Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Америкчууд яагаад Оросыг үзэн яддаг вэ”

Америкчуудын дунд явуулсан судалгаагаар тэд улс орондоо нүүрлэж болох хамгийн гол аюулт дайснаар Орос, Хятад, “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг нэрлэсэн байна. Чухамдаа Украины дотоод хямралаас болоод АНУ, ОХУ-ын хооронд хүйтэн дайнаас хойшхи хамгийн том зөрчил үүсээд байгаа гэж болно. Төрийн бодлогын энэ сөргөлдөөн Америкийн жирийн иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж ийм дүгнэлт өгч байгаа аж.

Харин АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан байсан Засгийн газрын бус Council for the National Interest байгууллагыг тэргүүлж буй Филип Жеральд нэгэн өгүүлэл бичжээ. Тэрээр Вашингтоны олонхи түшмэл Орос-Америкийн харилцаа  хамтын ажиллагаа нь ямар ашигтай болохыг ойлгохгүй байгааг бичсэн юм. Тагнуулын төв газрын ажилтан байсан тэрээр саяхан ОХУ-ын нийслэл Москвад очихдоо Оросын жирийн иргэд, сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэд АНУ яагаад Оросыг ингэтлээ их үзэн яддаг юм бэ, Америкийн хэвлэлүүд яагаад Оросын тухай эерэг мэдээлэл бичдэггүй юм гэж асуусан гэнэ. Жеральд хариулт өгөөгүй ч бүхнийг Оросын улс төрийн байдлаас нь харж дүгнэхийг оролджээ. Америкийн хэвлэлүүд, Засгийн газар, дүн шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилладаг шинжээчид ч гэсэн оросуудыг дайснаа гэж үздэгийг Жеральд хэлэв. Тэрээр “Цэрэг аж үйлдвэр-конгрессын цогцолборын ивээлээс хараат байгуулагууд, Засгийн газарт өндөр албан тушаалаа хадгалах сонирхолтой түшмэл, шинжээчид олон байгаа болохоор тэд Оросыг дайсан гэж харж байгаа юм” гэжээ. Түүнчлэн сенатч Жон Маккейн, Линдси Грэм шиг  хэт цэрэгжсэн  эх орончдыг олоход амар гэсэн байна.
Тэрээр RT International –аас Москвад зохион байгуулсан бага хуралд хамт оролцсон Америкийн их сургуулийн профессор Питер Кузникийн хэлсэн үгийг иш татжээ. Америк багш түүх сануулаад оюутнуудаас санал асуулга авахад хэн нь ч Дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүний тоог мэдэхгүй байсаныг ярьжээ.
“Тэд дэлхийн хоёрдугаар дайны үеэр 300 мянган америк цэрэг амиа алдсан байхад 90 мянга гэлээ. Зөвлөлтийн 30 сая хүн амиа алдсаныг оюутнууд 100 мянга гэж хариулжээ. Иймээс оюутнууд Оросын тухай юу мэдэх юм” гэж хэлсэн байна.

Шинжээч Жеральд Ва­шингтон, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад Оростой сайн харилцаатай байхыг хүсдэггүйг асуугаад “Орос бол магадгүй Сирийн хамгийн ашигтай түнш байж болно. Гэхдээ л Оросын са­наа­чилга удирдлагаар Си­рийн химийн зэвсгүүдийг 2014 оны эхээр устгах хэлэл­цээр хийсэн шүү дээ. Одоо ч гэсэн Орос улс Сирийн зөрчилдөөнийг зөөлрүүлэн намжаахад чиглэсэн яриа хэлэлцээрийн гол хөдөлгөх хүч нь болсоор байгаа. Орос бол терроризмтой, ялангуяа “Лалын улс” зэвсэгт бүлэглэл, бусад лалын бүлэглэлүүдтэй  хийх тэмцэлд гол хөдөлгөх хүч нь болсоор байна” хэмээн бичсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Влади­мир Путинийг оросууд шүүмжилдэг ч ихэнх орос хүн “Тэр бол жинхэнэ эх оронч, Орос орны эрх ашгийн төлөө ажиллаж байгаа Ерөнхийлөгч” гэж үздэгийг олж харжээ.

Вашингтоны эрх ашигт нийцүүлэн нийтлэг зорилгын төлөө Москватай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд заавал орос матрушка юм уу, Владимир Путинийг хайрлах хэрэгцээ шаардлага байхгүй. Украин ч Орос-Америкийн харил­цааны гол түлхүүр асуу­дал биш гэж Жеральд бичсэн. Филип Жеральд “Энэ онд АНУ-тай хамтран ажиллах со­нир­­холтой гэдгээ В.Путин ил тод зарласан. Энэ санал АНУ, Америкийн ард түмнийг гайхшруулж бас сандаргаж байна” гэж өгүүллээ төгсгөсөн байна.

