Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Жигжид: Тосонбумбын нуруунд хэн ямар лиценз эзэмшиж байгааг би мэдэхгүй

Уул уурхайн сайд Р.Жигжид Гацууртын орд хийгээд Тост Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтанд авах тухайд ийн хариулт өглөө.

-Гацууртын ордын нутаг дэвсгэрт Ноён уул ч хамаарч буй. Үндсэн тахилгатай уулаас  олборлолт хийх орд хүртэлх зайг нарийн тогтоосон уу. Хэтэрхий ойрхон учраас яаралтай хамгаалалтын бүс тогтоох шаардлагатай байгаа гэдэгт хариулт өгөөч?

-Одоо яригдаад байгаа хязгаар бол Тахилгатай Ноён уулаа бүрэн хамаарсан нутаг. Ноён уулсын тахилгатай хэсгээс үндсэн орд хүртэл агаарын шулуун шугамаар 3,8 км зайтай юм. Тэр хэсэг нь ерөөсөө шууд олборлолтод өртөхгүй.  Хоёрдугаарт, Хүннүгийн үеийн булш олдвор маань Төв аймгийн Борнуур сумын нутагт орно. Агаарын шугамаар ордоосоо 7,8 км зайтай. Тэгэхээр булш бунханд хүрэхгүй. Ер нь талбай дотор нь археологийн болон палентлогийнхан маань судалгаа хийгээд одоогоор олвор байгааг тогтоосон юм байхгүй. Хэрвээ малталт хийх явцад ямар нэгэн  олдвор гарч ирвэл холбогдох газарт нь мэдэгдээд асран хамгаалах ажил хийдэг. Ерөнхийдөө Гацууртанд чулуун ордын хоёр гүн уурхай бий болно. 1990-ээд оноос Гацууртын шороон ордыг бол олборлохдоо нөхөн сэргээлтийг сайн хийгээгүйгээс горхи нь хүртэл шургаад орчихсон. Геологийн тогтцоороо хүнцлийн агууллагатай газар. Тэнд химийн бодис хэрэглэхгүй. Чулууг нь ачаад шууд Бороогийн баяжуулах үйлдвэр боловсруулна.

-Гацууртын ордын үйл ажиллагааны нийт зардал тэрбум 26 сая ам.доллар гэжээ. Гэтэл манайд 433,6 сая ам.долларын татвар төлнө гэж тооцжээ. Ашиглалтын зардал нь хэтэрхий өндөр биш үү?

-Үйл  ажиллагааны зардал гэж бичсэн тэрбум ам.доллар бол тухайн ордыг олборлоход гаргаж байгаа зардлууд гэсэн үг. Борлуулалтын орлого 1,769 тэрбум доллароосоо үйл ажиллагааны зардал болон татвараа хасахаар хоёр зуу гаруй мянган ам.доллар үлдэнэ. Тэр нь бидний яриад байгаа ашиг нь. Бороогийн ордыг бодвол онцлогтой хүдэртэй учраас  ашиглалтын зардал өндөр.

-Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь манай уул уурхайн салбарыг ч уналтанд орууллаа. Энэ хавар уул уурхайн хэдэн компани үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөө өгсөн бэ?

АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа: Өнөөдрийн байдлаар 3329 тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын газарт бүртгэлтэй байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 1497. Эндээс  АМГ-т ажиллах төлөвлөгөөгөө ирүүлсэн 1280 аж ахуйн нэгж байна. Үүнээс хянаж үзээд ажлаа эхлүүлэх боломжтой гэж зөвшөөрсөн 130 төлөвлөгөөг баталсан. Бусад нь засварт буцаагдсан.

-Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтанд авбал 7 компанид нөхөр төлбөр олгоно гэж байсан. Нөхөн төлбөрийн хэмжээ хэд гэж гарсан бэ. Мөн энд УИХ-ын гишүүн Чойжилсүрэн олонх лицензийг эзэмшдэг гэсэн яриа бий. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Би хэн ямар лиценз эзэмшиж байгааг мэдэхгүй. Ямар ч байсан хайгуулын 7  тусгай зөвшөөрөл байгаа. Тэрийг нь цуцлахад нөхөн төлбөрт 710 гаруй сая төгрөг өгөх тооцоо бий. Урьдчилсан байдлаар. Бид энэ тоо баримтыг нэгтгэхийн тулд ажиллаж байна.

- Тост Тосонбумбын нуруунд ирвэс хамгаалах ажил хийж байсан байгаль хамгаалагч залуу амь үрэгдсэн. Тэрээр энэ газарт лиценз эзэмшиж байгаа уул уурхай компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хүсэлт та бүхэнд тавьж байв уу?

-Миний мэдэх хэмжээнд бол гомдол ирээгүй. Үүрийнтуяа даргад ямар нэг албан бичиг ирсэн юм уу гэдгийг хариулна биз дээ.

АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа: Гомдол ирүүлж байгаагүй. Нөгөөтэйгүүр хүний амь эрсдсэн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй холбоотой эсэх яригдах байх. Талийгаач Байгаль орчны яаманд хандсан байж магадгүй. Манайд бол хандаагүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хуулийн дагуу үзйд ажиллагаа явуулж байгаа.

0 Сэтгэгдэл
алуурчдын хамсаатан байна шүү ддээ,цагдаа анхааралдаа аваарай. салбарын сайд нь ийм мэдэгдэл хийж болдог юмуу огцрох ёстой шүү дээ. өчигдөр японы эдийн засгийн сайд өчүүхэн зүйлээс болж огцорсон энэ японд олон жил хоол хороосон хүн тэр жишгийг дагаад сайн дураараа огцорх хэрэгтэй. Монголчуудаа энэ хүнийг хараанаасаа салгаж болохгүй хулгай шинжтэй хүн байна лээ шүү. дандаа Монголын, ард түмний эсрэг шийдвэрүүд гаргаж явдаг.
Хамгийн их уншсан