Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ямар ч утасгүй чихэвч, хагарахгүй дэлгэцтэй “Iphone 7” тун удахгүй

Б.БААТАР

Зургаан сарын дараа худалдаанд гарах “Apple” брэндийн шинэ бүтээгдэхүүн “Iphone7” ямар байх тухай таамаг багагүй гарсан. Шинэ загвар ямар дэвшилтэт давуу талтай байх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. “Iphone7” загварын гар утас усан дотор зураг авж болдог,  усны бүрэн хамгаалалттай байх нь тодорхой болсон.

“Apple” корпорацын долоо дахь үеийн ухаалаг гар утас болох “Iphone7” ирэх есдүгээр сарын 25-аас эхэлж “Vodafone” үүрэн телефоны операторын сүлжээ дэлгүүрээр худалдаалагдана. Харин урьдчилсан захиалга нь есдүгээр сарын 18-аас эхлэх юм байна. Уг гар утасны талаарх мэдээлэл өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш гарч эхэлсэн. Урьд өмнөх загваруудаас юугаар илүү вэ. “Force Touch” буюу илүү дэвшилтэт мэдрэгч, камер нь хурдтай болж байгаагаас гадна функцийн хувьд нэлээд шинэчлэгдсэн байх юм.  Хэмжээний хувьд “iPhone 6” болон “iPhone 6 Plus”-тай ижил, саарал, алтлаг, цагаанаас гадна гялалзсан ягаан өнгөтэйг сонгож болохоор байгаа аж.

Шинэ загварын “Iphone7”-ы онцлох зүйл нь багтаамж. “iPhone7 Plus” утас нэмэгдэл шинэ санах ой мөн сайжруулсан зайтай худалдаалж магадгүй гэнэ. Хятадын  MyDrivers сайт шинээр гарах “iPhone7” нь 256 гегабайт багтаамжтай байх нь бололтой. 3.5 мм чихэвчний оролт хасагдаад “USB” залгуур ордог “Lightning” холболтоор чихэвчээ холбогдож болох магадлалтай бий. Үүнээс гадна шинэ “iPhone7”-той хамт утасгүй “Beats” брэндийн чихэвч дагалдах мэдээлэл гарсан. Ийм Bluetooth чихэвч нь утаснаас ямар ч утас холбогч байхгүйгээр ажиллах боломжтой. “iPhone 4” , “iPhone 5”, “iPhone 6” нь хэмжээ болон багтаамжаараа ялгаатай ч ерөнхийдөө ижил загвартай. Тиймээс “iPhone7”-г цоо шинэ өнгө төрх, загвартай байх нь гэсэн таамаг гарсан байсан. Мөн “Apple Watch” ухаалаг цагны нүүрийг индранил чулуугаар бүрсэн нь бат бөх чанарыг нэмэгдүүлсэн. Түүгээр ч үл барам “Apple” компанийн инженерүүд “iPhone7”-ийн дэлгэцийг унагаах болон гэмтээх үед хагарах магадлалыг бууруулах үүднээс индранил чулуугаар хийж байгааг нэг бус удаа мэдээнд дурдагдаад өнгөрсөн.

Хэрэглэгчдийн тэсэн ядан хүлээж буй шинэ загварын гар утас сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг мэдрүүлсэн өвөрмөц байх нь дамжиггүй. Шинэ бүтээгдэхүүн шинээр үнэ тогтоодог байсан бол энэ удаад өөр гэнэ. Багтаамжнаас шалтгаалах үнийн ялгаагүй байлгах тал дээр ажиллаж байгааг албаныхан өгүүлжээ. Яагаад гэвэл өчигдөрхөн “Samsung” брэнд 15 терабайт хэмжээтэй зөөврийн болон шинэ төрлийн хард зохион бүтээсэн учир удахгүй худалдаанд гаргах талаар мэдээлэл цацагдаад байгаатай өрсөлдөх нь тодорхой юм.

0 Сэтгэгдэл
Novsh chini Google translate-r orchuulaad ter chigeer ni zasahguigeer site deeree tavitsan bhiimaa. Zahiin hun iim yum hiij chadna, naadahiig chini oilgohod guie mun hetsuuye. Ajlaa sain hii l dee setguulch nertei orontsog mini!
Хамгийн их уншсан