Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Урт цагаанд үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
Зориулалтын бус хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоомтой ус руу орохоос татгалз
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
Монголын их говийн тайлагдашгүй нууц- Олгой хорхой

Говь бол дэлхийн асар их цөлийн нэг хэсэг. Монголын их говь Умард Хятадын нутгаас монголын нутгийн өмнөд хэсэг хүртэл үргэлжилж 1,3 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлдэг. Говь нутаг 65 сая орчим жилд үндсэндээ ямар ч өөрчлөлгүй, усгүй хэвээр үлдсэн гэж болно.
Баригдашгүй олгой хорхой
Говь нутагт тайагдашгүй олон нууц хадгалагдаж үлдэсний нэг нь нутгийнхны Олгой хорхой ж нэрлэсэн амьтан. Хамгийн зэлүүд, хүн амьтангүй газар байдаг хар хүрэн өнгөтэй энэ хорхой жилийн хамгйин халуун үед ил гарч ирдэг гэнэ. Олгой хорхойг үхлийн хор цацдаг, бас цахилгаан цэнэг ялгаруулдаг гэж нутгийнхан ярьдаг.

Алтай цаадах говьд ийм хорхой байдаг тухай зохиолч, палентологич И.Ефремов анх бичсэн. “Говь нутгийнхны дундхагас метрээс урт, том бүдүүн өт цөлд байдаг тухай яриа нутгийнхны дунд бий. Түүн рүү халдсан хүнийг аймшигт хороор хордуулдаг үхлийн үл мэдэгдэх хүчтэй” гэсэн байдаг. Тэрээр 1943 онд нийтлүүлсэн “Олгой хорхой” өгүүлэлдээ "Олгой хорхой монголын өмнөд говийн Халзан зах гэдэг газар байдаг тухай олон хүн ярьж байна. Түүнийн зуны хамгийн халуун үед харж болно гэнэ. Жилийн бусад үед энэ том өт нүхэнд нуугдаж элсээр хучигдан байдаг. Бусад монголчуудын нэг адил Цэвээн газарт хэрхэн гулган явж ойртсон бүхнээ алж байхыг харсан нэгэн. Бидний хэдэн хүн, манай экспедицийн эрдэм шинжилгээний ажилтнууд өвгөний яриа, олгой хорхойн хөдөлгөөнийг дүрслэхийг хараад инээлдэхэд Цэвээн гуай бухимдаж биднийг харан орчуулагчид маань “Энэ тэнэгүүдэд хэл, ийм зүйлийн тухайд инээлдэж болох уу даа” гэсэн юм.
Судлаач эрдэмтдийн хэн нь ч ийм том өт хараагүй, гэсэн ч Төв Азийн их говь, цөлийн хаа нэгтээ байдаг хэмээн эртнээс ярьдгийг сонссон байлаа.
Халзан зах гэдэг элсэн манханд олгой хорхой амьдардаг гэнэ. Түүнийг зуны зургаа, долдугаар сард л харж болдог, бусад үед нь газар доор унтаж байдаг гэдэг.

Олгой хорхойг эрсэн экспедиц нэг биш удаа явсан байдаг. 1954 онд америкийн эрдэмтэд Монголын нутгаар явжээ. Хоёр ч “Лендровер”-тэй тэд Сайншандаас гарч яваад сураггүй алга болсон гэнэ. АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр монголын засгийн газар эрэл зохион байгуулж говийн бүр хүн амьтангүй газраас олсон байна.
Хоёр машин нь эвдэрч, ойролцоо нь зургаан хүнийх нь цогцос байжээ. Тэдний нас барсан шалтгааныг нарийн тогтоож чадаагүй. Олгой хорхойн золиос болсон байж мэдэх юм гэж үзсэн.
1990-ээд онд мөн л говьд Чехийн хоёр экспедиц явж олгой хорхой хайсан. Гэлээ ч тэр том өтийг барьж чадаагүй, харин ийм аймшигт том өт байдаг тухай олон тооны баримт цуглуулсан байдаг.
hudlaa baisan bol hytaduud ali hediin sudalj medsen baigaa
Шал худлаа яриа шүү дээ

0 Сэтгэгдэл
2015.11.24
2015.11.24