсон. Би хамгаас хөөрхөн Персефон гэдэг охиноо ганцаар өсгөж байгаа залуу аав. Ээж нь түүнийг төрүүлээд нэг сарын дараа биднийг орхисон. Яагаад ийм явдал болсныг би өнөө хүрэл ойлгохгүй л байгаа юм. Би аав болохоос айдаг байсан чинь одоо охиноо ганцаар өсгөдөг аав болчихсон байх юм. Ингэж би аав, ээжийн үүргийг зэрэг гүйцэтгэдэг ч бүх зүйлийг зөв хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Би хүүхэд өсгөх тухай ном худалдан авч, интернетэд олон цагаар сууж хүүхэд өсгөх талаар судалж байна. Бас эцэг эхийн сургалтад сууж өөр шигээ аавуудаас туршлага судалж байгаа. Миний аав ээж ч бас дэмжлэг үзүүлдэг” гэж тэр бичжээ.

Найз бүсгүй нь эхлээд үр хөндүүлэх бодолтой байсан ч Ричард зөвшөөрөөгүй гэнэ. Тэгээд тэр нь хүүхдээ төрүүлсний дараа бяцхан жаалаа орхиод надад хүүхэд хэрэггүй гээд л явчихсан гэж тэр бичжээ.
“Эхлээд би ганцаар хоцрохдоо жинхэнэ сандралд орсон. Гудамжинд таарах жаргалтай хосуудыг хараад атаархдаг байлаа. Тэгээд өөр шигээ ийм нөхцөл байдалд орсон хүнийг хайж эхэлсэн. Тэдний түүх надад тус болж алхам алхмаар хэвийн байдалдаа орж эхэлсэн дээ”.

Жонсон бас зургаан сартай охиноо ганцаараа өсгөж байгаа бүсгүйтэй эчнээ танилцаж дотноссон байна. Тэд хэзээ ч уулзаж байгаагүй ч найзууд болж хүүхэд өсгөх туршалагаасаа хуваалцах болжээ.
“Өмнө нь миний эргэн тойронд жаахан хүүхэд байсангүй. Ялангуяа охин хүүхэд өсгөх талаар огт мэддэггүй байлаа. Үсийг нь яаж самнах гэдгээс эхлээд л бэрхшээл тулгарч танилуудаасаа асууж суралцаж эхэлсэн. Одоо охин маань нэг их урт үстэй болж амжаагүй ч би үсийг нь хэд хэдэн янзаар арчлахад бэлэн болсон. Цаг хугацаа өнгөрөх тутам би туршлагажиж Персифон охиноо өсгөж чадна гэдэгтээ улам итгэлтэй болж байна. Охин маань над руу хараад инээмсэглэх нь өхөөрдөм. Миний дотны найз охиноо өсөхөөр нэгэн цагт би энэ бүхний учрыг тайлбарлаж өгнө” гэж Ричард бичиж байна.

Ричард одоо хамгийн жаргалтай эр, яагаад гэвэл түүнд найман сартай хөөрхөн охин нь бий.

0 Сэтгэгдэл
2015.11.17