0 Сэтгэгдэл
АНГЛИАР Л ЯРЬДАГ БОЛХООС АЖИЛЫН МАЛУУД ЮМ БАЙНАМОНГЛЧУУД БОЛ БҮГД УЛС ТӨРЧ ШҮҮ ДЭЭ ОЛОН ХЭЛЭЭР ОЙЛГОНО
zvsen zviliin tvmen har sanaaatan tcuglarsan gazar shv dee ym vzej nvd ni tailagdaagvi sumiin tuwuusuu tend ochson ulsad bol gaihmaaraa l daaa chaawas
матрушка ч гэх шиг
Manai humuus yum l bol amerik geed namirdag aa ashgui gaigui boloo yu daa. Ovoo sh dee. Elbegsaihan balag nariin sursan erdem ni neg l yavahgui,oorsodiig ni sav l hiivel degeedeh geed baih shig. Buruu yum hezee ch amilah bolomjgui l dee.hogiin urgamal shig hesegtee tugeh ch uheh ni hurdan l daa.

yag unen. Amerik delhiig tsolmood hanahgui delhii humuusiig noeloh gehdee ter.Ichguur sonjuurguigeer onoo helsen ugee margssh ni oor saihan ugeer halhalj baigaad butsdag hogiin shuu dee. Ter argaas ni Elbegdorj,Saihanbileg nar mash sain sursan suragchiin unelgeereer bol 100 %-iin onoo baaraagui avahaar sursan ,deer ni sem ah mash sain zovlogoog tsag aldalgui ogch baigaa.. Haa holiin soel irgenshil shal oor,niigmiin uhamsariin tuvshing temee yamaa shig yalgaatai manaih shig ulsiin horsond neg l suuj ogohgui tednii zovooj baih shig. Hyatad,Enetheg metiin suuri ih felosoftoi,olon suuri uzeltei ulsuudad amerik uree tarih geed zovj baih shig he he. Heden jiliin omno Taivanii neg erdemten TV-geer lekts unshingaa amerikiig hoorhon chimheed avch baisan. "Amerikiin delhii dayar yavuulj baigaa boldlogiig felosof setgelgeenii uudnees ni haraad "Amerik 50 jiliin daraa mon tyvegtei baidald oroh baihaa" Hyatad zaluusiin uzel bodol ih oorchlogdoj baigaa ch aral /suuri/ felosof setgelgee ni heden myangan jilr yaridah suuritai tul tanagtai uldeh baih geh mayagiin yum yarisan. Unenii ortoi baih oo

sarmagjin oboma dandaa uls hoorond n butargaj teriihen esreg bosgood eersdee zewsegee zarj neftiin hymd sorood suuj bdg ymaa
Orosuud Americachuudaas hed dahin iluu huchtei uchraas
manai heden morin huurchdiig elchingiinhee hoid zasmal zam deer huurduulaad baahan hun bujignuulchihsan hulduuj alj baina lee dee sayhan anu embasu xaxa bidniig doromjloh uls mundahguimaa gej
Манай далдагнуурууд АНУ л гээд байдаг, яг үнэндээ тэднээс Монголд өгсөн юм нь энэ гэж харуулах ганц зүйл байна уу?
Ядуу буурай орнуудыг тонон дээрэдмэхэд нь саад болдог учраас
augaa oros uls bid tednii tald bh yostoi
АСАР ИХ АЙДСААС ҮҮДЭЛТЭЙ Л ҮЗЭН ЯДАЛТ ШҮҮ ДЭ.
АСАР ИХ АЙДСААС ҮҮДЭЛТЭЙ Л ҮЗЭН ЯДАЛТ ШҮҮ ДЭ.
дэлхийн 2 дугаар дайнаас хойш Америкчууд Зөвлөлт холбоот улсаас маш айдаг болсонь хэзээ хэзээгүй цөмийн бөмбөгөө дээрээс нь хаях гэж байна гээд, 1990 оноос хойш Оросын мафи гэмт бүлэглэлээс Америк бүүр дэохий айдаг болсон
tiim ,amerikiin delhiig buheld ni tsumluj soroh gesen xyazgaargui shunald ni saad xiij bga uchraas uzen yaddag
Дэлхийг ноёрхож баялгы нь сорох гэсэн түрэмгийлэлийг Орос л хааж чаддаг учраас АНУ оросод дургүй, үргэлж хараар буддаг.
Хамгийн их уншсан