Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрхийн амьжиргааны судалгааг дахин хийлгэж болно

Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшин харгалзаж өгөх болсноос үүдээд ямар айл амьжиргааны түвшний аль бүлэгт хамрагдаж байгаа юм, телевизор, машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй юм уу гэсэн эргэлзээтэй олон асуулт гарч байгаа.
2013 онд явуулсан Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар тухай айлын өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлж ядуугаас баян хүртэл нь жагсаасан юм байна.

Гэтэл үүнээс хойш тухайн айл өрхийн амьжиргааны түвшин өөрчлөгдсөн, шинээр айл өрх болсон гээд олон шалтгааны улмаас энэ үнэлгээ, түвшин өөрчлөгдсөн тул хүссэн хүн Өрхийн амьжиргааны түвшингээ дахин тодорхойлуулж болох юм байна.

Энэ талаар ХАХНХЯ-ны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулгатай ингэж хариулсан байна.

-2013 онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй бол хаана хандах вэ. Бас үүнээс хойш өрх тусгаарласан айлууд байна. Амьжиргааны байдал нь ч өөрчлөгдсөн айл өрх байгаа?

-Тухайн өрх өөрийн бүртгэлтэй оршин суугаа газрынхаа тухайлбал, аймаг, нийслэл, сум, хорооныхоо Халамж үйлчилгээний газрын нийгмийн ажилтанд хан даж өргөдлөө гаргана. Өргөдлийг хүлээн авч тухайн хүний нэр, регистерийн дугаарыг үндэслэн Үндэсний статистикийн газар, ХАХНХЯ- наас баталсан аргачлалын дагуу тусгай асуулттай программд оруулан бодож гаргана. Хэрэв бүртгэлд байхгүй бол, судалгаанд дахин хамрагдах хүсэлтэй бол  судалгаа өгч болно.  Мөн бусад ангилалд хамрагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй бол судалгааг дахин хийлгэх эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан